Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

Машиныг гэмтээж болох 10 муу зуршил

WWW.CARDOCTOR.MN
2017 оны 4 сарын 20
Cardoctor
Зураг зураг

Машин худалдаж авах нь амьдралдаа оруулж буй томоохон хөрөнгө оруулалт гэдэгтэй хэн ч маргахгүй. Тэгвэл түүнийг хэрхэн удаан хугацаанд хэрэглэх вэ? юунаас зайлсхийвэл түүнийг гэмтээхгүй байх талаар бодож үзсэн үү?

Карданыг үл ойшоох

 

Тэгш бус гадаргуу дээр машиныг зогсоохдоо кардан татаж байгаарай. Ингээгүйгээс болж кропны араа шүдэнд жингийн хүч тэнцвэргүй даралт үүссэнээр түүнийг элэгдүүлдэг. Мөн аюулгүй байдал талаасаа ч үүнийг байнга хэрэглэж заншвал хурдны хайрцгийн эдэлгээг уртасгана.

Шар гэрлийг тоохгүй явах

 

5,000 төгрөгөөр шар гэрлээ унтраах төдий явсаар байвал түлшний системийн үйл ажиллагааг доголдуулдаг. Бензин насос нь бензинээрээ хөрж байх ёстой байдаг. Байнга бага бензинтэй явснаар халсан насос шатах, доголдох шинж тэмдгийг гаргаж эхэлдэг.

Сэргийлэхийн тулд дундаас дээшээ эсвэл түүнээс арай бага шатахуунтай үргэлж яваарай. Хожим гарах шинэ насосны төлбөрөөс л лав бага мөнгө гарна.

Ухрах, урагшлахдаа яарах

 

Хойшоо зогсоолруу орох, богино зайд маневр хийхдээ уралдааны жолооч шиг R ба D хооронд гялс мялс, ухасхийж хийх жолоочийг бид олон харсан. Бидний ойр дотныхонд ч тийм жолооч нар бий. Тэгвэл ингэснээр кроп, мотор, тэнхлэгийн элэгдлийг түргэсгэдэг.

Хүйтэн дээр нь хаазлах

 

Машинаа асаагаад ганц хоёр минут хүлээгээд хөдөлгөж байгаарай. Ингэснээр хөдөлгүүрийн хэсэг бүрт тос очиж хамгаалах боломжийг олгодог.

Мэдээж хэлээгүй үед нь хаазлаад байвал хөдөлгүүрийг стресстүүлж эд ангийг түргэн элэгдүүлдэг. Тиймээс 60 секунд өөрийгөө бэлтгэх хугацааг хөдөлгүүртээ үргэлж олгож байгаарай.

Огцом хаазлах

Өөрсдийгөө уралдааны машины жолооч гэж бүү эндүүрээрэй. Дараагийн гэрлэн дохион дээр удаан явсан ч хурдан явсан ч яг ижилхэн уулздаг гэдгийг анхаараарай.

Мэдээж ингэж хүчтэй хаазалж огцом хөдлөх нь сайхан мэдрэмж төрүүлэх ч кропны ачааллыг ихэсгэснээр элэгдлийг түргэсгэх, огцом зогссоноор наклад болон пилазн нь түргэн элэгдэх үндэс болдог. Мөнгө төгрөг нь хангалттай бол энэ ч асуудал биш л дээ.

Рычак гар амрах тавиур биш

 

Механик кроптой машины жолооч нар араа солихын тулд үргэлж рычак хөдөлгөх хэрэгтэй болдог. Харин нөгөө гараараа рулээ жолоодно. Богино хугацаанд кропны ажиллагааг удирдахад дөхөм ч дээр нь гараа байршуулаад байвал сэрээ, араанд ачаалал өгч элэгдэлд хүргэдэг. Тиймээс аюулгүй байдлаа ч бодсон 2 гараа руль дээрээ байршуулж яваарай.

Конс буруу ашиглах

 

Ихэнх жолооч нар гэрлэн дохион дээр консыг тултал нь гишгэж асах гэрлийг хүлээдэг. Арааг салгалгүй ингэж зогсох нь салгах сэрээ, эрчлүүр диск, перда дискний элэдлийг түргэсгэдэг. Тиймээс араагаа салгаж, консоо аваад хүлээж байгаарай. Явахдаа мэдээж конс дараад 1-дээ хийгээд хөдөлнө.

Олон зүйл ачих

 

Хүнд ачаатай явах нь мотор, кроп, тулгуур эд анги, тоормос мөн шатахуун зарцуулалтад сөргөөр нөлөөлж их идүүлдэг. Үүнийг шийдэхийн тулд хөнгөхөн л явахад хангалттай. Мөн эйр кондишн болон хэт чанга хөгжим тоглуулахгүй бол хэдэн км илүү явах болно.

Уруу замд тоормослох

 

Ийм төрлийн замд хурдан явахдаа тоормос гишгэх нь наклад болон пиланзыг халааж, хэт халснаар элэгдлийг түргэсгэдэг. Тиймээс хүнд араанд хийгээд уруудаж байгаарай. Харин N араанд хийж болохгүй шүү. Ингэвэл аюулгүй байдал алдагдана.

Анхааруулгыг үл ойшоох

Ямар нэгэн зүйл болохоо байсан үед машин өөрөө хэлж эхэлдэг. Үүнд мэдээж чичрэх, эвгүй дуу гарах, цохилт мэдрэгдэх мөн хачин шинж тэмдэг илэрч байвал хэрхэвч үл ойшоож болохгүй.

Та энэ үед хүлээхгүйгээр шалгуулж байгаарай. Ингэснээр таны аюулгүй байдал төдийгүй засварын зардал ч багасах боломжтой юм.

Зураг