Хувь хүний орлогын албан татварын /ХХОАТ/ хөнгөлөлт, буцаан олголтын материалыг энэ сарын 1-нээс авч эхлээд байгаа.
Анх удаа орон сууц худалдаж авсан болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгчид энэ хөнгөлөлтөд хамрагддаг.
Татварын буцаалт авах хүсэлтэй иргэд ирэх хоёрдугаар сарын 15-ны дотор бүх бичиг баримт, тайлангаа бүрдүүлж харъяа дүүргийнхээ татварын газарт өгнө.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд
Ингээд орон сууцны болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт, буцаан ол голт авахад бүрдүүлэх материалын жагсаалтыг хүргэж байна.
Тайлангийн маягт, өргөдлийн загварыг ЭНД дарж татаж авна уу. /Холбоос: http://www.mta.mn/c/view/11643/
Жич: Бүрдүүлэх материал орон сууц худалдаж аваад анх удаа хөнгөлөлт эдлэх гэж байгаа болон сургалтын төлбөрөө оюутан өөрөө төлсөн, эх эцэг нь төлсөн гэдгээрээ ялгаатай байгааг анхаарна уу.
№ |
Бүрдүүлэх бичиг баримт |
Бүрдүүлэх баримтад тавигдах шаардлага |
|
Бичиг баримтыг өөрийн биеэр татварын албанд хүргэх |
Монгол шуудан компаниар хүргүүлэх |
||
1 |
Харъяа татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлж татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр авах /Хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, 2 хувь цээж зураг бүрдүүлж харъяа татварын албанаас авах / |
Дэвтэрт орлого олгон суутган тооцоолол хийсэн этгээд тэмдэглэл хийж, гарын үсэг зурж, тэмдэгээр баталгаажуулна. Хуулбарын хамт авч ирэх, Татварын улсын байцаагч эх хувьтай тулгаж, хуулбар дээр тэмдэг дарж баталгаажуулах |
Дэвтэрт орлого олгон суутган тооцоолол хийсэн этгээд тэмдэглэл хийж гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулна. Дэвтэрийг наториатаар баталгаажуулсан байх |
2 |
Харъяа татварын албанаас цахим татварын системд Хувь хүний орлогын албан татварын тайлан шивэх нууц үг авах |
Хувь хүний орлогын албан татварын тайлан ТТ-06 (a), ТТ-06 (б) маягтыг цахим татварын системээр тайлагнаж, тайланг хэвлэсэн байх |
|
3 |
Чөлөөлөлтөд хамрагдах иргэний |
Хүсэлтийг www.mta.mn сайтанд байршуулсан нэгдсэн загвараар бичнэ. /татварын албанд гаргах хүсэлтэнд орлогын эх үүсвэрийг тодорхой бичих, санхүүгийн асуудал эрхэлсэн нэгжид гаргах хүсэлтэнд банк, картын дугаар, дансны дугаарыг зөв бичих/ |
|
4 |
Иргэний үнэмлэх, хуулбарын хамт |
Иргэний үнэмлэхийг хуулбарын хамт авч ирэх, Татварын улсын байцаагч эх хувьтай тулгаж, хуулбар дээр тэмдэг дарж баталгаажуулах |
Иргэний үнэмлэхийг наториатаар баталгаажуулсан байх |
5 |
Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбарын хамт |
Нийгмийн даатгалын дэвтрийг хуулбарын хамт авч ирэх,Татварын улсын байцаагч эх хувьтай тулгаж, хуулбар дээр тэмдэг дарж баталгаажуулах |
Нийгмийн даатгалын дэвтрийг наториатаар баталгаажуулсан байх |
6 |
Үл хөдлөх, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ |
Үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэх газраас тухайн татвар төлөгч хувь хүнд олгосон “Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-г хуулбарын хамт авч ирэх, ТУБ эх хувьтай нь тулгаж, хуулбар дээр тэмдгээ дарж баталгаажуулна. Гэрчилгээг эх хувиар авч ирэх боломжгүй тохиолдолд наториатаар баталгаажуулсан байх /Чөлөөлөлт эдлэхийг хүссэн хүний нэр гэрчилгээнд бичигдсэн байх/ |
Үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэх газраас тухайн татвар төлөгч хувь хүнд олгосон “Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-г наториатаар баталгаажуулсан байх /Чөлөөлөлт эдлэхийг хүссэн хүний нэр гэрчилгээнд бичигдсэн байх/ |
7 |
Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, төлбөрийн баримтын хамт |
Хувь хүн орон сууцны барилга барих, худалдан авахад зориулан зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай хийсэн зээлийн гэрээг хуулбарын хамт авч ирэх, Татварын улсын байцаагч эх хувьтай тулгаж тэмдэг дарж баталгаажуулах |
Хувь хүн орон сууцны барилга барих, худалдан авахад зориулан зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай хийсэн зээлийн гэрээ нотариатаар баталгаажсан байх |
8 |
Орон сууцны захиалгын болон худалдах, худалдан авах гэрээ |
Чөлөөлөлт эдлэх хүний нэр дээр хийгдсэн гэрээ эх хувиараа байхгүй тохиолдолд нотариатаар баталгаажсан байх |
|
9 |
Орон сууц худалдан авах болон хувьдаа орон сууцны барилга барихад зарцуулсан орлогын эх үүсвэрийг нотлох баримт, мөнгө төлсөн баримт |
Байрны төлбөр төлсөн баримтын хуулбар, эх хувьтай тулгаж үзэх, орон сууц худалдан авахад оруулсан хөрөнгө нь татвар төлсний дараахь орлого гэдгийг нотлох баримтууд байна. Орон сууц худалдан авах болон хувьдаа орон сууцны барилга барихад зарцуулсан хөрөнгө нь татвар төлсөний дараах орлого гэдгийг нотлох шаардлагатай. Бэлэглэлийн орлого хүлээн авсан тохиолдолд бэлэглэгчтэй гэрээ байгуулан нотариотаар баталгаажуулсан байх бөгөөд бэлэглэгчийн нийгмийн даатгалын болон, иргэний орлого татварын бүртгэлийн дэвтрийг эх хувийг хуулбарын хамт авч ирэх |
Байрны төлбөр төлсөн баримтын хуулбар, эх хувьтай тулгаж үзэх, орон сууц худалдан авахад оруулсан хөрөнгө нь татвар төлсний дараахь орлого гэдгийг нотлох баримтууд байна. Орон сууц худалдан авах болон хувьдаа орон сууцны барилга барихад зарцуулсан хөрөнгө нь татвар төлсөний дараах орлого гэдгийг нотлох шаардлагатай. Бэлэглэлийн орлого хүлээн авсан тохиолдолд бэлэглэгчтэй гэрээ байгуулан нотариотаар баталгаажуулсан байх бөгөөд бэлэглэгчийн нийгмийн даатгалын болон, иргэний орлого татварын бүртгэлийн дэвтрийг нотариотаар баталгаажуулсан байх |
10 |
Хөрөнгийн үнэлгээний тайлан |
Хэрэв хувь хүн орон сууцны барилгыг барьсан бол хөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн тайлан, үнэлүүлээгүй тохиолдолд уг барилгыг барихад зарцуулсан анхан шатны хүчин төгөлдөр баримтуудын жагсаалтыг гаргасан байх |
|
11 |
Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны албан татвар төлсөн баримт |
Татвар төлөгч иргэн, хувь хүний өмчилж байсан орон сууцыг худалдан авсан тохиолдолд орон сууцаа худалдсан этгээдийн үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2%-ийн албан татвар төлсөн баримт байна. |
|
12 |
Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллын хүснэгт |
Хүснэгтэнд овог нэр , албан тушаал , цалингийн дүн , суутгуулсан албан татварын мэдээллийг оруулж санхүүгийн тэмдэг, гарын үсгээр баталгаажсан байх |
Д/д |
Бүрдүүлэх баримт |
Бүрдүүлэх баримтад тавигдах шаардлага |
|
Бичиг баримтыг өөрийн биеэр татварын албанд авчрах |
Шуудангаар хүргүүлэх |
||
1 |
Харъяа татварын албанаас татварын цахим тайлангийн системд тайлан шивэх нууц үг авах |
Хувь хүний орлогын албан татварын тайлан ТТ-06 (a), ТТ-06 (б) маягтыг цахим татварын системээр тайлагнаж, тайланг хэвлэсэн байх |
|
2 |
Чөлөөлөлтөд хамрагдах иргэний 1. харъяа татварын албанд 2. санхүүгийн асуудал эрхэлсэн нэгжид гаргасан хүсэлт |
Хүсэлтийг www.mta.mn сайтанд байршуулсан нэгдсэн загвараар бичнэ. /татварын албанд гаргах хүсэлтэнд чөлөөлөгдөх орлогын эцсийн үлдэгдэл, хэд дэх жилдээ эдэлж байгаа талаар тодорхой бичих, санхүүгийн асуудал эрхэлсэн нэгжид гаргах хүсэлтэнд банк, картын дугаар, дансны дугаарыг зөв бичих/ |
|
3 |
Иргэний үнэмлэх, хуулбарын хамт |
Иргэний үнэмлэхийг хуулбарын хамт авч ирэх, ТУБ эх хувьтай тулгаж, хуулбар дээр тэмдгээ дарж баталгаажуулах |
Иргэний үнэмлэхийг наториатаар баталгаажуулсан байх |
4 |
Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбарын хамт |
Нийгмийн даатгалын дэвтрийг хуулбарын хамт авч ирэх, ТУБ эх хувьтай тулгаж, хуулбар дээр тэмдгээ дарж баталгаажуулах |
Нийгмийн даатгалын дэвтрийг наториатаар баталгаажуулсан байх |
5 |
Үл хөдлөх, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ |
Үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэх газраас тухайн татвар төлөгч хувь хүнд олгосон “Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-г хуулбарын хамт авч ирэх, ТУБ эх хувьтай тулгаж, хуулбар дээр тэмдгээ дарж баталгаажуулна. Гэрчилгээг эх хувиар авч ирээгүй тохиолдолд наториатаар баталгаажуулсан байх |
|
6 |
Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр |
Дэвтэрт орлого олгон суутган тооцоолол хийсэн этгээд тэмдэглэлийг хийж гарын үсэг зурж, тэмдэгээр баталгаажуулна. Хуулбарын хамт авч ирэх, Татварын улсын байцаагч эх хувьтай нь тулгаж, хуулбар дээр тэмдэг дарж баталгаажуулах |
Дэвтэрт орлого олгон суутган тооцоолол хийсэн этгээд тэмдэглэл хийж гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулна. Дэвтэрийг наториатаар баталгаажуулсан байх |
7 |
Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллын хүснэгт |
Хүснэгтэнд овог нэр , албан тушаал , цалингийн дүн , суутгуулсан албан татварын мэдээллийг оруулж санхүүгийн тэмдэг, гарын үсгээр баталгаажсан байх |
Д/д |
Бүрдүүлэх баримтууд |
Бүрдүүлэх баримтад тавих шаардлага |
|
Бичиг баримтыг өөрийн биеэр татварын албанд авч ирэх |
Шуудангаар хүргүүлэх |
||
1 |
Харъяа татварын албанаас татварын цахим тайлангийн системд тайлан шивэх нууц үг авах |
Хувь хүний орлогын албан татварын тайлан ТТ-06 (a), ТТ-06 (б) маягтыг цахим татварын системээр тайлагнаж хэвлэж авах |
|
2 |
Хөнгөлөлтөнд хамрагдах иргэний |
Хүсэлтийг www.mta.mn сайтанд байршуулсан нэгдсэн загвараар бичнэ. / сургалтын төлбөрт төлсөн орлогын эх үүсвэрийг тодорхой бичих, санхүүгийн асуудал эрхэлсэн нэгжид гаргах хүсэлтэнд банк, картын дугаар, дансны дугаарыг зөв бичих/ |
|
3 |
Хүүхдийн төрсний гэрчилгээ эсхүл үрчилсэн гэрчилгээ, хуулбарын хамт |
Хүүхдийн төрсний гэрчилгээ эсхүл үрчилсэн гэрчилгээг хуулбарын хамт авч ирж эх хувьтай тулгаж баталгаажуулах |
Хүүхдийн төрсний гэрчилгээ эсхүл үрчилсэн гэрчилгээг нотариатаар баталгаажсан байх |
4 |
Суралцаж буй оюутны сургуулийн тодорхойлолт |
Тодорхойлолтод оюутны овог нэр, сурч буй сургууль, мэргэжлийн чиглэлийг тусгасан байх /Гадаадын их, дээд сургуульд сурч буй оюутны сургуулийн тодорхойлолт, сургалтын төлбөр төлсөн баримтыг Монгол хэлээр баталгаат орчуулгаар орчуулсан байх/ |
|
5 |
Сургалтын төлбөр төлсөн баримтууд |
Эцэг, эхээс хүүхдийнхээ сургалтын төлбөр төлсөн тухай хүчин төгөлдөр эх баримтууд байна. Хэрэв онлайнаар төлсөн бол баримтыг тухайн сургуулийн санхүүгийн албаар баталгаажуулсан байна. |
|
6 |
Харъяа татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлж татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр авах /Хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, 2 хувь цээж зураг бүрдүүлж харъяа татварын албанаас авах / |
Дэвтэрт орлого олгон суутган тооцоолол хийсэн этгээд тэмдэглэлийг хийж гарын үсэг зурж, тэмдэгээр баталгаажуулна. Хуулбарын хамт авч ирэх, Татварын улсын байцаагч эх хувьтай нь тулгаж, хуулбар дээр тэмдэг дарж баталгаажуулах |
Дэвтэрт орлого олгон суутган тооцоолол хийсэн этгээд тэмдэглэл хийж гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулна. Дэвтэрийг наториатаар баталгаажуулсан байх |
7 |
Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллын хүснэгт |
Хүснэгтэнд овог нэр , албан тушаал , цалингийн дүн , суутгуулсан албан татварын мэдээллийг оруулж санхүүгийн тэмдэг, гарын үсгээр баталгаажсан байх |
|
8 |
Нийгмийн даатгалын дэвтэр |
Нийгмийн даатгалын дэвтрийг хуулбарын хамт авч ирэх, ТУБ эх хувьтай тулгаж, хуулбар дээр тэмдгээ дарж баталгаажуулах |
Нийгмийн даатгалын дэвтрийг наториатаар баталгаажуулсан байх |
9 |
Орлого нотлох бусад баримт |
Орлогын эх үүсвэрээс шалтгаалан холбогдох нотлох баримтуудаа авч ирэх |
Д/д |
Бүрдүүлэх баримт |
Бүрдүүлэх баримтад тавих шаардлага |
|
Бичиг баримтыг өөрийн биеэр татварын албанд авч ирэх |
Шуудангаар хүргүүлэх |
||
1 |
Харъяа татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлж татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр авах /Хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, 2 хувь цээж зураг бүрдүүлж харъяа татварын албанаас авах / |
Дэвтэрт орлого олгон суутган тооцоолол хийсэн этгээд тэмдэглэл хийж, гарын үсэг зурж, тэмдэгээр баталгаажуулна. Хуулбарын хамт авч ирэх, Татварын улсын байцаагч эх хувьтай тулгаж, хуулбар дээр тэмдэг дарж баталгаажуулах |
Дэвтэрт орлого олгон суутган тооцоолол хийсэн этгээд тэмдэглэл хийж гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулна. Дэвтэрийг наториатаар баталгаажуулсан байх |
2 |
Харъяа татварын албанаас татварын цахим тайлангийн системд тайлан шивэх нууц үг авах |
Хувь хүний орлогын албан татварын тайлан ТТ-06 (a), ТТ-06 (б) маягтыг цахим татварын системээр тайлагнаж хэвлэж авах |
|
3 |
Хөнгөлөлтөнд хамрагдах иргэний |
Хүсэлтийг www.mta.mn сайтанд байршуулсан нэгдсэн загвараар бичнэ. / сургалтын төлбөрт төлсөн орлогын эх үүсвэрийг тодорхой бичих, санхүүгийн асуудал эрхэлсэн нэгжид гаргах хүсэлтэнд банк, картын дугаар, дансны дугаарыг зөв бичих/ |
|
4 |
Оюутны иргэний үнэмлэх, хуулбарын хамт |
Иргэний үнэмлэхийг хуулбарын хамт авч ирэх, ТУБ эх хувьтай нь тулгаж, хуулбар дээр тэмдгээ дарж баталгаажуулах |
Иргэний үнэмлэхийг наториатаар баталгаажуулсан байх |
5 |
Сургалтын төлбөр төлсөн баримтууд |
Сургалтын төлбөр төлсөн эх баримт, хуулбарласан тохиолдолд эх хувьтай тулгаж үзэх, Хэрэв онлайнаар төлсөн бол баримтыг тухайн сургуулийн санхүүгийн албаар баталгаажуулсан байна. |
|
6 |
Оюутны сургуулийн тодорхойлолт |
Тодорхойлолтод оюутны овог нэр, сурч буй сургууль, мэргэжлийн чиглэлийг тусгасан байх |
|
7 |
Нийгмийн даатгалын дэвтэр |
Нийгмийн даатгалын дэвтрийг хуулбарын хамт авч ирэх ТУБ эх хувьтай нь тулгаж тэмдэг даран баталгаажуулна. |
Нийгмийн даатгалын дэвтрийг нотариатаар баталгаажуулсан байх, |
8 |
Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллын хүснэгт |
Хүснэгтэнд овог нэр , албан тушаал , цалингийн дүн , суутгуулсан албан татварын мэдээллийг оруулж санхүүгийн тэмдэг, гарын үсгээр баталгаажсан байх |
Эх сурвалж: Татварын Ерөнхий Газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!