Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Хүрэлбаатар Сангийн сайд хэвээр үлдлээ

С.Бадрал, iKon.mn
2017 оны 11 сарын 2
iKon.MN
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

15:20 2017/11/02

УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт тавьсан хоригийг хэлэлцэж, уг хоригийг хүлээж авах боломжгүй гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 84.4 хувь нь дэмжлээ. Ингэснээр Ч.Хүрэлбаатар Сангийн сайд хэвээр үлдлээ.

15:09 2017/11/02

- Чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна -

Ямар ч холбоогүй юмаар хүнийг гүтгэж болохгүй

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Дубайн гэрээ хийж байхад би сөрөг хүчин байсан. Ямар ч холбоогүй юмаар хүнийг гүтгэж болохгүй. Дараагийн нэг зүйл 55 тэрбум. Үүнийг гурван талт хэлэлцээрээр ойлголцоод тохиролцсон зүйлийн мөнгийг олох ажлыг би хийсэн. Намайг өндөр үнэтэй байранд амьдардаг гэж ярьж байна.

Би гурван өрөө байранд амьдардаг. Телевиз тойрсон диван дээрээ бид амьдардаг. Хориг тавьсан хугацаанд дэндүү балбаж байна шүү. Сөрөг хүчин байхад намайг хангалттай шалгасан" гэв.

30 гэр бүлийн жагсаалтыг З.Энхболдын болон Х.Баттулгын толгой дотроос хайх юм уу? тэр хүмүүс юу бодож байгааг бид яаж мэдэх юм бэ

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж "Зарим гишүүд хор хов хоёрт ховсдуулчихсан мэт байна. 30 гэр бүл гэдэг юмныхаа жагсаалтыг зарласан нь дээр. Энэ жагсаалтыг З.Энхболдын болон Х.Баттулгын толгой дотроос хайх юм уу? тэр хүмүүс юу бодож байгааг бид яаж мэдэх юм бэ. 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нь их хурал дээр тал хуудас цаас барьж ирээд аашилж байна. Энэ хүн уул нь Ерөнхийлөгчийн хий гэснээс өөр юм хийх хэрэггүй шүү дээ. Манай улс хоёр, бараг гурван Ерөнхийлөгчтэй боллоо. Ерөнхийлөгчийн тамгын газар 2012-2016 оны АН шиг харагдаж байна" гэв.

У.Хүрэлсүх сайдад хэлэхэд Оюу толгой, Таван толгойн ашгаа Монголд оруулж ирэхгүй бол ассан гал унтрахгүй, та удахгүй

Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Уул уурхай болохоо больсон. Хоригт уул уурхайтай холбоотой улстөрчид гадныхны боол болсон тухай л байгаа юм. Түүнээс биш хэн нэгэн хүмүүсийн хоорон дахь зөрчлийн асуудал биш.

Өөрсдийнхөө толгой дээр байгаа хэрээг харахгүйгээр бидний толгой дээрх ялааг хараад байх хэрэггүй.

Буруутан байж давхиад байхаар энэ төрд итгэх итгэл улам алдарна. У.Хүрэлсүх сайдад хэлэхэд Оюу толгой, Таван толгойн ашгаа Монголд оруулж ирэхгүй бол ассан гал унтрахгүй, та удахгүй" гэв.

14:23 2017/11/02

Хэдэн зуугаар нь идэж уучихсан, гадаадад яваа хүмүүсээ ч шалгах нь зөв

Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Хууль тогтоох дээд байгууллагын ийм байдлыг харахад хэцүү байна. УИХ-д олон жил болчихсон хүмүүс нэгнээ хараар буддаг юм уу? Яагаад 30 гэр бүл гэсэн нүцгэн тоонуудыг хууль хяналтын байгууллагууд нь шалгадагүй юм бэ? Үүнийг Ц.Нямдорж сайд шалгаасай.

Хэдэн зуугаар нь идэж уучихсан, гадаадад яваа хүмүүсээ ч шалгах нь зөв. Зарим хүмүүсийн камерын өмнө Оюу толгойн гэрээний талаар сайн ярьж байхыг нь сонсож байсан. Асуудлын гол нь Ч.Хүрэлбаатар, У.Хүрэлсүхдээ биш. Институцийн зөрчил яваад байна. Энэ танхимд хууль тогтоох хүмүүс сууж байгаа юм уу? эсвэл наймаачид, луйварчид байгаа эсэхийг ойлгоход бэрх байна" гэв.

Монгол Улс хоёр Ерөнхий сайдтай болсон

Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Сүүлийн 25 жилийн түүхэнд анх удаа Засгийн газрын гишүүнд Монгол Улсын ерөнхийлөгч хориг тавьж байна.

Манай улсын Үндсэн хуулийн тогтолцоо нуран унаж байна. Монгол Улс хоёр Ерөнхий сайдтай болсон. Ерөнхий сайддаа танхимыг нь бүрдүүлэх эрхийг өгөх ёстой. Өнөөдөр аль нам хэдэн суудалтай байгаагаас өөрөөр асуудлыг бодох ёстой. Нэг үгээр хэлбэл олонхоороо шийдвэр гаргадаг парламентийн ёс алдагдана.

Хэрвээ Ерөнхийлөгчийн хоригийг бид хүлээж авбал цөөнхийн бүлгийн шиийдвэрийг цаашдаа дэмжээд явах нь ээ.

Манай улс Засгийн хямрал руу явж байна" гэв.
.

Ерөнхийлөгчид тамгын газрын даргын увайгүй үйлдлийг анхаараасай гэж хэлмээр байна

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа "УИХ-ын танхим дотор хориг тавьсан гэж орж ирээд, хориг тавьсан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нь элдэвээр хүн доромжлоод сууж болохгүй биз дээ. З.Энхболд гэдэг хүний амнаас 30 гэр бүл гэж гарч ирээд, одоо 300 боллоо. Монголоор нэг хардалт төрлөө. 30-ыг хайх гэж байснаа болиод гурван зууг хайх болчихлоо. Ерөнхийлөгчид тамгын газрын даргын увайгүй үйлдлийг анхаараасай гэж хэлмээр байна " гэлээ.

Зарим хүмүүс нь Таван толгойн лицензээс хувь эзэмшье гэж орж ирсэн. Тэгээд лиценз өгөхгүй гэхээр хонзогносон байна

Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир "Бидний дунд хэрүүлийн алим шидчихлээ. Үүнийхээ хариуд биднийг хоёр хувааж байх шиг байна. Ж.Мөнхбатыг яах аргагүй сонгуулийн үеэр гүжирдсэн шүү дээ. Тэгээд нэг албан бичиг харуулдаг. Хэрэгтэй бол аваарай. Хэвлээд өгье л гээд байдаг.

Хүний өгсөн хортой алимыг амсчихаад хоорондоо хэрэлдээд байж болохгүй. Яахаараа сонгогч ард түмнийг царцаа болгодог юм бэ? Лицензийг төр олгосон юм байгаа биз дээ. Үүнийгээ цэгцэлчихгүй яасан юм бэ? Зарим хүмүүс нь Таван толгойн лицензээс хувь эзэмшье гэж орж ирсэн. Тэгээд лиценз өгөхгүй гэхээр хонзогносон байна" гэлээ.

13:57 2017/11/02

УИХ-ын гишүүн О.Баасанхүү "УИХ-ын чуулганы хуралд Ерөнхий сайд суухгүй, нууц Ерөнхий сайдууд сууж байна. Ц.Нямдорж хаа байна. Ц.Элбэгдоржийг шалгах хэрэгтэй шүү. ACEM гэсэн нэрээр Ц.Элбэгдорж мөнгө идсэн.

Чанга ярьсан нь үнэн байдаггүй юм. Баримттай ярьсан үнэн байдаг.

Сан хөмрөгөө хэн нэгэнд хадгалуулах гэж байгаа бол Монголоо зарахгүй хүнд өгмөөр байна.

Царцааны ачаар сонгуульд ялдаг. Гэвч Монголд олон эх оронч хүн байгаа" гэв.

13:35 2017/11/02

УИХ-ын гишүүд асуултдаа хариулт авч байна.

Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Би их харамсаж байна. Их хурлын танхимыг шүүх танхим шиг болгоод байна. Ерөнхийлөгчийн хориг юм уу, Тамгын газрын дарга З.Энхболдын хориг юм уу? би ойлгохгүй байгаа. З.Энхболд та УИХ-ын танхимд орж ирчихээд гишүүдийг загнаад байх шаардлагагүй. Өнгөрсөн хугацаанд төрийн албанд таныг ямархуу ажилласныг мэдэж байгаа.

З.Энхболд та тамгын газрын даргын ажлаа л хий. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Мөнхбат гэж хүнийг нүүрс зардаг гээд цагдаад гүтгүүлсэн шүү дээ. Монголын төрд харамсалтай үйлдэл олон гарч байна. Шүүхээр тогтоогдоогүй асуудлаар хүн гүтгэж болохгүй. Бид өнөөдөр улсынхаа төсвийг яриад, улс орноо хөгжүүлэх талаар яриад суух ёстой хүмүүс шүү дээ" гэв. 

Лицензээр баяждаг улсуудаа гүйцэтгэх Засаглалд ядаж битгий оруул л даа

Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд "30 гэр бүлийн төлөөлөгч Л.Энх-Амгалангийн асуултад хариулъя. Өөрийн чинь хувьцаа эзэмшиж байсан М-Си-Эс компани Таван толгойг үнэгүй авсан. Ж.Мөнхбат бид хоёрын асуудал шүүх дээр явж байгаа.

Үндсэн хуулийн 6.1-ийг зөрчсөн учраас Ерөнхийлөгч хориг тавьж байгаа. Лицензээр баяждаг улсуудаа гүйцэтгэх Засаглалд ядаж битгий оруул л даа. Баян хоосны ялгаа туйлдаа хүрсэн. Монголын баялгийг лиценз нэрээр цөлмөж байна" гэлээ.

12:31 2017/11/02

УИХ дахь Төсвийн байнгын хороо болон Хууль зүйн Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцжээ.

Байнгын хорооны гишүүд хоригийг хүлээж аваагүй байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Их Хурлын шийдвэрт хэсэгчлэн хориг тавих тухай албан бичгийг УИХ-ын даргад аравдугаар сарын 26-нд илгээсэн билээ.

Ерөнхийлөгч Ч.Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар томилсон Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын 6 дахь дэд заалтад Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн хэсэгчлэн хориг тавьсан юм.

УИХ-ын чуулганы хуралдаанаар яг одоо Байнгын хороодын хурлын саналыг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд Хууль зүйн Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы хуралдаанд танилцууллаа.

ХЗБХ 100 хувийн саналаар хоригийг хүлээж авахгүй гэсэн дүгнэлт гаргасан

Гэрэл зургийг mpa.mn

Тэрбээр "Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хянан хэлэлцээд ХЗБХ 100 хувийн саналаар хоригийг хүлээж авахгүй гэсэн дүгнэлт гаргасан болно" гэв.

Харин Төсвийн Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулсан юм.

Байнгын хорооны гишүүдийн дийлэнх олонх нь Ерөнхийлөгчийн хоригийг дэмжээгүй болно

Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Ч.Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар томилсон хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан байна. Өнөөдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь Ерөнхийлөгчийн хоригийг дэмжээгүй болно".

ШУУД ҮЗЭХ:

http://www.parliament.mn/pages/livetv