Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын иргэд ВИЗГҮЙ зорчих орнууд

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын иргэн визгүй зорчих орнуудын жагсаалтыг 2016 оны 11 дүгээр сарын байдлаар ГХЯ-ны Консулын газраас гаргажээ.

Энгийн паспорттай иргэд 19, Дипломат, албан паспорттай иргэд 25 орон руу визгүй зорчих боломжтой юм байна. Эдгээр орны жагсаалтыг хүргэж байна.

Иргэд визгүй зорчих орнууд:

Д/д Улс орон Зорчих нөхцөл Хүчин төгөлдөр болсон огноо Хэлбэр
1 Беларусь 90 хүртэл хоног 2013.09.04 ЗГ хоорондын хэлэлцээр
2 Бразил 90 хүртэл хоног 2015.09.21 ЗГ хоорондын хэлэлцээр
3 Хонг Конг 14 хүртэл хоног 1998.06.18 ЗГ хоорондын хэлэлцээр
4 Израйль 30 хүртэл хоног 1996.03.12 ЗГ хоорондын хэлэлцээр
5 Казахстан 90 хүртэл хоног 1994.12.02 ЗГ хоорондын хэлэлцээр
6 Киргиз 90 хүртэл хоног 1999.12.04 ЗГ хоорондын хэлэлцээр
7 Куба 30 хүртэл хоног 2001.10.08 ЗГ хоорондын хэлэлцээр
8 Макао 90 хүртэл хоног 2004.07.03 ЗГ хоорондын хэлэлцээр
9 Малайз 30 хүртэл хоног 1994.06.06 Ноот бичиг
10 Сингапур  30 хүртэл хоног 1991.08.05 ЗГ хоорондын хэлэлцээр
11 Украин 90 хүртэл хоног /Албан ёсны урилгатай тохиолдолд/ - ЗГ хоорондын хэлэлцээр
12 Филиппин 21 хүртэл хоног 1994.05.13 ЗГ хоорондын хэлэлцээр
13 Хятад 30 хүртэл хоног 1989.03.30 ЗГ хоорондын хэлэлцээр
14 Турк        30 хүртэл хоног 2013.10.10 ЗГ хоорондын хэлэлцээр
15 Лаос 30 хүртэл хоног 2007.10.14 ЗГ хоорондын хэлэлцээр
16 Tайланд 30 хүртэл хоног 2008.01.13 ЗГ хоорондын хэлэлцээр
17 Серби 90 хүртэл хоног 2013.11.08 ЗГ хоорондын хэлэлцээр
18 ОХУ 30 хүртэл хоног 2014.09.03 ЗГ хоорондын хэлэлцээр
19 Индонез 30 хүртэл хоног 2016.03.22 ЗГ хоорондын хэлэлцээр

Дипломат, албан паспорттай иргэд визгүй зорчих орнууд: 

1 БНАСАУ       90 хүртэл хоног 1986.11.14 ЗГ хоорондын хэлэлцээр
2 Болгар 90 хүртэл хоног 2011.01.18 ЗГ хоорондын хэлэлцээр
3 Вьетнам 90 хүртэл хоног 2000.01.07 ЗГ хоорондын хэлэлцээр
4 Мексик 90 хүртэл хоног 2001.11.09 ЗГ хоорондын хэлэлцээр
5 Румын 30 хүртэл хоног 1974.10.14 ЗГ хоорондын конвенц
6 Словак 90 хүртэл хоног 1992.06.26 ЗГ хоорондын хэлэлцээр
7 БНСУ 90 хүртэл хоног 2012.05.31 ЗГ хоорондын хэлэлцээр
8 Унгар 30 хүртэл хоног 2016.05.18 ЗГ хоорондын хэлэлцээр
9 Чех 90 хүртэл хоног /зөвхөн дипломат паспорт/ 1992.06.26  ЗГ хоорондын хэлэлцээр
2011.07.29
10 Чили 90 хүртэл хоног 2003.09.25 ЗГ хоорондын хэлэлцээр
11 Энэтхэг 90 хүртэл хоног 2005.12.23 ЗГ хоорондын хэлэлцээр
12 Польш 90 хүртэл хоног 2011.06.29 ЗГ хоорондын хэлэлцээр
13 Кипр 90 хүртэл хоног 2011.03.30 ЗГ хоорондын хэлэлцээр
14 Камбож 30 хүртэл хоног 2012.08.27 ЗГ хоорондын хэлэлцээр
15 Бруней 14 хүртэл хоног 2013.07.01 ЗГ хоорондын хэлэлцээр
16 Кувейт 90 хүртэл хоног 2013.04.16 ЗГ хоорондын хэлэлцээр
17 Перу 90 хүртэл хоног 2013.04.30 ЗГ хоорондын хэлэлцээр
18 ХБНГУ 90 хүртэл хоног /зөвхөн цахим дипломат паспорт/ 2013.05.08 ЗГ хоорондын хэлэлцээр
19 Колумб 30 хүртэл хоног 2013.09.23 ЗГ хоорондын хэлэлцээр
20 Франц 90 хүртэл хоног /зөвхөн дипломат паспорт/ 2013.10.26 ЗГ хоорондын хэлэлцээр
21 Мьянмар 30 хүртэл хоног 2013.11.18 ЗГ хоорондын хэлэлцээр
22 Эстони 90 хүртэл хоног /зөвхөн цахим (биометрийн) дипломат паспорт/ 2014.04.28 ЗГ хоорондын хэлэлцээр
23 Итали 90 хүртэл хоног /зөвхөн дипломат паспорт/ 2014.07.14 ЗГ хоорондын хэлэлцээр
24 Латви 90 хүртэл хоног 2014.06.12 ЗГ хоорондын хэлэлцээр
25 Туркменистан 30 хүртэл хоног 2015.06.03 ЗГ хоорондын хэлэлцээр
 

Дипломат паспортыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, тэдгээрийн гэр бүлийн гишүүд, Төрийн өндөр албан тушаалтан, Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын дипломат албан тушаалтан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Төр, засгийн тэргүүн нар гадаадад зорчиход дагалдан явах хамгаалалтын албаны ажилтан зэрэг хүмүүс эзэмшинэ.

Албан паспортыг Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын үйлчилгээ, техникийн ажилтан, Сумын болон дүүргийн Засаг дарга, Монгол Улсын Өргөмжит консулаар томилогдон ажиллаж буй Монгол Улсын иргэн, Дипломат цолтой ахмад ажилтнууд,  Улсын Их Хурлын гишүүний орон тооны зөвлөх болон туслах, Засгийн газрын гишүүний орон тооны зөвлөх болон туслах зэрэг хүмүүс эзэмшинэ гэж "Монгол Улсын үндэсний гадаад паспорт, олгох, эзэмших, хадгалах тухай журам"-д заажээ.

Бусад хөнгөлөлт:

1 АНУ Монгол Улсын иргэдэд 3-10 жилийн хугацаанд олон удаа зорчих виз олгоно. 2001.07.06 Ноот бичиг
АНУ-ын иргэд Монгол Улсад 90 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчино.
2 ИБУИНВУ Монгол Улсын иргэдэд 1 удаа 6 сар хүртэл хугацаагаар суурьших эрхтэй, 6 сараас 10 жилийн хугацаатай олон удаа зорчих виз олгохоор, Их Британийн дипломат паспорт эзэмшигч иргэд Монгол Улсад 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчихоор харилцан тохиролцсон. 2009.06.29 Ноот бичиг
3 Япон Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын иргэдэд 3  хүртэлх жилийн хугацаатай /нэг удаа 15 хүртэлх хоног/ "Богино хугацааны олон удаагийн виз" олгох шийдвэр гаргасан.  2015.08.10-наас эхлэн мөрдөнө Засгийн газрын тогтоол
Дипломат паспорттой иргэд визгүй зорчдог болсон.  2010.04.01-ээс эхлэн мөрдөнө. Ноот бичиг
Япон Улсын иргэдийг Монгол Улсад 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчуулах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар дангаараа гаргасан. 2016.11.15-наас эхлэн мөрдөнө.  
4 ХБНГУ       ХБНГУ-ын иргэдийг Монгол Улсад 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчуулах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар дангаараа гаргасан. 2013.09.01-нээс эхлэн мөрдөнө. Засгийн газрын тогтоол
5 Канад Монгол Улсын энгийн паспорттай иргэдэд 10 жил хүртэлх, дипломат болон албан паспорттай иргэдэд 4 жил хүртэлх хугацааны олон удаагийн виз олгоно.  2013.06.04 Засгийн газрын тогтоол
Канад Улсын иргэдийг Монгол Улсад 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчуулах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар дангаараа гаргасан. 2014.01.01-ээс эхлэн

Монгол Улс болон Украин Улсын иргэд харилцан зорчиход 1979 онд байгуулсан “Иргэд харилцан визгүй зорчих нөхцөлийг хөнгөвчлөх тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” үйлчлэх бөгөөд иргэд албан ёсны урилга авсан байх шаардлагатай аж.

Мөн НҮБ-ын паспорт бүхий албан хэргээр зорчих, оршин суух НҮБ, түүний төрөлжсөн байгууллагын албан хаагчид манай улсад 30 хүртэл хоног визгүй зорчих юм байна.

Дээрхээс бусад орон руу визтэй зорчино.

Монгол Улсын дипломат харилцаа тогтоосон орнуудын жагсаалтыг ЭНД дарж үзнэ үү.