Японы Фукуока хотын төв гудамжинд энэ сарын 8-ны өдрийн өглөө гэнэт асар том нүх бий болсон нь ойролцоо газар дор гүйцэтгэж байсан метроны угсралтын ажилтай холбоотой гэгдэж байв.
Тэгвэл 30 ба 27 метр өргөнтэй, 15 метр гүнзгий энэ нүхийг бөглөж, зам, дэд бүтцийг засварлаж дуусгаад өнөө өглөө ажилд оруулжээ.
Уг нь энэ ажлыг нүх бий болсноос ердөө хоёр хоногийн дотор дуусгасан боловч аюулгүй байдлыг шалгах үүднээс нээлтийг хэд хоног хойшлуулсан юм байна.
Нүх бий болсноор зам хаагдсанаас гадна, харилцаа холбоо, усан хангамж, хийн хоолойн сувгууд тасраад байсан юм. Харин хүн гэмтэж бэртээгүй байв.
Замыг нээх үеэр Фукуока хотын дарга Соичиро Такашима хэлэхдээ шинэ зам өмнөхөөсөө 30 дахин бат бэх болсныг онцолжээ.
Фукуока хотын ажилчид нүхийг нөхөж, засварлахын тулд 6,200 шоо метр элс, цемент ашигласан аж.
Япончуудын хурдтай, чанартай ажиллагааг магтан гайхсан сэтгэгдэл сошиал сүлжээгээр тарсаар байна.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!