Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ИКЛЕЙ (ICLEI) олон улсын байгууллагын Зүүн Азийн бүсийн удирдах хорооны гишүүнээр 2018-2021 онд ажиллахаар сонгогдлоо.
Хотын захиргаадын холбоо болсон уг байгууллагад 86 улсын 1,227 хот гишүүн бөгөөд 17 бүсийн нарийн бичгийн даргын газраар дамжуулан үйл ажиллагаагаа явуулдаг. Төв нь ХБНГУ-ын Бонн хотод, Зүүн Азийн төв нь Сөүл хотод ажилладаг.
Байгаль орчин, тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд үндсэн үйл ажиллагаа нь чиглэдэг тус байгууллагын дэмжлэг, санхүүжилтээр Улаанбаатар хотын уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжлийн төслүүд хэрэгжиж эхлээд байгаа бөгөөд эдгээр нь нийслэл хотын тулгамдсан асуудал орчны бохирдлыг бууруулахад чухал ач холбогдолтой аж.
Эх сурвалж: Нийслэлийн Байгаль орчны газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!