АНУ-ын шинэ ерөнхийлөгчийг Хятадууд маш их сонирхож байна. Сонгуулиас өмнө ч Хиллари Клинтоноос илүү Дональд Трамп нэр хүндтэй байгаа нь олон зүйлээс харагдсан юм.
Тэгвэл саяхан Ханжоу хотын Сафари Цэцэрлэгт хүрээлэнгийн нэгэн шувуу Трамптай адилхан алтан шаргал үсээрээ алдаршиж, Хятадын сошиал сүлжээний од болоод байна.
Зөвхөн түүнийг үзэхээр Цэцэрлэгт хүрээлэнд ирэгсдийн тоо нэмэгдсэн тухай орон нутгийн хэвлэлд мэдээлжээ.
Хятад гургууль хэмээх төрөл зүйлийн энэ шувуу нь бусад 50 шувууны хамт уг хүрээлэнд амьдардаг. Төв Хятадын уул нуруунд амьдардаг энэ гургуулийн эр нь алтан залаа, тод улаан биеэрээ ялгардаг байна.
Эх сурвалж: Mashable
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!