Техникийн доголдолтой, өнгө үзэмжгүй автомашиныг ХИЛ ХООРОНД явуулахгүй болох нь
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын удирдлагын зүгээс хил хооронд зорчигч суудлын болон ачаа тээврийн автомашинуудад хийж буй үзлэг шалгалтыг сайжруулах, БНХАУ-ын замын хөдөлгөөний дүрэм, хууль тогтоомжийг сахиулах, техникийн доголдолтой, өнгө үзэмжгүй автомашиныг хил хооронд явуулахгүй байх талаар тус хотын АЗО-ны Гадаад хэрэг эрхлэх хэлтсийн дарга Нарсу манай улсын дэд консул Г.Төмөрбаатартай уулзалт хийж, энэ чиглэлээр арга хэмжээ авахаар болсон байна.
Уулзалтын тэмдэглэлд 2017 оны эхний хагас жилийн байдлаар:
Иймд хил хооронд зорчиж буй жолооч нар:
- Техникийн хувьд бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтанд заасан техникийн зөрчилтэй тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцохгүй байх.
- Мөн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн тээвэрлэх, тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй хэсэгт хүн тээвэрлэх, тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтэрсэн ачаа тээвэрлэх зэрэг зөрчил гаргахгүй байх.
- Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх зэргээр хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөнд оролцохыг ЗЦА-наас зөвлөлөө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
