Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол улсын хүн амын цэвэр өсөлт нэмэгджээ

Ч.Болортуяа
2013 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Монголын хүн ам өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байна. Улаанбаатар хотод л гэхэд 1000 хүнд ногдох цэвэр өсөлт дунджаар 19,4 хүн байгаа юм. Хүн амын өсөлт нь цөөхөн хүн амтай манай орны хувьд сайшаалтай зүйл. Харин өргөн уудам нутагтай Монгол улсын хувьд нийслэл хотдоо хэт төвлөрөх нь тийм ч таатай зүйл биш нь ойлгомжтой. 

Улаанбаатарын хүн ам 2012 оны байдлаар 1,2 саяд хүрээд байна.

Графикаас харвал, нийслэлийн хүн ам Монгол улсын нийт иргэдийн 44 хувийг эзэлж байгаа юм. Харин хамгийн бага хүн амтай бүс нутагт зүүн бүсийн гурван аймаг болох Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн оршин суугчид орж байна. 

Хүн ам байршлаар, 2012

Зүүн бүсийн гурван аймаг нийлээд 200 мянган хүн амтай байгаа юм. 

Нэгэнт нийт хүн амын 44 хувь нь амьдарч байгаа нийслэлийн өрхийн тоо хамгийн өндөр үзүүлэлттэй гарах нь ойлгомжтой. 
Манай улс нийт 768,263 мянган өрхтэй. Үүнээс 317 мянга нь буюу 41 хувь нь Улаанбаатарт аж төрж буй. 

Хүснэгтийг харвал,

Аймаг 2009 2010 2011 2012 Хувь
Улсын дүн 716,521 713,780 759,915 768,263 100%
Улаанбаатар 273,182 302,242 306,795 317,131 41%
Хөвсгөл 34,793 33,007 35,707 35,467 5%
Өвөрхангай 32,349 28,051 32,888 32,072 4%
Сэлэнгэ 28,159 26,889 29,041 29,416 4%
Төв 26,119 24,687 26,901 26,779 3%
Архангай 25,631 24,551 26,431 26,508 3%
Дархан-Уул 27,203 24,227 27,993 26,220 3%
Орхон 24,401 24,273 24,715 24,900 3%
Баянхонгор 23,008 21,695 23,370 23,747 3%
Дорнод 21,323 18,895 21,921 21,890 3%
Хэнтий 20,955 19,147 21,360 21,757 3%
Баян-Өлгий 21,253 19,225 20,995 20,689 3%
Ховд 20,209 18,944 20,489 20,046 3%
Завхан 20,643 18,574 19,961 19,919 3%
Увс 20,014 18,641 19,799 19,845 3%
Дорноговь 17,170 16,543 18,397 17,901 2%
Өмнөговь 15,258 14,939 17,082 17,829 2%
Булган 16,742 15,807 17,054 17,160 2%
Сүхбаатар 15,191 14,145 15,767 15,984 2%
Говь-Алтай 15,540 14,562 15,547 15,244 2%
Дундговь 13,234 10,895 13,183 13,186 2%
Говьсүмбэр 4,144 3,841 4,519 4,573 1%

Харин хамгийн бага өрхтэй аймаг нь Говьсүмбэр байна. 

Сонирхуулахад, иргэд сүүлийн үед эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэж байна гэлцдэг. Гэтэл Монгол улсын нийт хүн амын 51 хувийг бүсгүйчүүд эзэлж байна. Энэ нь эрчүүдээс хоёр хувь буюу 80'838 –аар олон байна гэсэн үг. 

Хүйсийн харьцаа, 2012

Орон нутгийн иргэд нийслэл рүү нүүдэллэж байгаа нь Улаанбаатарын амьдралын чанартай тийм ч холбоотой биш байна. Учир нь хотын 1000 хүнд ногдох нас баралтын түвшин тийм ч сайн биш байгаа юм. Тодруулбал, нийслэл 1000 хүнд ногдох нас баралт 4,4 хүн байгаа нь нийт таван бүс нутгаас дундуурх үзүүлт юм.

Хамгийн бага нас баралттай нь төвийн бүс нутаг болох Говьсүмбэр, Дархан-Уул, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв аймгууд багтаж байна. 

Хүснэгтийг харвал,

Аймаг 2013 оны 3-р сарын байдлаар
1000 хүнд ногдох төрөлт  1000 хүнд ногдох нас баралт  1000 хүнд ногдох цэвэр өсөлт 
Зүүн бүс 19 4.6 14.4
Хангайн бүс 20.8 4.4 16.3
Улаанбаатар 23.8 4.4 19.4
Баруун бүс 21 4 17
Төвийн бүс 16.8 3.8 13

1000 хүн ногдох хүн амын цэвэр өсөлтөөрөө Уланбаатар тэргүүлж байгаа нь нас баралтын түвшингээрээ хамгийн бага нь биш ч  шинэ төрөлт их байгаатай холбоотой юм. 

Энэ оны гуравдугаар сарын байдлаар Монгол улсын хэмжээнд 1000 хүнд ногдох цэвэр өсөлт дунджаар 17,1 хүн байна.  Энэ тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1,5 хүнээр нэмэгдсэн сайшаалтай үзүүлэлт гарчээ. 

Харин нийслэлийн хувьд хүн амын цэвэр өсөлт 1000 хүнд ногдох хэмжээ 2012 оны гуравдугаар сард 14,1 байсан нь 19,4 болж тус тус нэмэгджээ.