Өчигдөр НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп анх удаа үг хэлсэн юм. Тэгвэл түүнийг үг хэлэхээр индэрт гарч ирэхийн өмнө чуулганд оролцож байгаа Хойд Солонгосын төлөөлөгч танхимаас гарч яван эсэргүүцлээ илэрхийлжээ.
НҮБ-д суух Хойд Солонгосын элчийг Жа Сон Нам гэдэг. 2014 оны хоёрдугаар сарын 28-наас эхлэн байнгын төлөөлөгчөөр ажиллаж байгаа аж.
Дональд Трамп өчигдөр тавьсан илтгэлдээ Хойд Солонгосын эсрэг хамгийн хатуу үгсийг хэлсэн юм. Тэрээр АНУ-д эцэстээ Хойд Солонгосыг бүрмөсөн сүйрүүлэхээс өөр сонголт үлдэхгүй гэдгийг анхааруулж, Ким Жон Уныг “пуужинтай хүн” хэмээн шоглосон байна.
Эх сурвалж: CNBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!