Жэй Парк "Super concert"-д оролцохоор зургаадугаар сарын 19-нд Монголд ирнэ

Г.Мөрөн, iKon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

"Super Concert 2026" болоход 15 хоног үлдлээ.

Зургаадугаар сарын 20-нд Төв Цэнгэлдэх Хүрээлэнд болох энэхүү тоглолтод олон улсад алдаршсан Жэй Парк оролцох нь баталгаажсаныг зохион байгуулагчид нь мэдэгдлээ. Тэрбээр зургаадугаар сарын 19-нд Монголд ирэхээр болжээ.

Мөн Жесси, Блү нар зэрэг уран бүтээлч Улаанбаатарт ирж, "Super Concert 2026"-ын тайзнаас монгол шүтэн бишрэгчидтэй уулзах гэж байна. 

Тасалбар авах холбоос: https://shoppy.mn/products/super-concert-2026