ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол хэлний дүрэм хэзээ ч өөрчлөгдөөгүй, өөрчлөгдөхгүй...

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 5 сарын 18
iKon.MN
 
“Монгол үсгийн дүрмийн толь” Ц.Дамдинсүрэн, Б.Осор, Уб., 1983 он

Монголчууд кирил бичгийг тун хурдан сурсан гэх бөгөөд ердөө 3-4 жилийн дараа хүн амын 90 орчим хувь нь кирил үсгийн дүрмээ сурч бичих болсон гэсэн дүн гарч байж.

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын зөвлөлийн хурлаар 1941 оны тавдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн Монгол хэлний шинэ үсгийг хэрэглэх тогтоол батлагдаж, даруй 1946 онд бүх нийтээр, албан ёсоор кирил бичгийг хэрэглэж эхлэв.
Кирил бичигт шилжсэн даруйд бүх нийтийг төрөл бүрийн гарын авлага болон Шагжи, Я.Цэвэл, С.Мөөмөө зэрэг эрдэмтний бусад үсгийн дүрмийн толиор мэдлэг олгож байсан бөгөөд 1983 онд сая Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын албан ёсны монгол үсгийн дүрмийн толийг хэвлүүлэн олон нийтэд түгээжээ.

Тухайн үед “Монгол үсгийн дүрмийн толь” ном 100,000 хувь хэвлэгдэж 6 төгрөгөөр зарагдаж байв.

НЭГ. КИРИЛ ҮСГИЙН ДҮРЭМ ӨӨРЧЛӨГДСӨН ҮҮ?

"...1990 он гараад л үгийг өөрчилсөн юм шиг яриад байгаа юм. Гэтэл энэ эргэлзээтэй үгсийг 1983 онд Ц.Дамдинсүрэн гуай энүүгээр нь явъя гэж тогтоосон байдаг.

Бүр Ю.Цэдэнбал даргыг буугаагүй байх үеийн юм шүү дээ. Дэгдээхий, эрвээхий зэрэг одоо хүмүүсийн маргаан болоод байгаа үгсийг бүр тэгэхэд л  шийдсэн юм шүү дээ.

Тэгэхээр тэгж ярьж буй ахмадуудын хувьд 1983 оноос өмнө боловсрол авсан хүмүүс л байгаа байх" гэж Хэл шинжлэлийн ухааны доктор М.Саруул-Эрдэнэ энэ ярилцлагынхаа үеэр ярьж байжээ. 

Гэвч янз бүрээр бичээд сурчихсан, бичсэн үг нь өөр хэн нэгний бичсэнтэй таарч тохирохгүй тохиолдолд дүрэм өөрчлөгдсөн тухай маргаан байсаар л байна. 

Гэхдээ бид өнөөдрийг хүртэл 70 жилийн турш Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрэм”-ийг өөрчилж байгаагүй.

Иймд үсгийн дүрмийг өөрчлөгдсөн гэж хэл ам гаргаж суухын оронд бид бүх нийтээр юуны түрүүнд эргэлзэж байгаа үгээ бичихдээ толь хэрэглэж занших нь чухал юм.

Аль 1983 онд гарч, нийтэд түгсэн толийг одоо болтол олж хараагүй эрдэмтэн, судлаач, багш нар бас байх. 

Энэ талаар Хэлний Бодлогын Үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Н.Нарангэрэл “Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын 1983 оны тольд хавсаргасан үсгийн дүрмийг үргэлжлүүлэн мөрдөх тухай Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн тогтоолыг 2016 оны 11 дүгээр сард олон нийтэд мэдээлсэн. 

Өмнө нь ч үсгийн дүрэмд өөрчлөлт орж байгаагүй. Дүрмийг боловсруулсан зохиогчид цаг үеийн шаардлагаар сайжруулан, толийн ард оруулсан байдаг" гэв.

 
Гэрэл зургийг mpa.mn

Дахин хэлье! Бид өнөөдрийг хүртэл Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын Монгол хэлний үсгийн дүрмийг мөрдсөөр ирсэн.

ХОЁР. ЖУРАМЛАСАН 700 ҮГИЙН УЧИР

Эргэлзээтэй бичигддэг 622 үгийг 2011 оны 01 дүгээр тогтоолын дагуу нэг мөр болгон журамласан байдаг. Үүнээс 192 нь монгол үг юм.

Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын 1983 оны “Монгол үсгийн дүрэм” толь бичигт өнөөдөр эргэлзээтэй бичигдээд байгаа үгийг нэг мөр болгон заасан байдаг.

"Энэ үгийг ингэж бичдэг, тэр үгийг тэгж бичдэг, анхнаасаа бид ингэж заалгасан" гэж өөр өөрийн зүгээс дүгнэж, марган эх хэлнийхээ дүрмийг голж гоочилж, эрдэмтдээ шүүмжилдэг.

Энэ замбараагүй байдал үүсэж буй гол шалтгаан нь, бид нэг удаа ч болов толь бичиг нээж хараагүй, сөхөж үзээгүйтэй шууд холбоотой.

2016 оны арваннэгдүгээр сар, Кирил бичгийн зөв бичих дүрэм, түүнд суурилсан журамласан толийг дахин гаргах талаар Боловсрол Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамнаас мэдээлэл хийв.

Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн, Хэл бичгийн ухааны доктор, профессор М.Баярсайхан “Жишээлбэл, “бүжин” гэх үгийг “бөжин” гэж бичдэг болсон тухай их ярих болж.

Хүмүүсийн дунд хэд хэдэн янзаар бичигдэж ирсэн үгсийг нэг мөр болгож жигдэлсэн. Гэтэл бичлэгийг нь солилоо гэж ойлгоод байна.

Өөрөөр хэлбэл, 1983 онд гарсан Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын толь бичигт “бүжин” бус “бөжин” гэж бичихээр тодорхой заасан бий.

Энэ нь үгийн үндсийг харж байж зөвөөр тогтоосон бичлэг” хэмээн тайлбарлаж байсан.

Тэгэхээр бид өөрсдийнхөөрөө дүгнэж, цэгнэхээсээ өмнө юун түрүүнд тунгаан бодож, ялангуяа хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбар, боловсролын байгууллагынхан олон нийтэд зөв мэдээлэл түгээх нь чухал билээ.

 
“Монгол үсгийн дүрмийн толь” Ц.Дамдинсүрэн, Б.Осор, Уб., 1983 он 46-р тал

ГУРАВ. БИД ХЭЗЭЭ ШИНЭ ТОЛЬТОЙ БОЛОХ ВЭ?

Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс 2016 оны есдүгээр сард Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын 1983 онд зохиосон Монгол үсгийн дүрмийн тольд хавсаргасан Монгол үсгийн дүрмийг дагаж мөрдөхөөр шийдвэрлэж тогтоол гаргасан.

Зөвлөл тус тогтоолын дагуу Монгол хэлний зөв бичих дүрэмд нийцүүлэн журамласан  "толь бичиг"-ийг нэмж дэлгэрүүлэн шинээр гаргахаар Ажлын хэсгүүдийг байгуулсан талаар бид мэдээлсэн билээ.

Учир нь 1983 онд хэвлэгдсэн толиос хойш зөв бичгийн журамласан толийг улсаас гаргаж байгаагүй бөгөөд 1983 оны Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын толь нь 10,000 гаруй үгийн сантай аж.

Иймээс 1983 оноос хойш монгол хэлний үгийн сан баяжин хөгжиж байгаа тул уг толь нь иргэдийн шаардлагыг бүрэн гүйцэт хангаж чадахгүй байгаа юм. 

Энэ ажлын талаар  Хэлний Бодлогын Үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Н.Нарангэрэлээс тодруулахад “Ажлын хэсгүүд байгуулагдаж, үсгийн дүрмийн журамласан толийг хийж байгаа.

 
Хэлний Бодлогын Үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Н.Нарангэрэл

Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын 1983 оны Монгол үсгийн дүрмийг баримталж байна. Бидний толь хэвлэмэл номоос гадна  орчин үеийн хэрэгцээнд нийцүүлэн гар утасны апликэйшн, цахим толийн сонголттойгоор нийтийн хүртээл болно. 

Одоогийн байдлаар толгой үгийн сангаа бүрэн бүрдүүлж дууссан. Ажлын явц 70 хувьтай байна. Бид энэ намар үсгийн дүрмийн журамласан тольтой болно" гэв.

Гол нь бид толь хэрэглэж сурах хэрэгтэй. Толь хэрэглэхгүй, хэн нэгнээс асууж таамгаар бичдэг нь үг буруу бичих шалтгаан болж байгаа гэдгийг тэрбээр онцолж байв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
24
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
45 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Монголч [95.147.17.181] 2017/11/6
1983 оноос хойш дүрэм өөрчлөгдөөгүй, тэр оноос өмнө төрсөн хүн л тэгж ярьдаг ч гэх шиг нотолгоогүй, ойлгомжгүй юм ярихаа болимоор юм. Намайг редактораар ажиллаж байхад (1980-1993 онд) зөв бичих дүрмийг 2, 3 удаа өөрчилснийг санаж байна. Тэгэхэд зөв бичих дүрэм хатуу баримтладаг, одоогийнх шиг замбараагаа алдаагүй байсан үе шүү дээ. Жич: Энэ "ХБҮЗ"-ийн дарга авгай ханан дээрээ "магу" гэж монголоор их л болхи зурсан бичиг өлгөөд сууж байдаг нь ямар учиртай юм бэ? Монгол хэлний бодлого ийм маруухан байна гэсэн үг үү?
1 | 0 Хариулах
Зочин [202.21.106.164] 2018/5/4
Шибагу (шувуу) гэж байгаа юм болов уу?
0 | 0 Хариулах
1983 оноос [202.180.216.7] 2017/7/16
1983 оноос хойш толь хийгээгүй ирсэн нь Монгол хэл шинжлэлийн эрдэмтэн нарын буруу. Одоо хийж байна гэдэг бол эмгэнэл шүү.
2 | 0 Хариулах
Толь [202.180.216.7] 2017/6/12
Тольтой болох нь сайн хэрэг. Толиороо л жигдлэх хэрэгтэй. Ямар ч оронд ийм асуудал байдаг. Гагцхүү толиороо л барьдаг юм билээ. Манайд байгаа ч асуудал биш юм билээ. Солонгосчууд чинь баахан маргаж маргаж саяхан л тольтой болсон.
0 | 0 Хариулах
Эрдэнэт [122.201.31.132] 2017/5/19
Ямар ч гэсэн бид өнөөдөр Дамдинсүрэн.Осор нарын толь бичгээ мөрдөж байна. Удахгүй нэг мөр болохоор хүмүүс маргах шаардлагагүй болно биздээ. Бага ангид дүрэм сайн зааж зөв бичүүлж сургавал бүх хүн алдаагүй бичдэг болно. Монгол хэлний тухай хууль Батчимэг тэргүүтэй хүмүүс батлуулсан нь цагаа олсон сайн үйл байлаа. Монгол бичгийг 6 дугаар ангиас эхлэн ЕБС төгстөл заана. Ингэхээр хүүхэд залуучууд ирээдүйд бүгд монгол бичигтэн болно.
0 | 0 Хариулах
Зочин [103.229.122.214] 2017/5/19
Монгол хэлийг бүгд мэдээд багшийн шаардлага багассан учир элсэлтийн үеэс эхлэн олон хүний төлөө ийм балай юм зохиогоогүй байгаасайдаа.
0 | 0 Хариулах
авлига авилга [124.158.74.156] 2017/5/19
Дамдинсүрэн нь авилга гээд биччихсэн байдаг, журамласан 700 үгэнд нь авлига гэчихсэн байдаг. Тэгснээ Дамдинсүрэнд түшиглэсэн гэж шаахаа болих хэрэгтэй,
2 | 1 Хариулах
Зочин [95.147.17.181] 2017/11/6
Яг үнэн. "Авилга" гэж ёсон бусаар шунаж авсан эд юм гэсэн утгатай. Тэгэхээр "Авилгатай тэмцэх газар" хийж гийгүүлсэн юмгүй суудаг нь аргагүй. Эд юмтай тэмцэх нь утгагүй биз дээ?
0 | 0 Хариулах
Зочин [202.55.191.130] 2017/5/19
Бөжин гэх нь зөв. Монгол хэлний дүрэм хэзээ ч өөрчлөгдөөгүй гэх. Тэгвэл яагаад бид нар 10 жилдээ бүжин, бүжин гээд заалгасан юм болоо.
0 | 1 Хариулах
Зочин [211.189.15.161] 2017/5/19
xarin tiim te?
0 | 0 Хариулах
Зочин [103.229.122.214] 2017/5/19
Бүжин гэж сургачихаад Бөжин гээд байгаа чинь өөрчилж байгаа юм бишүү-? Энэ бол ганцхан жишээ.
1 | 0 Хариулах
Зочин [202.170.80.25] 2018/5/14
Харин тхх утгагүй юм бүжин гэж заалгасан. Тухайн үеийн багш нар толио харж заахгүй кк
0 | 0 Хариулах
pkxny [103.57.92.196] 2017/5/19
Монгол хэлний дүрэм хэзээ ч өөрчлөгдөөгүй, өөрчлөгдөхгүй.. Энэ монголоор юу гэсэн үг вэ? Олон өөрчлөгдсөн, хамгийн сүүлд 1980 онд өөрчлөгдсөн юм биш үү? ХЭЗЭЭ Ч гэдэгт ямар логик баййна? ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ... энийг яаж мэдэж байгаан?
1 | 1 Хариулах
Зочин [202.179.31.18] 2017/5/19
тэнэг нь л ийм юм (үг үсэг дүрэм еөрчилж)хийж явна даа. сольсон цэцэн нь хүртэл харамсаж явсан гэж байхад. Сургууль төгссөн он оноороо хуваагдаад буруу зөв би ингэж заалгуулсан гэж маргалдана гэж бодоогүй юу. Наад зах нь, Цаад захад нь гэвэл бүх шинжлэх ухааны ном зохиол уран бүтээл чинь нэг дүрэм дагаад хэвлэгдээд суурь болчихоод байхад ирээдүй нь уншихдаа алдаатай бичдэг байж л гэж бодно. Үг болгон сөхөж хардаг амьтан та нараас өөр байхгүй. Боловсролын яам сохортож мулгуйтсан гэсэн үг.
2 | 1 Хариулах
Зочин [202.179.31.18] 2017/5/19
Өөранийхөөрөө зүтгэхгүй яа юм бэ? Сургуульд тэгж заасан. Тухайн үед толь бичигт нь бөжин гэж байсан бол яагаад сургуульд бүжин гэж заасан? Бидний буруу биш.
2 | 1 Хариулах
Болд [202.9.42.107] 2017/5/18
Цахим хуудас нь таалагдлаа. толь моль харж болох нь
0 | 0 Хариулах
БАТДЭЛГЭР [103.212.116.128] 2017/5/18
Гарьд магнай гэдэг кино байдаг,Гэтэл одоо гарьд гэдэг үг гарди болсон,Тэгэхээр Гарди магнай гэх үү?Баяр наадмын тухай хуулинд гарьд цол олгоно,гэж заасан байдаг,
1 | 0 Хариулах
Зочин [103.229.122.214] 2017/5/19
Тийм
0 | 0 Хариулах
Ts. Oyun [202.21.106.134] 2017/5/18
Ajlig chini Demjij baina. Mongol bichgee hereglej hevshihed tanai zuvlul bas dorvitoi zuil hiivel ih sain baina.
0 | 0 Хариулах
Зочин [202.180.216.7] 2017/5/18
Овоо доо, нэг тольтой болохгүй бол болохоо байсан шүү
0 | 0 Хариулах
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠬᠥᠮᠣᠨ [65.49.68.192] 2017/5/18
ᠻᠢᠷᠢᠯ ᠪᠢᠴᠢᠭ ᠵᠢᠠᠷ ᠵᠥᠪ ᠪᠢᠴᠢᠳᠡᠭ ᠬᠥᠮᠣᠨ ᠬᠣᠪᠣᠷ ᠪᠣᠯᠵᠡᠢ᠃
2 | 0 Хариулах
монгол ээж [185.137.18.45] 2017/5/18
ерөөсөө өөрчлөгдөөгүй л гэх. хүүхдийнхээ монгол хэлийг заагаад өгье гэхнээ бидний сургуульд үздэг байснаас тас хөндлөн юм үздэг юм бн лээ. Цогцолбор, Бүтээвэр, Зэрэгцсэн, Угсарсан Жинхэнэ Нэр, Цагт Нэрийн Дагавар, Тоочимж Эх, Тайлбарламж эх, Гол, Дэд, Захын Дэлгэрүүлэгч ч гэх шиг????????? бидний үед ингэж нэрлэдэггүй байсан юмаа. монгол хэлээ мэдэхгүй гадаадад сурсан нөхөд ингэж янз бүрийн нэр шинээр өгч дүрэм өөрчлөөд бдг юм биш үү?
5 | 0 Хариулах
Зочин [95.147.17.181] 2017/11/6
Ёстой нүдийг нь олж хэлжээ.
0 | 0 Хариулах
Зочин [202.55.191.102] 2017/5/18
МОНГОЛ БИЧГЭЭ ОДОО СЭРГЭЭЕЭЭ, МОНГОЛ БИЧИГ БОЛ БИДНИЙ СОЁЛ ХЭРЭВ БИД СЭРГЭЭГҮЙХГҮЙ БОЛ ХЯТАДУУД УДАХГҮЙ МОНГОЛ БИЧИГ МАНАЙХ ГЭЭД ДЭЛХИЙД ЗАРЛАНА ШҮҮ, ЭНЭ КРИЛ БИДНИЙГ ХӨГЖҮҮЛСЭН ГЭХДЭЭ БАС ГАЙЧ БОЛСОН.
1 | 0 Хариулах
Зочин [202.55.191.102] 2017/5/18
Монгол бичиг бол биднйи аугаа соёл энэ бичгийг удахгүй ХЯТАДУУД МАНАЙ БИЧИГ ГЭЖ ХЭЛЭХ БОЛЖ БАЙНА ШҮҮ. БИД МОНГОЛ БИЧГЭЭ СЭРГЭЭХ ХЭРЭГТЭЙ, МОНГОЛ ХЭЛИЙГ МОНГОЛ ХЭЛИЙГ СОЁЛ БОЛ МОНГОЛ БИЧИГ ШҮҮ, ӨНӨӨДӨР ЧОНО ГЭЖ БИД БИЧИЖ УНШДАГ МОНГОЛ БИЧГЭЭР ЧИНУ-А гэж бичдэг,
2 | 0 Хариулах
Зочин [95.147.17.181] 2017/11/6
Яг үнэн. 1990-ээд онд монгол бичгээ сэргээх гэж үзээд больсон нь тун харамсалтай. ИХ хурлын гишүүд гэж хэдэн маанаг юм сурч чадаагүй болохоороо элдэв шалтаг тоочоод болиулсан шүү дээ. Одоо сэргээн хэрэглэхэд яагаад болдоггүй юм?
0 | 0 Хариулах
Цэрэн [202.70.41.206] 2017/5/18
Дүрэм өөрчлөгдөөгүй гэнээ тэгээд үгийн бүтэц, нөхцөл, тийн ялгал энэ тэр бол шал өөр болсон байна лээ, эцэг эхчүүдээ та нар хүүхдийнхээ монгол хэлний сурах бичгийг аваад үзээрэй
3 | 0 Хариулах
bi [202.170.80.25] 2017/5/18
tegmeerde nice
0 | 0 Хариулах
оо [5.172.255.235] 2017/5/18
щ энэ усгээ болимоор бна орос шиг тэнэг цагаан толгойноос болж гадныхан оросын колони улс гэж ойлгодог юм бна лээ
3 | 0 Хариулах
Зочин [103.229.120.177] 2017/5/18
Ц.Дамдинсүрэн агсан бурхан юм уу? Цаг үеийнхээ шаардлагаар Монгол хэлийг [хориотой үг] зорилгоор оросжин үсэгээр монгол хэлийг форматлах зэрэмдэглэж аажмаар устгах улс төрийн зорилгод үйлчилсэн орос эхнэртэй соёлын тагнуул л байсан түүхэн үнэнийг илчлэх цаг болсон. Б.Ринчин агсан шиг тэмцэж чадаагүй урвагч шүү дээ. Ганц охин нь насных нь эцэст орос ээжээ дагаад орос руу явж өөр орь ганцаар эмнэлэгийн орон дээр өвдөгөө тэвэрсээр чад хийсэн дарваан. Урвагчийн үхэл мөн дөө. Аливаа үндэстэнийг устгая гэвэл сэтгэхүйг нь устга. Сэтгэхүйг нь устгая гэвэл хэлийг нь сөнөө. Хэлийг нь сөнөөе гэвэл бичигийг устга. Ийм л бодлогоор оросжин үсэгийг тулгасан.Ц.Дамдинсүрэнгийн зохиосон худлаа дүрэм хэнд хэрэгтэй юм бэ."Заримдаг гийгүүлэгчийн ард заримдаа эгшигтэй бичнэ, заримдаа эгшиггүй бичнэ..." Энэ бол зүгээр онигоо.Гээгдэх гээгдэхгүй эгшигийн тухай хүний толгой эргүүлсэн худлаа баахан дүрэм хүүхэд залуусын толгой эргүүлж түүнийгээ гөрдөж мөрдүүлэх гээд хол явахгүй.
3 | 3 Хариулах
Зочин [202.21.112.37] 2017/5/18
Боловсруулсан дүрэм нь хэрэглэхэд дөхөмтэй, одоогоор илүү дээр юм гарч ирээгүй байна. Харин өөрөө зөв бичгийн хэдхэн дүрмээ уншаад цээжлээд сурчих.
1 | 0 Хариулах
Зочин [150.129.142.113] 2017/5/18
Ц.Дамдинсүрэнд тулгасан үнээн Ц.Дамдинсүрэнгийн шинэ үсэг жижиг алдаа байж л байгаа Ц.Дамдинсүрэн гуай харин ч кириллийг Монголчилж уусгаж өөрийн болгосон юм шүү Монголын казахууд эх хэлээ цэвэр хадгалаад үлдсэн байхад Казахстан Узбекстан кирилл үсэгийн буянд эх хэлээ мартсан
0 | 0 Хариулах
Зочин [202.72.245.202] 2017/5/18
Өөрчлөгдөөгүй гэж худлаа ярихаа больсон нь дээр. Зөв бичгийн дүрэм өөрчлөснөөр энэ эх захгүй буруу хазгай бичдэг явдал гаарсан. Тэр эгшиг гээгддэг байсныг гээгддэггүй болгоод самраад хаясан биз дээ?
2 | 2 Хариулах
Зочин [202.9.42.58] 2017/5/18
Балархай эгшиг гээгдэх дүрэм хэвээрээ байгаа хүү минь. Хаанаас ийм худал юм сонсчхоод итгээд байдаг юм бэ дээ
1 | 0 Хариулах
Зочин [202.179.27.17] 2017/5/31
Чи өөрөө буруу сурсан нөхөр байна шүү
0 | 0 Хариулах
Зочин [202.21.112.37] 2017/5/18
Толио бэлэн болохоор утсан дээр app хэлбэрээр гаргаарай, хүмүүст хүргэх хамгийн хурдан арга шүү
0 | 0 Хариулах
Зочин [202.21.100.202] 2017/5/18
zaaaa bolj. eh hel maan ezentein baina. naad ajlaa tsahimaar hurdan tugee. onoodriig boltol gadaad mongol n medehgui zavaarchaad bn. yaraltai ajlaa hiij duusgah hereegtei bn shuu
1 | 0 Хариулах
Mongol [202.131.242.254] 2017/5/18
Ардчилалаар хөгжиж байгаа манай улсад улаан коммунист Орос крилл үсэг хэрэглэх нь буруу. Араб гаралтай ч гэсэн уйгаржин бичгээ хэрэглэх хэрэгтэй, ер нь бүх нийтээрээ бичиг үсэгт тайлагдах ч хэрэггүй, ардчилал байхад боловсрол хэрэггүй, манай 2 нам ээлжлээд биднийгээ аваад явчихна
4 | 3 Хариулах
Монгол [27.123.214.2] 2017/5/18
Чээж, гараг гэсэн балай үгнүүдээ засаарай. Угтаа бол цээж, гариг гэж бичдэг л байсан.
8 | 0 Хариулах
Зочин [202.21.116.108] 2017/5/18
чүдэнз гэдэг л юм билээ
0 | 0 Хариулах
Зочин [5.254.65.182] 2017/5/18
Хятад Солонгос Япон бүгд өөрсдийн уламжлалт бичгээ хөгжүүлсэн. Монголчууд арай дэндүү амжиргаа амжиргаа гэж гүйсээр монгол бичиг мөхөж байна.
3 | 0 Хариулах
Зочин [5.254.65.182] 2017/5/18
хаха наад харь крилл бичгээр чинь зөв буруу бичих нь падгүй шдээ. Монгол бичигтээ орьёоо Израйлаас дутаж гэнэ дээ
9 | 5 Хариулах
Зочин [202.21.112.37] 2017/5/18
Буцаад Монгол бичиг рүү шилжих боломж байхгүй ш дээ. Кирилл үсэг чамд ямар гай болоод байгаан?
2 | 3 Хариулах
Зочин [202.62.24.115] 2017/5/18
гоё. буруу бичиж сурчихаад ухаантай царайлж олон нийтийн сүлжээнд донгосдог хүмүүст зориулав
5 | 1 Хариулах
Зочин [202.179.27.17] 2017/5/31
кккк яаааг үнэн . Буруу бичдэг хүн бусад зүйлд сайн байна гэж үнэндээ байхгүй
1 | 0 Хариулах