Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

Сергей Лавров: Бид ШХАБ дахь Монголын статусыг ахиулах сонирхолтой байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Сергей Лавров Ц. Мөнх-Оргилыг хүлээж авч уулзлаа

Даваа гарагт Москва хотноо Монгол улсын гадаад хэргийн сайд Ц. Мөнх-Оргилтой уулзсаныхаа дараа ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров хэлэхдээ Монгол улсын ШХАБ (Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага) дахь статусыг ахиулах сонирхол Москвад байгаа гэжээ.

Лавров “ШХАБ дахь Монголын оролцоо ажиглагчийн түвшинд байгааг бид ахиулах талаар ярилцлаа” гээд “Гэсэн хэдий ч Монгол нөхөд маань одоогоор ШХАБ-ын аюулгүй байдал, эрчим хүч, зам тээвэр, хөдөө аж ахуй, терроризмтай тэмцэх хөтөлбөрүүдэд ямар нэг хязгаарлалтгүй оролцох боломжтой байгаа юм” гэсэн байна.

Оросын гадаад бодлогын тэргүүн бас хоёр тал олон улсын болон бүс нутгийн гол гол асуудлууд дээр ойролцоо буюу ижил байр суурьтай байгааг мэдэгджээ.

Лавров энэ талаар “Бид энэ улиралд багтаан гадаад бодлогын чиглэлээр зөвлөлдөх уулзалт хийхээр тохирлоо” гээд энэхүү хамтын ажиллагааны ач холбогдолыг онцолсон байна.

2001 онд байгуулагдсан ШХАБ-д ОХУ, Хятад, Казахстан, Тажикистан, Киргизистан, Узбекистан улсууд гишүүний статустай бол Монгол, Пакистан, Энэтхэг, Иран улсууд ажиглагчийн статустай байдаг юм.

 

Эх сурвалж: ТАСС