Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

С.Амарсайхан: Намайг нэрээ тат гэсэн. Гэхдээ БИ...

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг

НИТХ-ын даргыг сонгох хуралдаан дахин хойшилсон. Энэ үеэр НИТХ-ын даргад нэр дэвшигч С.Амарсайхан байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр "Энэ завсарлага авч байгаа байдал өнгөрсөн жил гаруйн хугацаанд нийслэлийн ажил яг ийм байдалтай явж ирсэн гэдгийг харуулж байна. Хуулиараа хоёр нэр дэвшигчийг эгүүлэн татах зүйл заалт байхгүй.

НИТХ-ын даргад нэр дэвшигчдийн дунд эхлээд санал хураана. Тэнцвэл дахин санал хураана. Бүлгийн хурлаар хуулийн буруу зөв эсэх,  нэрээ татах тухайд ярилаа. Нэрээ татаж  хуулиас гадуур үйлдэл хий гэж шахаж байна.

НИТХ дахь МАН-ын бүлгийн хурлыг зохих хэмжээнд явуулж чадахгүй байгаагаас үүдэж, завсарлага авч байна гэж ойлгож байгаа.

НИТХ дахь МАН-ын бүлгийн хурал гэр бүлийн хурал шиг болсон. Би нэрээ татахгүй" гэлээ.