Азийн Хөгжлийн Банкнаас гаргасан 2016 оны тоо баримтаас харвал Монгол улсын газар нутгийн 8.4 хувь нь ой модоор хучигдсан байгаа ажээ. Энэ үзүүлэлтээр бид Ази тивд Пакистаны (1.9 хувь) дараа хоёрдугаарт орох модгүй газар орон болж байна.
Бүс нутагтаа Лаос 92.1 хувьтай тэргүүлсэн бол Бутан (81.5 хувь), Бруней (79.7 хувь) улсууд араас нь жагсжээ.
НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын 2005 оны Global Forest Resources Assessment тайланд дурдсанаар манай дэлхийн хуурай газрын 30 хувь нь модоор хучигдсан байдаг гэнэ. Гэвч жил бүр 200,000 км.кв талбайтай тэнцүү ой шугуйг устгаж байгааг мөн тайланд дурджээ.
Харин Ази тивийн хувьд 1990-2005 оны хооронд ой модныхоо 1.1 хувийг буюу 10 сая гектар талбайтай ойг алдсан байна.
Эх сурвалж: ANN/DataLEADS
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!