Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/05-НД НИЙТЛЭГДСЭН

Хийлч Дээгий “Улаанбаатар” чуулгын гоцлол хөгжимчин боллоо

Г.Номин, iKon.mn
2013 оны 11 сарын 5
iKon.MN
Хийлч Ч.Дэлгэрцэцэг

Саяхан шинэ даргатай болсон “Улаанбаатар” чуулга уран бүтээл, зохион байгуулалтын  шинэчлэл хийж байгаа юм байна.

Энэ ажлын хүрээнд чөлөөт уран бүтээлч хийлч Дээгий буюу Ч.Дэлгэрцэцэгтэй тус чуулгын гоцлол хөгжимчнөөр ажиллах гэрээг өчигдөр байгуулжээ.

Хийлч Дээгий “Улаанбаатар” чуулгын бүрэлдэхүүнд багтаж, нийслэлийнхээ дүр төрх болон ажиллах болсон нь нэр төрийн хэрэг” хэмээн үзэж байгаа бөгөөд шинэ хамт олонтойгоо хамтран энэ сарын 30-нд зургаа дахь бие даасан тоглолтоо хийх юм байна.

Мөн ирэх сард тус чуулгын хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ ОХУ-ын Эрхүү хотыг зорих төлөвлөгөөтэй байгаа ажээ.