Улс төр

8 жилийн өмнө
8 жилийн өмнө
Зураг
2017 оны 7 сарын 7
Сонгуулийн үйл ажиллагааг хэвийн зохион байгуулахад 17 мэргэжлийн байгууллага, сонгуулийн үеийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангахад цагдаа, тагнуул, онцгой байдлын байгууллагын алба хаагчид хуулиар хүлээсэн үүргийн дагуу ажиллаж байгаа аж.
Зураг
2017 оны 7 сарын 7
Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт улс орон даяар 07:00 цагт эхэллээ.
Зураг
2017 оны 7 сарын 6
УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг баталж, хаврын ээлжит чуулган өндөрлөлөө.
Зураг
2017 оны 7 сарын 6
УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар асуудлыг хэлэлцэж байна.
Зураг
2017 оны 7 сарын 6
Үндсэн хуулийн цэц дунд суудлын өнөөдрийн хуралдаанаараа Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зарим зүйл Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ.
Зураг
2017 оны 7 сарын 6
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар зарим хүнд өнөөдөр дипломат дээд цол хүртээв.
Зураг
2017 оны 7 сарын 6
УИХ-ын гишүүн Д.Гантулга яг одоо Төрийн ордонд цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийж байна. ШУУД үзнэ үү.
Зураг
2017 оны 7 сарын 6
"Өглөөний Хүн" шинэ зочин: "Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй" гэгчээр шинэ Ерөнхийлөгч ажилдаа орох хугацаа ойртох тусам одоогийн Төрийн тэргүүний хэлэх үг бүр л сонин, содон, тод аж. Монголд нийт ард түмнээсээ сонгогддог, гурван сая иргэнийг төлөөлдөг ганцхан алба байдаг нь Монгол Улсын Ерөнхийлөгч юм. Энэ хүндэт үүргийг найман жилийн турш хүлээж удахгүй ажлаа өгөх гэж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ikon.mn сайтын "Өглөөний Хүн" булангийн ээлжит зочин боллоо. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн найман жилийн хугацаа дахь хамгийн сүүлийн ДЭЛГЭРЭНГҮЙ, ТҮҮХЭН ярилцлагыг та бүхэнд хүргэж байгаадаа баяртай байна.
Зураг
2017 оны 7 сарын 6
УИХ-ын хаврын ээлжит чуулган өнөөдөр хуралдаж завсарлана. Зургаадугаар сарын 09-нд түр завсарлаад байсан УИХ-ын чуулган зургаадугаар сарын 29-нөөс хуралдаж өнөөдөр хаалтаа хийх юм.
Зураг
2017 оны 7 сарын 6
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох санал хураалт 2017 оны зургаадугаар сарын 26-нд болов. Үдшийн 22:00 цагаас Сонгуулийн Ерөнхий хороо том дэлгэцээр сонгуулийн үр дүнг аймаг, дүүрэг тус бүрээр гурван нэр дэвшигчдийн авсан саналын тоог харуулж эхлэв. Шөнийн хоёр цагаас өглөөний долоон цаг хүртэл дэлгэцэн дээр ямар ч өөрчлөлт гарсангүй. Баян-Өлгий аймгийн дүн өглөө эртлэн ирснээр эцсийн дүн гарав. Сонгуульд нийт 1,357,888 иргэн саналаа өгч, ирц 68.27 хувьд хүрсэн нь өмнөх ерөнхийлөгчийн сонгуулиас гурван хувиар өсжээ.
Зураг
2017 оны 7 сарын 5
Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Зураг
2017 оны 7 сарын 5
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.07.05) Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны институтийг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн өргөн мэдүүллээ.
Зураг
2017 оны 7 сарын 5
Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хэрэгжүүлэх ”Банкны салбарыг нөхөн сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай, мөн Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр 2”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг өнөөдөр (2017.07.05) өргөн мэдүүлэв.
Зураг
2017 оны 7 сарын 5
Монгол Улсын Засгийн газар “Төмөртэй хүдэр” ХХК-ийн Хятадын хөрөнгө оруулагчдын “Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд 1991 онд байгуулсан Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай” гэрээний дагуу үүсгэсэн арбитрын маргаанд ялалт байгуулжээ.
Зураг
2017 оны 7 сарын 5
Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, Монгол-Швейцарийн парламентын бүлгийн дарга Ц.Гарамжав өнөөдөр (2017.07.04) Швейцарийн Холбооны Улсаас Бээжинд суугаа Монгол Улсыг хавсран ажилладаг Элчин сайд Жан Жак де Дарделыг хүлээн авч уулзлаа
8 жилийн өмнө
8 жилийн өмнө