Даваа гарагт АНУ-ын худалдааны асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Уилбур Росс өнгөрсөн сарын эхээр Сирид өгсөн пуужингийн цохилтыг “хоолны дараах зугаа” байсан гэж хэлсэн нь олон нийтийн дунд маргаан дэгдээжээ.
Бэвэрли Хиллзд болсон хурлын үеэр Росс хэлэхдээ “Хятадын төрийн тэргүүнтэй амттан зооглож байх үедээ Сирийн бааз руу 59 ширхэг томахоук пуужин харваснаа Трамп хэлсэн” гээд “энэ бол хоолны дараах зугаа цэнгээний арга хэмжээг орлосон зүйл болсон…гол нь ерөнхийлөгч энэ цэнгээнд ямар ч зардал гаргаагүй” гэж бахархалтайгаар хэлсэн байна.
Үнэндээ 59 ширхэг томахоук пуужингийн зардал $60 сая орчим болсон юм.
Россын энэ үгний дараа танхимд суусан сонсогчид үймж, инээх гайхахыг хослуулсан тухай хэвлэлүүд мэдээлжээ.
Уилбур Росс нь Трампын нэгэн адил бизнесмэн, тэрбумтан бөгөөд анх удаа засгийн газарт өндөр алба хашиж байгаа юм.
Сирийн ерөнхийлөгч Башар аль-Ассадыг босогчдын эсрэг химийн зэвсэг хэрэглэсэнд буруутган, дөрөвдүгээр сарын 6-нд Вашингтон пуужингийн цохилт өгсөн. Дональд Трамп энэ цохилтыг өгсөн тухайгаа Хятадын төрийн тэргүүнтэй зоог барьж байх үедээ хэлсэн гэж өмнө нь хэвлэлд ярьж байсан юм.
Эх сурвалж: Huffington post
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
|