Хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын суурь хураамжийг нэмэгдүүлжээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын суурь хураамж 100 мянган төгрөг, нөхөн төлбөр 20 сая төгрөг байсан. Уг суурь хураамжийг 250 мянган төгрөг, нөхөн төлбөрийг 100 сая хүртэлх төгрөгийн үнэлгээтэй байхаар шинэчилсэн талаар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас мэдээллээ.

Тухайн шинэчлэгдсэн үнэлгээг энэ оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн даатгалын байгууллагууд болон морины эзэд, уяачид, эцэг эхчүүд дагаж мөрдөх юм байна.

2025 оны байдлаар 12,202 унаач хүүхдийн мэдээлэл бүртгэгдсэн аж. Сүүлийн таван жилийн хугацаанд 20 хүүхэд мориноос унаж амь насаа алдсан, хоёр хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болсон талаар албаны эх сурвалж мэдээлэлдээ дурджээ.

Өнгөрсөн жил 88 хүүхэд хөнгөн гэмтэл, таван хүүхэд хүнд гэмтэл авсан байна. Энэ жилд л гэхэд ахуйн хүрээнд 4 хүүхэд, сунгааны үеэр 1 хүүхэд амь насаа алдсан харамсалтай мэдээлэл бүртгэгдсэн. гэв.