Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

“Биомон” шампунь уламжлалт болон орчин үеийн анагаах ухааныг хослуулсан монгол брэнд бүтээгдэхүүн

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 3 сарын 7
Сурталчилгаа
Зураг зураг

“Монос” группийн Эм судлалын хүрээлэнд зохион бүтээсэн “Биомон” шампунь хэрэглэгчдэд хүрээд удаагүй байна.

Сүүлийн жилүүдэд “Монос косметик” ХХК-ийн хамт олон уламжлалт аргыг орчин үеийн дэвшилтэт аргатай хослуулан монгол хүний арьсанд тохирсон бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчдийн талархлыг цаг ямагт хүлээж буй. Тус компанийн брэнд бүтээгдэхүүн бүртэй салшгүй холбоотой хүн бол Эм судлалын хүрээлэнгийн дэд захирал, Эм зүйн ухааны доктор Б.Бадамцэцэг. Түүнтэй “Биомон кидс” брэндийн хонины сүүлтэй органик биеийн шингэн тос “мэндлэх” үед ярилцсаныг уншигчид мэдэх биз ээ.

“Биомон”, Биоген”, “Биодерм”, “Алое”, “Марал”, “Санитас” гэсэн зургаан брэндийн 60-аад нэр төрлийн бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлж буй “Биомон” шампуний талаар Б.Бадамцэцэгтэй ярилцлаа.


 

- Халгайн хандтай “Биомон” шампуний талаарх мэдээллийг уншигчид сонирхож байгаа болов уу?

- “Монос” группийн дэргэдэх Эм судлалын хүрээлэн, “Монос косметик”-ийн хамт олон гоо сайхны зах зээлд дахин шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлж байгаадаа баяртай байна.

“Монос косметик” компани 2005 онд анх “Халгай” шампунь үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд 10 жилийн дараа бүтээгдэхүүнийхээ орц найрлагыг шинэчлэх, үйлчилгээний идэвхийг нэмэгдүүлэх, олон улсын зах зээлд нийлүүлэх зорилгоор ребрэндинг хийсэн. Энэхүү зорилтын хүрээнд бид үс ургуулах үйлчилгээтэй Халгайн хандтай болон хагны эсрэг үйлчилгээтэй Чихэр өвсний хандтай хоёр төрлийн “Биомон” шампунийг хэрэглэгчдийн гарт хүргээд удаагүй байна.

- Олон жилийн дараа орц найрлага хийгээд өнгө үзэмжээ шинэчлээд “иржээ”. Хэр урт замыг туулж байж шинэ “Биомон” шампунь хэрэглэгчдэд хүрээд байна вэ?

- Шампуний туршилт, судалгаанд бүтэн хоёр жилийг зарцуулсан.

Яагаад ийм удаан гэж гайхаж магадгүй. Шинээр брэнд бүтээгдэхүүн нэвтрүүлэхэд клиникийн өмнөх судалгааг зайлшгүй хийх шаардлагатай байдаг. Бүтээгдэхүүний тунг зөв тогтоохоос эхлээд үс ургуулах үйлдлийг тогтоох, гистоморфологийн туршилтуудад 1.5 жил зарцуулсан. Мэргэжлийн өндөр түвшинд энэхүү туршилтууд хийгддэг тул бид “Биомон” шампуньдаа 100 хувийн баталгаа өгч чадна.

- Гистоморфологийн гэж ямар туршилт байдаг юм бэ. Гоо сайхны бүтээгдэхүүний амин чухал туршилтын нэг нь гэж ойлгож болох уу?

- Манай хүрээлэнгийн фармакологийн секторын амин чухал судалгааны нэг бол гистологийн судалгаа.

Энэ нь амьтан дээр хийсэн фармакологийн судалгааны үр дүнг тухайн судалж буй эд эрхтэнээс тодорхой хэсгийг авч зүсээд микроскопийн тусламжтайгаар харьцуулан шинжлэн баталгаажуулдаг юм. Өөрөөр хэлбэл, үсний бүтцэд нөлөөлж байгаа үйлдлийг эдийн түвшинд шинжилж байгаа нь гистоморфологийн судалгаа юм. Үс нь анаген, катаген, телоген гэсэн үндсэн гурван шатаар нөхөн төлждөг.

Үсний ургалтыг гистоморфологийн шинжилгээгээр үсний булцуу хэсгийг энэхүү гурван үе шатны нөхөн төлжилтөөр тодорхойлсон.

- “Биомон” шампунь импортоор орж ирж байгаа ижил төрлийн бүтээгдэхүүнээс юугаараа онцлог, давуу талтай вэ?

- Хэд хэдэн давуу талыг онцолж болно. Миний хэлэх дуртай, бахархаж явдаг “Монос” группийн уриа бол “Монгол Оюун Санааг дэлхийд таниулна”.

Энэ урианы товчлол нь МОНОС шүү дээ. Үнэхээр монгол эрдэмтдийн оюунаар бүтсэн, монгол хөрсөнд ургасан эмийн ургамлын найрлага бүхий нийлмэл хандаар баяжуулсан байгалийн гаралтай органик бүтээгдэхүүн. Үс ургуулах үйлдлийг фармакологийн болон клиник туршилтаар бүрэн нотолсон зэрэг онцлог давуу талуудыг дурдаж болно.

- Хэрэглэгчид нэг үеэ бодвол хэрэглэж буй бүтээгдэхүүнийхээ орц найрлагын хардаг болсон. “Биомон” шампуний гол найрлага нь мэдээж халгай. Харин халгай өөр ямар ургамалтай зохицдог нь сонин байна?

- Олон зууны турш үс ургалтад халгай гайхалтай үр дүнтэй гэдгийг монголчууд төдийгүй дэлхийн ихэнх орны бүсгүйчүүд мэдэх байх.

Халгайны газрын дээд хэсэг болох навчинд А, Е, В, С, К, органик хүчлүүд, хлорофил болон фитонцидүүд агуулагддаг. К амин дэм нь цусны эргэлтийг сайжруулж, үс бэхжүүлэх үүрэгтэй бол, хлорофил нь арьсны тосны ялгарлыг тэнцвэржүүлж, үсний ургалтыг дэмждэг. Мөн нянгийн эсрэг, хуйхны бохирдлыг гүн цэвэрлэх үйлчилгээтэй цагаан гаа, хуйхны эдийн нөхөн төлжилтийг сайжруулах, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй хумсан цэцгийг халгайн хандтай хослуулснаар гайхалтай эмчилгээний үйлдэл бүхий шампунь болж чадсан.

- Харин хагны эсрэг “Биомон” шампуний гол орц найрлага нь Чихэр өвс гэсэн үү?

- Чихэр өвсний хандтай хагны эсрэг үйлдэлтэй “Биомон” шампунь маань ч бас монголчуудын хэрэглэх дуртай бүтээгдэхүүний нэг болж чадна гэдэгт итгэлтэй байна.

Чихэр өвс нь мөөгөнцөрийн эсрэг үйлдэлтэй ургамлын ханд. Мелисса мөөгөнцөрийн мембранаар нэвтэрч цитохром Р 450-д хориг үүсгэснээр мөөгөнцөрийн өсөлтийг зогсоодог. Мөн хагны эсрэг үйлдлийг дэмжих зорилгоор цинк пиритион нэмсэн. Хаг үүсэх бас нэг том шалтгаан нь хуйх хуурайших явдал юм. Хуйхыг чийгшүүлэх, эд эсийн нөхөн төлжилтийг нэмэгдүүлэх зорилгоор зуун настын ханд нэмж өгсөн.

Өөрөөр хэлбэл хуурай, гэмтэлтэй үсний хамгийн сайн туслагч болохоос гадна үс хагтахаас бүрэн сэргийлж чадна.

- Танайх “Биомон” шампунийхаа түүхий эдийг ч бас өөрсдөө тариалж байгаа юу?

- Тиймээ. Бид зарим ургамлын түүхий эд болох чихэр өвс, хумсан цэцэг зэргийг өөрийн Ботаник цэцэрлэгийн талбайд тарималжуулан “Монос косметик” компанидаа нийлүүлдэг.

Харин нялх халгайг тавдугаар сард түүж, тохирох экстрагентад хандлан хуурай ханд гарган авдаг. Хуурай ханд нь хадгалалтын явцад гол үйлчлэгч бодисоо алдахгүй байх, тунг зөв тогтоох, бүтээгдэхүүний хэлбэрт оруулахад хялбар зэрэг олон давуу талтай.

- Цаг агаар, хоол хүнс гээд гадны хүчин зүйл, стрессээс болж эрт бууралтах, наснаасаа эрт халзрах болсон тухай эмч мэргэжилтнүүд ярьдаг. Энэ бүхэнд танай шинэ бүтээгдэхүүн хэр үр дүнтэй байх бол?

- Тиймээ, таны зөв. Үс уналт нь гадаад болон дотоод хүчин зүйлсээс шалтгаална.

Дотоод хүчин зүйлсэд дааврын, удамшлын болон дархлаа тогтолцооны хямралын шинж бүхий өвчлөлүүд орно. Харин гадаад хүчин зүйлсэд таны дурдсан стресс, цаг агаар, орчны бохирдол болон үсний буруу арчилгаа багтана. Жишээ нь, өдөр бүр үсийг халуун сэнсээр сэнсдэх, хими хийлгэх, будах, баталгаагүй үс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэх нь эргээд сөрөг үр дагавартай. Хүмүүсийн туршлагаас харахад үс уналтын эсрэг эмчилгээний, гоо сайхны бүтээгдэхүүний болон уламжлалт аргаар гэсэн гурван бүлэгт хуваагдаад байх шиг.

Эмчилгээний бүтээгдэхүүн хэрэглэдэг бүлэгт үс уналтад зориулсан биологийн нэмэлт бүтээгдэхүүн ууж хэрэглэдэг хүмүүс орно. Гоо сайхны бүтээгдэхүүнд үс арчилгааны шампунь, маск, тос хэрэглэж үс уналтыг шийддэг хүмүүс багтдаг. Уламжлалт аргаар гэдэгт халгай, зээргэнэ зэрэг ургамлын ханд болон шар сүүгээр угааж хэрэглэдэг бүлэг хүмүүс багтдаг.

Харин манай Халгайн хандтай болон Чихэр өвсний хандтай “Биомон” шампунь нь энэхүү гурван бүлэг хүмүүст зориулсан уламжлалт анагаах ухаанд суурилсан эмчилгээний өндөр үйлдэлтэй иновацийн шинэ бүтээгдэхүүн болсонд баяртай байна.

- Сүүлийн үед монгол хүнд монгол бүтээгдэхүүн л илүү зохимжтой болсон тухай их ярих болж. Та эм зүйч хүний хувьд үүнтэй санал нийлэх үү?

- Санал нийлж байна аа. Монгол орон эрс тэс, хуурай уур амьсгалтай. Байгалийн энэхүү шалгуурыг тэсвэрлэх чадвартай амьтан, ургамлын эд эсийн гүйцэтгэх үүрэг нь ч төстэй.

Өөрөөр хэлбэл, монгол хүн Монголын хөрсөнд ургасан ургамлын найрлага бүхий бүтээгдэхүүн хэрэглэвэл илүү үр дүнтэй гэсэн үг. Иймээс “Монос косметик” компани монголчууддаа зориулан олон зуун жилийн турш хэрэглэж заншсан, Монголын нөхцөлд ургах чадвартай халгай, чихэр өвс бусад эмийн ургамлын түүхий эдийг орчин үеийн технологиор боловсруулсан монгол брэнд бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ хүргэж байна.

- Алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн босгон дээр “Биомон” шампунь мэндэллээ. 2017 онд хэрэглэгчдэд өөр ямар шинэ бүтээгдэхүүнээр бэлэг барих вэ?

- Баярлалаа. Бид бүтээгдэхүүнээ тогтмол сайжруулахаас гадна олон улсын зах зээлд өрсөлдөхүйц шинэ шинэ төслүүд дээр ажиллаж байна.

Энэхүү хоёр бүтээгдэхүүний багцыг нэмэгдүүлэх зорилгоор үсний маск, тэжээлийн тос болон тайвшруулах, үс ургуулах үйлчилгээтэй тоникийн туршилтууд амжилттай хийгдэж байна.

- Сайхан мэдээ байна. Гоо сайхны бүтээгдэхүүнийг багцаар нь хэрэглэвэл илүү үр дүнтэй гэдэг. Та “Монос косметик”-ийн хэрэглэгчдэд хандаж зөвлөгөө өгөхгүй юу?

- “Шинжлэх ухаан-үйлдвэрлэл” хослуулсан 26 жилийн түүхтэй “Монос косметик” нь монгол хүний арьсны онцлогт тохирсон гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилго тавин ажиллаж эдүгээ арьс, үс, нүүр арчилгааны 60-аад нэр төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн гарт хүргэж байна.

Бид уламжлалт анагаах ухааны жоронд суурилан орчин үеийн технологиор Монголынхоо хөрсөнд ургасан байгалийн түүхий эдийн хүч чадлыг орц найрлагадаа шингээн бүтээгдэхүүн гаргадагаараа онцлогтой. Тиймээс монгол хүний онцлогт тохирсон, монгол хөрсөнд ургасан жинхэнэ “Монгол брэнд”-ээ хэрэглэхийг зөвлөе дөө.

Эх сурвалж: www.unuudur.mn