Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

Зорилго

О.ЭРДЭНЭСҮХ
2017 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг

“Жинхэнэ дайчин бусдын сонгож өгсөн дүрд тоглож амьдралаа үрдэггүй” – Пауло Коэло, Гэрэлт Дайчин

Чиний зорилго юу вэ?

Манай залуучууд бүтэн 10-15 жил “дуугай сонс, бичиж ав” гэсэн дэглэмээр боловсорчихоод хөдөлмөрийн зах зээл дээр гарч ирээд хамгийн түрүүнд гэнэтхэн энэ асуулттай нүүр тулдаг. Яагаад ч юм ажилд орох эхний боломжийг олгож магадгүй тийм чухал хүн  (байгууллага) асууж байгаа болохоор “гоё утгатай, гоё сонсогдохуйц, хаа нэгтээ лекцээс сонсож байсан” хариултаа өгч орхионо. Харамсалтай нь ярилцлагаас гараад л хариултаа мартаж орхино.

Гэвч зорилго бол ажилд ороход өгдөг хариулт эсвэл бусдад өөрийг чинь гоё харагдуулахад ашиглагддаг зүйл биш. Харин зорилго бол ганц олдох энэ амьдралын чинь утга учир.

Өнөөдөр хэцүү, бэрхшээлтэй байсан ч үүнийг давж байж л би маргааш зорилгодоо хүрэх учраас хичээх ёстой гэдэг тэр тэвчээр.

Хэчнээн том бүтэлгүйтсэн ч за яахав зорилгодоо хүрэхэд хамгийн том сургамж боллоо гэж бодох тэр сэтгэлийн хат.

Бүх дэлхий чиний эсрэг зогсох мэт санагдаж байсан ч гайгүй ээ та нарт би нэг л өдөр харуулна аа гэх тэр бардамнал.

Бүх зүйл утга учиргүй мэт санагдаж шантрах үед зүгээр ээ өдөр бүхэн ийм байхгүй ээ гэсэн тэр итгэл.

Насан туршдаа өөрөө ч мэдэлгүй бусдын зорилгыг биелүүлэхийн төлөө амьдарснаа үхлийн өмнө ухаарч харамсахгүй байх тэр баталгаа.

Цаг хугацаа, минут тутамд чамаас илүү дээр, амжилттай яваа бусадтай өөрийгөө харьцуулж сэтгэлээр унахгүй байх тэр баталгаа.

Амьдралд хаачихаа мэдэхгүй төөрсөн мэт тэр үед зөв замыг чинь зааж өгөх чиний алтан гадас од

Харин чи одоо өөрөөсөө асуу.

Миний зорилго юу вэ?