MUSE Interier Store нь дэлхийд танигдсан тавилгын хавтангийн EB Sinai брэндийн албан ёсны дистрибьютер боллоо

СУРТАЛЧИЛГАА
0 минутын өмнө
Сурталчилгаа

Монголын интерьерийн тохижилт, тавилгын хавтан болон тоног худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж буй MUSE Interier Store нь тавилгын хавтан үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч EB Sinai брэндийн Монгол Улс дахь албан ёсны дистрибьютер болсноо албан ёсоор зарлалаа.

Энэхүү хамтын ажиллагаа нь Монголын тавилгын үйлдвэрлэл, интерьер дизайны салбарт чанар, стандарт, өнгө дизайны шинэ төрхийг авчрах чухал алхам болж байна.

зураг
 
зураг
 

Энэ тухайд MUSE Interier Store-ийн захирал, дизайнер Н.Өнөрбаяр хэлэхдээ “Бид олон улсын ISO 14001, 9001 зэрэг стандартыг хангасан, хөндлөнгийн SGS-ээр баталгаажсан, E0 стандартын тавилгын хавтанг Монголынхоо хэрэглэгчдэд, интерьерийн болон тавилга үйлдвэрлэгч компаниудад олон өнгийн сонголттойгоор, боломжийн үнээр, таатай нөхцөлөөр хүргэх боломж бүрдэж байгаад баяртай байна.

Хамгийн гол нь манай борлуулж буй хавтан нь E0 стандартыг хангасан, формальдегидийн агууламж маш бага буюу эрүүл мэндэд харшлах зүйлгүй гэдгийг онцолж хэлмээр байна. Хямд, чанар муутай, формальдегидийн агууламж өндөртэй хавтан сонгож тавилгаа хийх нь орчны агаар амьдрах орчинд нөлөөлөх замаар эргээд таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, хорт хавдар ч үүсгэх эрсдэлтэй байдаг.” гэдгийг онцлон хэлсэн юм.

Н.Өнөрбаяр нь интерьер болон график дизайны чиглэлээр мэргэшсэн бөгөөд мэргэжлээрээ Монголын томоохон компаниуд болох MSC property, IQP italdesign, Master Group зэрэг компаниудад 15 жилийн турш ажиллан бүтээлч сэтгэлгээ болон мэргэжлийн ур чадвараа хөгжүүлсэн туршлагатай нэгэн билээ.

Олон улсын хэрэглэгчдэд сайшаагдсан, тавилгын хавтангийн шинэ үе EB Sinai гэж юу вэ?

БНХАУ-ын интерьерийн шийдэл, тавилгын хавтан үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч Zhihua Group нь 1997 онд үүсгэн байгуулагдсан, хөрөнгийн биржид бүртгэлтэй компани бөгөөд судалгаа шинжилгээ, үйлдвэрлэл, борлуулалтыг нэгтгэсэн орчин үеийн өндөр технологийн компани юм.

Тус компани нь тансаг зэрэглэлийн интерьерийн материалын салбарт тасралтгүй инновацыг нэвтрүүлж улмаар 2022 оноос эхлэн БНХАУ -д төдийгүй ази тивд хамгийн анх удаа EB (Electron Beam - электрон цацраг) технологид суурилсан тансаг зэрэглэлийн тавилгын хуулга, хавтан, 3D хавтан зэрэг материалуудыг үйлдвэрлэж эхэлсэн нь өдгөө АНУ, Их Британи, Саудын Араб, Итали зэрэг дэлхийн 100 гаруй улсын хэрэглэгчдэд хүрч тэдний таашаалд нийцээд байна.

Тэр ч утгаараа EB Sinai брэндийг 2023 оны “Барилга, Орон Сууцны Олон Улсын Үзэсгэлэн”-ийн үеэр “Барилгын болон Дотоод Заслын Салбарын Шилдэг Бүтээгдэхүүн”-ээр өргөмжилсөн гэдгийг дурдахдаа таатай байна.

зураг
 
зураг
 

EB Sinai брэнд – дизайн, инновац, чанарын нэгдэл

Zhihua Group-ын гол нэрийн хуудас болсон бүтээгдэхүүн нь EB Sinai брэндийн тавилгын хавтан юм. Уг хавтанг бүтээхдээ тэд Итали дизайнеруудын торгон мэдрэмжийг Европын SML (өндөр чанарын хавтангийн хуулга үйлдвэрлэгч), ХБНГУ-ын Wemhöner Surface Technologies (модон хавтан болон тавилга үйлдвэрлэлийн гадаргуу боловсруулах, өнгөлөх өндөр технологийн машин) болон АНУ-ын Nuclear technology electron beam (EB) curing equipment (цөмийн технологийн электрон цацрагаар хатаах тоног төхөөрөмж) зэрэг инновац шингэсэн тоног төхөөрөмжтэй хослуулан орчин үеийн чиг хандлагад нийцүүлэн үйлдвэрлэснээрээ онцлог билээ.

Электрон цацрагийн (EB) технологиор боловсруулсан уг тавилгын хавтан маань 6 давхар гадаргуугаар бүтээгдсэн 1220*2745*18мм хэмжээтэйгээр Монголын хэрэглэгчдэд нийлүүлэгдэж буй бөгөөд уг хавтанг сонгох нь дараах давуу талуудыг танд бий болгох болно. Үүнд:

  • E0 стандартыг хангасан, формальдегидийн агууламж ≤ 0.5 mg/L багатай, эрүүл ахуйн өндөр шаардлагыг хангасан;
  • Маш гоёмсог, тансаг зэрэглэлийн өнгөний сонголттой;
  • Шарлалт, гандалтад тэсвэртэй (anti-yellowing);
  • Хэрэглээний сэв, зураасанд тэсвэртэй, 1H хатуулагтай (scratch resistant);
  • Зэврэлтээс сэргийлсэн (corrosion preventive);
  • Ахуйн тос тогтохгүй, тэсвэртэй (oil resistant);
  • Хурууны мөр үлдэхгүй (anti fingerprint);
  • Суурь материал нь химийн бодисын үнэргүй, эрүүл ахуйд харшлахгүй, ус чийгт тэсвэртэй, байгальд ээлтэй зэрэг давуу талуудтай юм.
зураг
 
зураг
 

EB Sinai брэндийн хавтанг хаанаас авах вэ?

MUSE Interier Store нь EB Sinai брэндийн тансаг зэрэглэлийн гоёмсог хавтанг тавилга үйлдвэрлэгч нарын таашаалд нийцсэн 1220*2745*18мм хэмжээтэйгээр 40 гаруй өнгийн сонголттойгоор Монголынхоо хэрэглэгчдэд хүргэж байна.

E0 стандартын формальдегидийн агууламж маш багатай, эрүүл ахуйн шаардлага хангасан гоёмсог хавтангаар оффис болон гэрийнхээ гал тогооны тавилга, хувцасны шүүгээ, ханын хавтан, хаалга зэрэг интерьерийн шийдэлд ашиглан хамтран ажиллахыг MUSE Interier Store-ийн хамт олон урьж байна.

Холбоо барих:

📍 Шоурүүм: 100 айлын Зөгийн Үүр худалдааны төвийн урд байрлах “M Building”-ийн 1 давхар
🌐 Веб: www.muse.mn
📞 Утас: 7000 9222, 8818 9222, 9552 9222
📱 Албан ёсны Facebook хуудас: MUSE interior store

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.