Улаанбаатарын нээлттэй тэмцээний эхний өдөр сонгомол бөхийн төрлөөр Монголын баг нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ
Буянт-Ухаа спорт ордонд дөрвөн өдөр үргэлжлэх бөхийн төрлүүдийн дэлхийн чансаа олгох Улаанбаатарын нээлттэй тэмцээн өчигдөр нээлтээ хийсэн билээ.
Эхний өдөр сонгомол бөхийн төрлөөр долоон жинд медальтнууд тодорлоо. Монголын баг тамирчдаас нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн юм.
Тухайлбал
- 55 кг-ын жинд М.Даваабанди мөнгө,
- 97 кг-ын жинд Г.Ганхуяг хүрэл медаль зүүлээ.
Өнөөдөр сонгомол барилдааны 60, 63, 130 кг-ын жин, эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 50, 53, 57, 59, 72 кг-ын жингийн урьдчилсан шатны болон медалийн төлөөх барилдаанууд явагдана. Урьдчилсан шатны барилдаан 10:00 цагаас эхэлсэн бол шигшээ барилдаанууд 17:00 цагаас үргэлжлэх юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
