2019/09/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,667.91₮
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
25°
|
11°
B30
УЛААНБААТАР
26°
|
11°
09:00
S32
10:00
S32
11°
11:00
S32
17°
12:00
S32
20°
13:00
S32
22°
14:00
S32
23°
15:00
S32
23°
16:00
S32
23°
17:00
S32
22°
18:00
S32
19°
19:00
S31
16°
20:00
S31
13°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/02/22 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Галбаатар: Гэр бүлийн гишүүд хоорондоо ярилцаж, амьд харилцаа үүсгэх хэрэгтэй байна

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 2 сарын 22
iKon.MN

Гэр бүлийн маргаан, гэр бүлийн хүчирхийллийн хэргийг шийдвэрлэхэд цаашид юуг анхаарах талаар хэлэлцэж буй хурлын үеэр Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн мэдээлэл хариуцсан ахлах референт Л.Галбаатартай гэр бүл салалтын асуудлаар цөөн хором ярилцлаа. 

-Монгол Улсад гэр бүл салалтын түвшин ямар хэмжээнд байгаа вэ?

-Сүүлийн 10 жилийн Монгол Улсын шүүхийн статистикийг авч үзэх юм бол иргэний эрх зүйн маргааны эхний гуравт нь гэр бүлийн маргаан орж байгаа. Сүүлийн гурван жилийн хугацаанд гэр бүлийн маргаан иргэний эрх зүйн маргааны 10-12 хувийг эзэлсэн баримт бий. Зөвхөн нэг төрлийн маргаан атал нийт маргааны 10-12 хувийг эзэлж байна гэдэг бол том тоо. Энэ нь өөрөө Монгол Улсын тухайд гэр бүлийн маргаан өндөр хувийг эзэлдэг, цаашид ч байх болно гэдгийг харуулж байгаа баримт юм. 

-Гэр бүл салалтын шалтгаан нь яг юу байгаа вэ?

-Гэрлэлт цуцлалтын шалтгааныг олон хүчин зүйлээр тайлбарлаж болно. Гэхдээ эдгээрээс хамгийн гол хүчин зүйл нь эхнэр, нөхрийн үл ойлголцол. Сэтгэл зүйчид үүнийг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн сэтгэл зүйн онцлог өөр байдаг. Энэ байдлаа олохгүй, ярилцахгүй эсвэл хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас гэр бүлийн маргаан гардаг гэж үздэг.

Гэр бүлийн маргаан нь огт шийдвэрлэж болохгүй зүйл биш. Гэр бүлийн маргааны практикт нэг ийм зүйл байдаг. Тухайн гэр бүлийн эхнэр нь салъя гэсэн зорилгогүйгээр зөвхөн айлгах үүднээс салах өргөдлөө өгчихдөг. Гэтэл нөхөр нь үүнийг эхнэр нь эцсийн шийд гаргачихлаа гэж үзээд салахаар шийдвэрийг гаргадаг нь гэр бүл салалтад хүргэдэг.

Зөвхөн эхнэр, нөхөр гэхээсээ илүү гэр бүл болоод амьдарч байгаа хүмүүст гэр бүлийн боловсрол дутмаг байгаатай энэ бүхэн холбоотой. Гэр бүл гэдэг юу юм бэ?, бат бөх гэр бүл үүсгэхийн тулд юу шаардлагатай вэ?, эхнэр, нөхөр гэж хэн юм бэ?, ганц бие амьдрахаас юугаараа өөр юм бэ? зэрэг асуудлыг хосууд мэдэхгүй байгаагаас эцсийн дүндээ салалтад хүргэж байгаа юм. 

-Та гэр бүлийн боловсрол дутагдаж байна гэлээ. Үүнийг хэрхэн, яаж хэрэгжүүлэх ёстой вэ?

-Мэдээж насанд хүрсэн хүн гэр бүл зохионо. Монгол Улсын хуулиар 18 насанд хүрсэн л бол насанд хүрсэн гэж үзнэ. Тэгэхээр үүнээс өмнө буюу ерөнхий боловсролын сургуулийн төвшнөөс эхлээд гэр бүлийн талаар зөв мэдлэг, мэдээлэл өгөх шаардлагатай байгаа.

Багаас нь гэр бүлийн онцлогийг тухайн хүүхдэд сайтар ойлгуулах нь чухал болоод байна. 

Нэгэнт насанд хүрчихсэн хүмүүст мэдлэг олгоно гэж байхгүй шүү дээ. Тиймээс багаас нь гэр бүлийн онцлогийг тухайн хүүхдэд сайтар ойлгуулах нь чухал болоод байна. 

-Нийгмийн сүлжээний цахим хуудас, тухайлбал фэйсбүүк, инстаграм гэр бүл салалтад хэрхэн нөлөөлж байгаа вэ?

-Энэ бол нэн шинэ чиг хандлага учир орчин үеийн гэр бүл салалтын шалтгаан болоод байгаа. Эдгээр нь ямар байдлаар нөлөөлдөг вэ гэхээр гэр бүлийн гишүүд өөрсдөдөө цаг, цав гаргахгүй зөвхөн гар утас, компьютерт цаг гаргадаг. Энэ нь маргааны нэг шалтгаан болдог. Хоорондоо ярилцахаасаа илүү фэйсбүүк, инстаграмд анхаарлаа хандуулж байгаа нь гэр бүлийн амьд харилцааг унтраадаг.

Гэхдээ бид нийгмийн сүлжээний цахим хуудсыг буруутгахаас илүүтэй эдгээрт донтож байгаа өөрсдөдөө л буруугаа өгөх хэрэгтэй. Магадгүй 5-10 жилийн дараа хүмүүс энэ дутагдлаа засаж болох юм. Судлаачид үүнд ганц л тайлбар хэлдэг. Гэр бүлийн гишүүд интернет огт хэрэглэхгүй байх нь утгагүй. Интернет цахим хуудас ашигла. Гэхдээ зөв зохистой хэрэглэх ёстой л гэж зөвлөдөг. 

Нийгмийн сүлжээний цахим хуудсыг хэрхэн ашиглах вэ, мэдээлэлд хэрхэн хандах вэ гэдгийг иргэдэд зөвөөр ойлгуулж, сургалт явуулбал сөрөг үр дүнг засаж болох юм. Олон улсын байгууллагууд ч ийм зөвлөмж гаргасан байдаг. 

-Нэг хэсэг шинэ гэр бүлд 500 мянган төгрөг олгож байсан. Үүнтэй холбоотойгоор хуурамчаар гэрлэх тохиолдол газар авсан. Эдгээр гэр бүлүүд ер нь ямар байгаа вэ, гэр бүлийн маргааны асуудал магадгүй үүнтэй холбоотой биз...?

-Энэ талаар тодорхой болсон судалгаа байдаггүй. Гэр бүлийн маргааны тодорхой хувь нь ийм асуудалтай байгаа. Гэхдээ энэ асуудалд ард түмнийг буруутгахаас илүүтэй бодлого боловсруулагчдыг л буруутгах нь зүйтэй. Эцсийн дүндээ төрийн байгууллагууд аливаа шийдвэр гаргахдаа энэ шийдвэрийн цаана ямар үр дагавар гарах вэ гэдгээ сайн судалж, тооцоолдог байх хэрэгтэй. 500 мянган төгрөгтэй холбоотой хуурамч гэрлэлтийн асуудал бол төрийн гаргасан шийдвэр юунд хүргэж болохыг харуулж байгаа баталгаа. 

-Яагаад гэр бүлийн асуудлаар дагнасан шүүх байгуулах ёстой гэж?

Гэр бүлийн шүүхэд ажиллах боловсон хүчин зөвхөн шүүгч, шүүхийн асуудал хариуцсан хүмүүсээр хязгаарлагдахгүй. Сэтгэл судлаач, боловсрол, нийгмийн халамж, хүүхэд, гэр бүл зэрэг тухайн асуудлаар нарийн мэргэшсэн мэргэжилтнүүдийг шаардаж байдаг тул дээрх мэргэжилтнүүд ажиллаж байх шаардлагатай болдог. Шүүхийн захиргааны ажилтнуудын тухайд ч гэсэн энгийн шүүх байгууллагаас ялгаатай байдаг.

Гэр бүлийн маргааныг хэлэлцэх шүүхийн ажилтан гэр бүл, түүнтэй холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хоёр болон түүнээс дээш жилийн сургалтад суусан байх шаардлагатай байдаг. Олон улсад гэр бүлийн маргааныг шийдвэрлэх үүрэг бүхий шүүгчийг 10 жилийн хугацаанд бэлтгэдэг практик бий. 

-Олон улсын практик чухам ямар байдаг юм бэ?

-Гадаадын ихэнх улсад гэр бүлийн асуудлаар дагнасан шүүх байгуулагдаад олон жилийн нүүрийг үзэж байгаа. Тухайлбал, Япон улсын хувьд 1949 оноос Гэр бүлийн шүүх байгуулан ажиллаж байна. Өмнөд Солонгос улсын хувьд 1963 онд энэ төрлийн шүүх байгуулсан байдаг. Тухайн маргааныг шийдвэрлэж байгаа шүүхийн шийдвэр нь яг одоо болох асуудлыг биш, ирээдүйн  үр дагаврыг шийддэг, маргааны талууд олон жилийн хугацаанд хамтран амьдарсан, нэгнийгээ мэддэг зэрэг бусад маргаантай харьцуулахад онцлог учир эдгээр улсуудад гэр бүлийн маргааныг хэлэлцэх шүүх байгуулагдсан байдаг. Гэр бүлийн маргаан нь эрх зүйн асуудал гэхээсээ илүү сэтгэл, хөдлөл, боловсролын асуудал энэ маргаанд голлодог учир бусад шүүхээс ялгаатай, тусдаа байх шаардлагыг үүсгэж байгаа юм.

-Монгол Улсад гэр бүлийн асуудлаар дагнасан шүүх байгуулах хууль эрх зүйн орчин бий юу?

-Саяхан батлагдсан “Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль”, “Гэр бүлийн тухай хууль” ч үйлчилж байна. Эдгээр хуулийг бүрэн хэрэгжүүлэхийн тулд гэр бүлийн маргааны асуудлаар дагнасан шүүх байгуулах нөхцөл байдал үүссэн нь тодорхой байгаа. Хэрхэн, яаж, хэзээ байгуулах вэ гэдэг нь зохион байгуулалтын л асуудал. Бидэнд бол гадаадын туршлагууд бэлээхэн байна. 

-Гэр бүлийн шүүх байгуулах асуудлыг бодлого боловсруулагчид хэрхэн хүлээж авах бол...?

-Гэр бүл гэдэг бол зөвхөн хоёр хүний хоорондын асуудал биш. Энэ бол нийгмийн анхан шатны нэгж гэдэг утгаараа нийгмийн үнэт зүйл болж байдаг. Тиймээс энэ асуудалд нэлээд нухацтай хандах хэрэгтэй болов уу.

 

x