Олимпын мөнгө, дэлхийн аварга жүдоч Б.Баасанхүү Улаанбаатарын Их Дуулгад оролцоно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор энэ сарын 19-нөөс 21-нийг дуустал жүдогийн Их Дуулга тэмцээн Яармагийн "Степ Арена"-д болох юм.
2028 оны олимпын цикл эхэлж байгаа тус тэмцээнд оролцох тамирчдын бүртгэл өчигдөр өндөрлөв. Энэ удаагийн тэмцээнд 62 орны 488 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. Манай улсын хувьд зохион байгуулагч орны давуу эрхээ ашиглаж, жин тус бүрд дөрвөн тамирчин буюу нийт 56 хүний бүрэлдэхүүнтэй оролцоно.
Бусад улсын хувьд ОХУ, Франц бүрэн бүрэлдэхүүнээрээ буюу 26, БНСУ 23, Итали 21, Казахстан 20, Азербайжан 19, Түркменистан 16, Гүрж, Израиль тус бүр 15, Япон 14 хүний бүрэлдэхүүнтэй оролцохоор төлөвлөжээ.
Монголын багийн бүрэлдэхүүнд
Эмэгтэй
48 кг: Б.Баасанхүү, Г.Наранцэцэг, Ж.Анударь, Г.Булган
52 кг: М.Нандин-Эрдэнэ, Ц.Гал-Од, Б.Уранзаяа, О.Оюунчимэг
57 кг: Э.Номинтуяа, Т.Ариунзаяа, М.Цэндбазар, Л.Сосорбарам
63 кг: Х.Маралмаа, Б.Ганхайч, Л.Энхрийлэн, Г.Энхжин
70 кг: У.Анужин, С.Лхагвадулам, Х.Буянжаргал, Ж.Дэлгэр
-78 кг: О.Хүслэн, А.Дуламсүрэн, Э.Буян-Өлзий, Б.Ням-Эрдэнэ
+78 кг: А.Адъяасүрэн, Э.Жаргалмаа, Д.Номинзул, Э.Энхзул
Эрэгтэй
60 кг: Б.Сүхбат, Н.Мэндсайхан, Т.Түмэнжаргал, Э.Ариунболд
66 кг: Б.Эрхэмбаяр, Т.Төрболд, Ө.Жанцандорж, К.Ёолк
73 кг: А.Өсөхжаргал, Л.Энхдөл, О.Уранбаяр, Л.Анхзаяа
81 кг: Ж.Энхтөр, Г.Түвдэнренчин, Б.Шинэтулга, О.Шинэбаяр
90 кг: Б.Баяндүүрэн, Х.Булганхүү, Д.Ууганбилэг, А.Оджавхлан
-100 кг: О.Лхагва-Очир, Ц.Ган-Эрдэнэ, Б.Хүдэрчулуун, Б.Алтангэрэл
+100 кг: Ө.Дүүрэнбаяр, Ө.Пэрэнлэйжамц, Г.Алтанбагана, Г.Хангарьд
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

