НӨАТ-ын урамшууллын 20 дахь удаагийн сугалааны тохирол өнөөдөр /2017.02.19/ явагдана.
2017 оны нэгдүгээр сарын 1-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2017 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдах юм.
Төлбөрийн баримтаа цахим системийн 2017 оны баримт бүртгүүлэх цэсэнд бүртгүүлснээр НӨАТ-ын сугалаанд хамрагдах боломжтой. Энэ удаагийн тохирлын супер хонжвор 100,000,000 төгрөгийн шагналтай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!