Туушин зочид буудалд
09:00 цагт “Залуучуудын гарааны бизнесийг дэмжих нь” сэдэвт зөвлөлдөх уулзалт болно.
37-р сургуулийн хажууд
10:00 цагт Хотын дарга С.Батболд 7 буудал, Сэлбийн дахин төлөвлөлтийн үйл ажиллагаатай танилцана.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт
10:00 цагт Иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой зөвлөгөө өгөх өдөрлөг болно.
СХД-ийн нэгдсэн эмнэлэгт
10:00 цагт Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн эмнэлэг МУЗН-ээс шаардлагатай 40 ор нэмж өгөх үйл ажиллагаа болно.
Хэвлэлийн Хүрээлэнд
11:00 цагт Чихрийн шижин өвчтэй хүмүүсийн тоо улам бүр нэмэгдэж байгаа тухай Монголын диабет холбооноос мэдээлэл хийнэ.
Цагдаа олон нийтийн хамтын ажиллагааны төв /Лицензийн төв/-д
11:00 цагаас Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс энэ онд хийж хэрэгжүүлсэн ажлаа олон нийтэд тайлагнаж, танилцуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвх, санаачилгатай оролцсон иргэн, ААНБ-д шагнал гардуулах үйл ажиллагаа зохион байгуулна. Уг үйл ажиллагааны үеэр тус хэлтэст хамаардаг нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэрэг болон хэв журмын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө.
ХХААХҮЯ-нд
11:30 цагаас Өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.
СУИС-ийн төв байранд
12:00 цагт ЮНЕСКО-гийн 2005 оны "Соёлын илэрхийллийн олон төрөл зүйлийг хадгалан хамгаалах болон хөхиүлэн дэмжих конвенц"-ийн 10 жилийн үр дүнг нэгтгэсэн “Соёлын бодлогыг дахин тодорхойлох нь” дэлхийн тайлангийн хураангуйг монгол хэлнээ хөрвүүлэн гаргасантай холбогдуулан мэдээлэл хийнэ.
Шадар сайдын өрөөнд
14:00 цагт Зуд болон өвөлжилтөд дэмжлэг авах зорилгоор Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Олон Улсын байгууллагуудын дарга нартай Шадар сайд У.Хүрэлсүх уулзалт хийнэ.
Барилга, Хот Байгуулалтын Яамны гадна
14:00 цагт Хангай хорооллын байрандаа орж чадалгүй олон сар болж буй хохирогчид жагсаал хийнэ.
МҮХАҮТ-ын Их танхимд
14:00 цагт "Валютын ханшийн өсөлт, Засгийн газар, Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ"-ний талаар уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулна.
НЗДТГ-ын Б танхимд
14:00 цагт "Шинэ санаа-Шилдэг инноваци" уралдааны шагнал гардуулах ажиллагаа болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!