Зочид буудлуудад ОД олголоо
Дээд зэрэглэлийн зочид буудлуудад од зэрэглэл олгох комиссын шийдвэрийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны тавдугаар сарын 4-ний өдрийн А-109 дугаар тушаалаар зочид буудлуудад 3-5 од олголоо.
Үүнд5
- “Бэст вестерн пример туушин” зочид буудалд /☆☆☆☆☆/ таван од,
- “Бишрэлт” зочид буудалд /☆☆☆☆/ дөрвөн од,
- “H9” /hotel nine/ зочид буудал /☆☆☆/ гурван од,
- “Спрингс” зочид буудалд /☆☆☆/ гурван одны зэрэглэл тус тус олгов.
Эдгээр зочид буудлын Одны гэрчилгээ, тэмдэгийг БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Бат-Эрдэнэ, нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, Монгол зочид буудлуудын холбооны ерөнхийлөгч С.Мөнхбат нар гардуулан өгсөн юм гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

