ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

Эр цэрэг, эрэлхэг хөвгүүдээ эх орондоо даатгаж чадахаа болих нь

С.Уянга, Зууны мэдээ
2017 оны 8 сарын 10
Зууны мэдээ
Зураг зураг
iKon.mn

Монгол Улс энх цагийн тайван орон. Элдэв, буудалцаан, мөргөлдөөн, зэвсэгт тэмцэлдээн байхгүй нь азтай. Гэвч улс орноо батлан хамгаалах үүрэгтэй цэрэг эрс, эрэлхэг дайчид нь энх цагт амь эрсэдсээр байна. Сүүлийн үед батлан хамгаалах салбараас бараан мэдээ тасрахаа болилоо.

Цэргүүд дарга нарынхаа яргаллаас болж арван хуруугаа таслуулж амьдаараа эрэмдэг боллоо. Мөн Цэргийн сургуулилтын үеэр дэлбэрэлтэд өртөж, нисдэг тэрэг, машин техниктэй осолдож цаг бусаар алтан амиа алдаж байна. Сүүлийн хагас жилд л гэхэд зэвсэгт хүчинд зургаан удаагийн осол гарч цэрэг эрс гэмтэж бэртэж, нас баржээ. Зэвсэгт хүчинд алба хаасныхаа төлөө цаг бусаар хорвоог орхисон баатарлаг эрсийн хойноос гашуудсан гашуудал өнөөдөр тайлагдаагүй байна.

Мөн эцэг эхчүүд эр цэргийн албанд бахархал бардамналтайгаар биш айдас түгшүүртэйгээр хүүгээ үдэж байна. Өөрөөр хэлбэл, эр цэрэг, эрэлхэг хөвгүүдээ эх орондоо даатгаж чадахгүй болтлоо Монгол Улсын зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбар доройтлоо.

Хамгийн гол нь албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан осол аваар болгон дээр ямар нэг хариуцлага яригддаггүйг энд онцлох ёстой. Яригдсан байлаа гэхэд аль нэг албан тушаалтныг ажлаас нь шилжүүлээд өнгөрнө. Ихэнхдээ эх орноо хамгаалж байсан хэдэн бор цэргийн толгой дээр бүх ял нь буудаг жамтай.

Уг нь салбарынхаа доголдол, болохгүй бүтэхгүй байгааг төр засгаас эхлээд салбарыг толгойлж байгаа Зэвсэгт хүчин, Батлан хамгаалахын сайд дарга нь үндэс сууриар нь ярих учиртай. Гэтэл энэ салбарт хариуцлагагүйн тогтолцоо хавтгайрч, эрдэнэт хүний амь эрсэддэг байдал энгийн үзэгдэл болох шинжтэй.

Зэвсэгт хүчний салбарт гарч буй шилээ дарсан ослуудад сүүлдээ малаа хариулж явсан иргэн хүртэл өртөж амиа алддаг болов. Өнгөрсөн долоо хоногт малаа хариулж явсан иргэн Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн ойролцоо, тусгай хамгаалалттай бүсээс сум олж улмаар дэлбэрснээр нэг иргэн амиа алдаж, бас нэг нь шархтаж эмнэлэгт хүргэгджээ. Ослын талаар Ерөнхий сайд Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа нарыг дуудаж уулзсан байна.

Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ “Олон улсын сургуулилтын үеэр байлдааны галт хэрэгсэл, зэвсгийн чанартай зүйлс ашигладаггүй, энхийг дэмжих ажиллагааны сургалт зохион байгуулдаг” гэсэн бол ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа “Сургалт болгоны дараа тусгайлсан ажлын хэсэг гарч, хайгуул устгалын бүлэг ажиллуулан, сургалтаас үлдсэн тэсэрч дэлбэрэх зүйлсийг устгаж, акт баримт үйлддэг. Сүүлийн жилүүдэд болсон сургалтаас үлдсэн зүйлс байхгүй” гэжээ.

Эндээс хэн буруутай, хэн хариуцлага хүлээхийг харж болно. Өөрөөр хэлбэл, салбарын сайд, дарга нар нь өөрсдөдөө жаахан ч хир халдаасангүй. Үүнээс өмнөх удаа дараагийн ослууд ч ийм байдлаар шийдэгдэж ирсэн.

Мөн 2015 онд Налайх дүүргийн Городок тосгонд байрлах Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нисдэг тэрэг осолдож нэг албан хаагч амиа алдаж, 10 хүн гэмтсэн аймшигт осол гарч байв.

Энэ мэтээр эх орноо хамгаалахаар явсан эр цэрэг энх цагт зуурдаар амиа алдсаар байна. Энэ салбараас үхэл, хагацлын чимээ тасрахаа болилоо.

Зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбарт сүүлийн хагас жилд гарсан ослыг жагсаавал

  • 2017.01.17 Дорноговь аймгийн Зүүнбаян сум дахь Зэвсэгт хүчний 336 дугаар цэргийн ангид байлдагч Ж.Баярцогт харуулын ахлагчийнхаа дэглэлтээс болж хөлийнхөө есөн хурууг тайруулсан. Ахлагч Э-г хүндэвтэр гэмтэл учруулсан гэж үзэж шүүхээс 2.6 жилийн хорих ял оноосон.
  • 2017.02.17 Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186 дугаар ангид сургуулилтын гранат дэлбэрч, 19 настай байлдагч хоёр нүдээ хүндээр гэмтээж, зүүн гарынхаа гурван хурууг түлсэн.
  • 2017.04.11 Зэвсэгт хүчний хээрийн сургалтын төв Тавантолгойд гранат дэлбэрч, хоёр цэрэг амиа алдаж, найман цэрэг шархадсан. Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар “Дадлагыг ахмад Н явуулж байхад тодорхойгүй шалтгааны улмаас байлдааны гранат дэлбэрсэн байна” гэсэн тайлбар өгсөн.
  • 2017.05.11 Төв аймгийн Алтанбулаг сум Тавантолгойн цэргийн хээрийн сургалтын төвд сургалтад гарч байсан офицер, ахлагч хоёр УАЗ-469 машинтай явж байгаад осолдож бэртэл авсан.
  • 2017.06.13 Зэвсэгт хүчний Тавантолгойн цэргийн сургалтын төвд марш тактикийн тэмцээний үеэр нэг албан хаагч нас барсан. Түүнийг цэрэгжилтийн дэглэмийн ачааллыг даалгүй нас барсан гэх мэдээлэл гарч байв.
  • 2017.08.04 Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвөөс баруун зүгт 26 км-т хоёр иргэн тэсрэх зүйлд өртөж нэг нь нас барсан. Цагдаа, шүүхийн байгууллага шалгаж байгаа.
Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
31
Зураг
ХАРАМСАЛТАЙ
8
Зураг
БУРУУ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
44 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
иргэн [202.131.250.130] 2017/8/11
Шууд батлан хамгаалах яам руу чихэж болохгүй л дээ энд олон аавын хүү ажиллаж сурч дамжин явдаг газар зүгээр хаа хаанаа сонор сэрэмжээ нэмэгдүүлэх ажлын байрны нөхцөл бусад зүйлийг сайжруулах ажлын байран дээрх архидалт дэглэлт зэргийг үгүй болгоход л шийдэгдэх асуудал гол нь хаа хаанаа сонор сэрэмжээ л нэмэгдүүлэх хэрэгтэы
0 | 0 Хариулах
Зочин [202.131.246.250] 2017/8/11
Tsergiin amidrald yraglalt zereg zindaa gj bailguil yaahaw shanaa awj uzeeguj tsereg gj yu baihaw harin sandal deeree zalarj suushaaad guzeegee hiileed suuj bdg hden pizdagin darga nar ni arail hetruuleed bgaaa ym hogshon ofitseruud ntriin hatuu arga hemjee awdag baih heregtei gadaa zogsoogood owoliin huitend eremdeg bolgon ooroo yaahaw ajilaasaa halgdan eswel oor gazarluu shiljeed l bolon harinter tsereg nasaaraaa eremdeg hotaorj bgaa ni haramsaltai er tseregdee biah guzeegee hiilsen darga ofitser neriig gutaasan huwtsasni goluudadl hamag hereg bgaa ym
0 | 0 Хариулах
Zochin [103.212.118.162] 2017/8/11
Janjin shtawiin darga dawaa gej golog bnaa ajilaa ogoochee
0 | 0 Хариулах
Puujee [175.252.178.168] 2017/8/11
Яланнгуяа Увсын тэсд байдаг цэргийн ангийн ярагчин цэргийн дарга нэртэй архичин ярагчингуудыг анхаарч тэгд хуулийн хариуцлага үүрүүлэх хэрэгтэй тэд хичнээн олон аавын хөвгүүдийг яраглаж эрэмдэг зэрэмдэг болгож амь насанд нь хүрч бнаа батлан хамгаалах сайдд Батэрдэнэ аварга анхааралдаа аваачээ
0 | 0 Хариулах
zochin [202.9.42.17] 2017/8/10
Govisvmber aimagt bas tank unaj ywaaad humursun hereg garaad bialu hha
1 | 0 Хариулах
zochin [66.181.190.207] 2017/8/10
granat delberch,mashin tehnik osoldoj,deglem diileegvi ch geh shig bvgd hvnii nootstoi holboootoi asuudal bna,batlan hamgaalah salbariin hvnii noots ahlah ofitser beltgedeg surguuli bolon udirdah hvmvvst shinechlel hiih tsag ne boljee
1 | 0 Хариулах
Зочин [58.123.151.188] 2017/8/10
generalaa halaachee armid oorchlon baiguulalt heregtei
1 | 0 Хариулах
Зочин [58.123.151.188] 2017/8/10
hunii erhiin toloo temtseechee tserguud yaltan bish ulsiin alban haagch uchraas erh choloo gej zaaval baigaa
1 | 0 Хариулах
Зочин [66.181.186.203] 2017/8/10
Монголын армид үхсэн ч алба хаахгүй. Золбин газар. Золбин дээрээ бүүр яарагчин.
2 | 6 Хариулах
Зочин [66.181.185.111] 2017/8/10
Миний өвөө 1945 оны ахмад дайчин..Монголын армид дэглэлт байдаггүй байсан Дэглэлт оросоос орж ирсэн харгис соёл гэж ярьдаг байсан юм
5 | 0 Хариулах
Bi tsereg [49.0.223.18] 2017/8/10
Yag yariwal tsereg shig tsereg baiwal hen ch deglej hen ch zodoj daramtlahgui shde
8 | 0 Хариулах
зочин [59.153.114.164] 2017/8/10
Арай олон хүн юмаа сайдаа ажлаа өгчихвөл шударга шүү дээ ичих булчирхайтай байя
2 | 0 Хариулах
Зочин [27.123.212.139] 2017/8/10
Ter hul garaa hulduudug nuhur chin zevsgiin aguulahiin manaan deeree untaj bgaad dargadaa garduulsan yum bilee shdee. Heden tseregtei hamt ijilhen l guilgesen gej baigaa. Hashriih hulduud busad ni hairagdaad l u ungursun gesen. Huldtul ni guilgedeg buruu l daa. Gehdee l bidnii tatvaraar tejeegddeg er tsereg maani manaan deeree untaad baival bid chi yah yum be...
3 | 13 Хариулах
Зочин [122.201.24.108] 2017/8/10
Chi huruugui bolvol ingej raihgui l bhda
11 | 0 Хариулах
Зочин [122.201.21.190] 2017/8/10
Ene yamar erguu [хориотой үг] ve. Ooriin n huuhed 10 huruugui bolchihson bol ingeed yariad suuj bh uu?
3 | 0 Хариулах
Suld [103.26.195.196] 2017/8/10
Зэвсгийн агуулах манаж байгаа цэрэг яаж унтаж болхийн зэвсэг бол 2дахь амь арай ч дээ
2 | 1 Хариулах
Зочин [202.70.46.213] 2017/8/10
Orxon aimagt Zevsegt khuchin bdag bolox ni ee.
0 | 0 Хариулах
Зочин [27.123.214.122] 2017/8/11
2 анги байгг ш дэ
0 | 0 Хариулах
Хуучин [202.21.124.19] 2017/8/10
Энэ хэт хуучин техник, цэргийн хэрэгслүүд осол гарахад нилээн нөлөөлж байгаа даа. Нэг шинэчлэлт хийх цаг болсон байх.
7 | 0 Хариулах
Зочин [182.160.35.65] 2017/8/10
Эртний Монгол цэргийн уламжлал эрдмийг судлан сэргээж орчин цагтай хослуулах хэрэгтэй. Энэ коммунист Славяан уламжлалаар хол явахгүй шүү!
12 | 0 Хариулах
Зочин [104.131.94.225] 2017/8/10
shan sanaa bna. manai batlan hamgaalah salbar neg l untaa officeruud n udur shunugui arhidaad l zewseg tehnik geheer hetsuuhen haragdahiin
1 | 0 Хариулах
Зочин [202.70.46.236] 2017/8/11
Za tegeed morio unaad num sumaa agsaad yvna biz. Boditoo zuil yrij bichne shuu hahahah. Hund helvel ichij uhmeer ym bicheedsuuhii
0 | 0 Хариулах
Зочин [182.160.35.65] 2017/8/10
Энэ дэглэлт гэгч гажиг зүйл нь Монгол цэргийн уламжлал биш гэдгийг хэлье! Монгол эрчүүд энх цагт малчин дайны цагт цэрэг болж чаддаг байсан. Хар багаасаа морь унах, сур харвах эрдэмд суралцдаг байжээ.
10 | 0 Хариулах
cereg [66.181.160.30] 2017/8/10
tuuhuun suudreesee garch oyunii narig uzvel ene zergiin asudluud ugui bolno
1 | 0 Хариулах
Зочин [216.123.206.82] 2017/8/10
Боловсролын сайд тест задарсанаас болж огцорсон. Харин Батлан хамгаалахын сайд 4 хүн үхээд, 13 хүн хүнд гэмтчихээд байхад хариуцлага хүлээхгүй юу? Цэргийн салбарын сайд хүн эсвэл ямар хариуцлага хүлээдэггүй юм уу, ойлгохгүй юм, эсвэл БӨХ хүн ийм тэнэг болчихдог юм уу, хэлэх ч үг алга. Аварга Аварга л гэнэ, үхсэн нохойн оцгор, ийм зүйл дээр ч хариуцлага хүлээж чадахгүй.
20 | 0 Хариулах
Зочин [182.160.33.151] 2017/8/10
Tyxain ved bsn ter tsereg tsagdaagiin darga.ter veiin eeljiin darga gej bdag blgvi ter xvmvvsiin l aldaashdee.syrgyyliltiin ved ter xvmvvs ni xyanaj shalgax estoi bzde.yamar baterdene ochood shalgaad bj bx yumuu.
1 | 5 Хариулах
Зочин [216.123.206.82] 2017/8/10
Бат-Эрдэнэ удирдаж байгаагийнхаа хувьд энэ зүйлд тодорхой стандарт тогтоож өгөх ёстой. Алдаагаа доод хүмүүстээ үүрүүлээд, өөрөө хариуцлага хүлээхгүй үлдэнэ гэдэг нь ХАМГИЙН АДГИЙН УДИРДАГЧ-ийн гаргадаг үйлдэл юм. Бизнесийн салбарт бол хамгийн түрүүнд удирдагч хариуцлага хүлээдэг, хувийн хэвшилд ч гэсэн хэрэглэгчээ гомдоосон бол United Airlines-ийн CEO нь уучлалт гуйж байна уу? эсвэл аль нэг доод албан тушаалтан уу? Жишээ: Сая Японы Батлан Хамгаалахын Сайд бүсгүй огцорлоо, цэргүүдээ галын шугам руу явуулсныг мэдээгүй байсныхаа төлөө. Гэтэл манай ГҮРГЭР ХАР 4 хүн үхчихээд байхад тоосон ч шинжгүй, сандал ширээтэй зууралдсаар л. Ийм СТАНДАРТ-ыг иргэд бид шаардаж байж болиулах ёстой, бид шаардахгүй бол ийм завхралд та болон таны хамаатан садны үр хүүхэд өртөж болзошгүй.
10 | 0 Хариулах
Зочин [182.160.35.65] 2017/8/10
Саяхан Оросын Хабаровскд татагдсан Буриад цэргийг дэглэж дарамтлаж улмаар амиа хоролсон тохиолдол гарсан. Ер нь одоогын Монголын арми Зөвлөлтийн сургалттай. Оросын хамаг л харгис хэрцгий хулгайч дээрэмчид өөдгүй амьтад Хааныхаа эсрэг босч улаан армыг бүрдүүлсэн байдаг.
10 | 0 Хариулах
Зочин [202.131.243.186] 2017/8/10
Ямар орой оруулдаг мэдээ вэ? Уул нь том мэдээллийн сайтууд маань цаг тухайд нь хүргэсэн бол их газар авч шаардлага тавьж хариуцлага хүлээлгэхэд түлхэц өгөх байсан юм.
0 | 4 Хариулах
Зочин [202.21.106.122] 2017/8/10
bohchuuleer ulsaa udirduulj hamag baidgaa bohdoo bariad guivel ingediimda
1 | 0 Хариулах
Зочин [150.129.143.101] 2017/8/10
Bohchuud ene uls orniig zaluurgui zavi met udirdaj bhad yu ch bolj bolno
0 | 0 Хариулах
Зочин [139.5.218.243] 2017/8/10
Энхийн цагт юу болж байнаа. Цэргийн дарга даналзаад явдын байж. Хүүгийн нь цэрэгт авч явчаад юу хэлэхүү. Батэрдэнийн явсан газар балагтай бнаа. Энд хэн арага хэмжээ авахуу. Цэрэг арми гэхээр энхийн цагт дандаа яагаад цэргүүдээ алж байдын
0 | 0 Хариулах
Зочин [203.91.115.39] 2017/8/10
Цэрэг бол цэцэрлэг биш. Цэргийн дэг гэдэг зүйл тодорхой хэмжээгээр байх л ёстой. Байсаар ч ирсэн.
3 | 22 Хариулах
gggg [66.181.179.195] 2017/8/10
Huruu gariig n huldooj degledeg boloo yu
17 | 0 Хариулах
unen [202.21.117.42] 2017/8/10
deglelt n arai heterchiheed bgaa shuu
0 | 0 Хариулах
Зочин [172.88.96.104] 2017/8/10
Энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэний үгийг битгий тоо хүмүүсээ
5 | 0 Хариулах
Зочин [216.123.206.82] 2017/8/10
Чиний хүүхэд үхчихвэл "Цэрэг бол цэцэрлэг биш" гэж хэлж чадах уу?, хэн нэг нь чиний хүүхдийг "Аав нь ийм арчаагүй сул дорой болохоор хүүхэд нь марш тактикийн гүйлт даахгүй үхчихлээ" гэж ярьвал чи дааж амьдарч чадах уу?
12 | 0 Хариулах
Зочин [202.9.42.46] 2017/8/10
ip adersaar chin haij bgaad narmaig chin neenee
0 | 2 Хариулах
Suld [103.26.195.196] 2017/8/10
hutsan biz
0 | 0 Хариулах
Suld [103.26.195.196] 2017/8/10
unuudur buu manaj baigaa tsereg untana gdg arai shu bas
0 | 1 Хариулах
Зочин [203.91.118.180] 2017/8/10
иргэд бас хариуцлагатай байх ёстой шд.
0 | 5 Хариулах
зочин [202.170.70.16] 2017/8/10
Тусгай хамгаалалттай газар малаа хариулдаг, сум олоод нүддэг тэгээд бас 50 настай гэж байгаа. Өөрийнхөө үхлийг өөрөө дуудсан юм биш үү
1 | 9 Хариулах
Зочин [216.123.206.82] 2017/8/10
Иргэд бид хариуцлага шаардаж сурах хэрэгтэй. Хэрвээ таны өвөө ийм сум олоод, өртөөд, нас барсан бол та ингэж бичихгүй шүү дээ. 10-20 жилийн дараа таны хүүхэд бас цэргийн албанд мордоно. Сайд нь ийм хариуцлага хүлээх чадваргүй, удирдах чадваргүй, мэргэжлийн бус байхад танай хүүхэд амь насаа алдахгүй гэдэгт итгэн, эх орондоо үр хүүхдээ даатгаж чадах уу? Засгийн газар, Сайд нараас бид хариуцлага нэхэн, тэдний ажлын чанарыг сайжруулах ёстой, хэрэв хариуцлага нэхэхгүй бол авилгал, ёс суртахуунгүй байдал, хариуцлагаас мултрах асуудлууд улам л цэцэглэн, Монгол улс төр доройтно. Оройтоогүй байна, ийм асуудалд орооцолдсон Сайд огцрох ёстой. Японд цэргийнхээ тэмдэглэлийн дэвтрээс бол Батлан Хамгаалахын Сайд нь огцорч байна, ганц буруу хэлсэн үгнээсээ болж Цагаан Ордны Ажлын Албаны Дарга 10-хан хоногийн дараа огцорч байна. Гэтэл Монголд 4 хүн үхчихээд байхад гүрийгээд суугаад байх уу?
5 | 1 Хариулах
gtyui [180.149.96.130] 2017/8/11
Таван толгойд тэсэрсэн сумны хувьд БХЯ, ЗХЖШ - ыг зүгээс нэг их өөрийгөө хамгаалаад байх зүйл алга. Тэр сум өөр хаанаас ирэх юм бэ. Манай алдаа. энэ манай сум гээд шудрагаар хүлээгээд хариуцлагаа үүрэх хэрэгтэй.Сайд Бат-эрдэнэ, генерал Даваа нар юу хачин тайлбар хийж өөрсдийгөө буруугүй гэж нотлох гээд байгаа юм бэ.Шууд л буруугаа хүлээгээд хариуцлагаа хүлээ. Шудрага байж сур. Юун аймхай юм. Тэр олсон сумаа нүдэж байгаад дэлбэрдэг хүн.Эр хүн гэж байгаа. Энэ золгүй явдал. Гэхдээ бас л сургалт. Бүр Эх орноо хамгаалах цэрэг эрийн сургалт угаасаа муу л байна шүү дээ.Юун гэнэн юм.БХЯ. ЗХЖШ тайван цагт ч, энгийн иргэдийн дунд ч эх орноо хамгаалах, зэвсэг галт хэрэгслэлтэй зөв харьцах талаар байнга сургах ёстой.Шаардлага гарч цэрэгт явлаа гэж бодьё. Хүн нэг бүрийн зэвсэг тарааж гранат өгвөл мөн л нүдэж байгаад өөр дээрээ дэлбэлэх болж байна уу. Даанч дээ.
0 | 0 Хариулах