2018/05/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,411.51₮
B30
УЛААНБААТАР
25°
|
13°
B30
УЛААНБААТАР
11°
|
B30
УЛААНБААТАР
14°
|
07:00
S32
10°
08:00
S32
14°
09:00
S32
16°
10:00
S32
19°
11:00
S32
21°
12:00
S32
22°
13:00
S32
23°
14:00
S44
24°
15:00
S28
23°
16:00
S26
22°
17:00
S26
20°
18:00
S26
19°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/03 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

НИТХ-ын хуралдаан энэ сарын 13-ныг хүртэл ЗАВСАРЛАЛАА

ikon.mn
2017 оны 11 сарын 3
iKon.MN

НИТХ-ын 12 дугаар хуралдааны хэлэлцэх бүх асуудлаар АН-ын бүлэг энэ сарын 13-ныг хүртэл завсарлага авлаа.

Өнөөдрийн хуралдаанаар “НИТХ-ын дотоод зохион байгуулалтын тухай”, “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцыг сонсох, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” болон “Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 5-9 дүгээр сард хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тусгай төлөвлөгөөний биелэлт” гэсэн гурван асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байсан билээ.

АН-ын бүлэг үдээс өмнөх хуралдаанаар нэг цагийн завсарлага авсан юм. Завсарлага дууссаны дараа АН-ын бүлгээс дахин албан бичиг ирүүлснийг НИТХ-ын дарга С.Амарсайхан танилцууллаа.

Тэрбээр, “Хэлэлцэж буй асуудал дээр хоёр намын бүлэг зөвшилцөж, харилцан ойлголцолд хүрэх ёстой. Энэ үүднээс “Зайлшгүй шаардлагатай тохиолдолд хурлын дарга тодорхой хугацаа зааж, нам, эвслийн бүлэгт завсарлага өгч болно” гэсэн НИТХ-ын хуралдааны дэгийн дагуу үдээс өмнөх хуралдааны үеэр завсарлага өгчээ.

Гэвч АН-ын бүлгээс энэ сарын 13-ныг хүртэл буюу ажлын зургаан хоногийн хугацаанд НИТХ-ын 12 дугаар ээлжит хуралдаанаар хэлэлцэхээр товлосон бүх асуудлаар завсарлага авах албан бичиг ирүүлсэн” гэж Нийслэлийн ЗДТГ-ын  Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

x