Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр эрчим хүчний аудитор, эрчим хүч хэмнэлтийн менежер гэсэн шинэ нэр томъёо, шинэ ажлын байр бий болсон.
Тэдгээр сургагч багш нар нь эрчим хүч хэмнэлтийн менежерээр ажиллах анхны шавь нараа өнөөдрөөс эхлэн хөтөлбөрийн дагуу бэлтгэж эхэллээ.
Эрчим хүч хэмнэлтийн хуулинд заасны дагуу эрчим хүч хэмнэлтийн менежер нь Үүрэг хүлээсэн хэрэглэгчид эрчим хүч хэмнэлтийн чиглэлээр ажиллах эрх бүхий ажилтан байх бөгөөд эрчим хүч хэмнэх, үр ашигтай хэрэглэх талаар үүрэг хүлээсэн хэрэглэгчийн төлөвлөсөн арга хэмжээг зохион байгуулах, хэрэгжилтийг хангуулах, эрчим хүч хэмнэлтийн үйл ажиллагаанд нь хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэх юм.
ШУТИС нь эрчим хүч хэмнэлтийн мэргэжилтэн бэлтгэх сургалтыг Эрчим хүчний зохицуулах хороотой байгуулсан гэрээний үндсэн дээр зохион байгуулж байгаа юм. Цаашид энэ чиглэлээр сургалт явуулах шаардлага хангасан сургалтын байгууллагуудтай хамтран ажиллах үүд хаалга нээлттэй аж.
Эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалтын нээлтийн арга хэмжээнд Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч Э.Түвшинчулуун, ХБНГУ-ын Элчин сайдын яамны 1-р нарийн бичгийн дарга Др. Кристиан Гласс, ШУТИС-ийн ректор П.Очирбат, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн "Эрчим хүчний үр ашиг” төслийн удирдагч Бёорн Валштедь болон Эрчим хүчний яам, Эрчим хүчний сургууль, Барилга архитектурын сургуулийн удирдах албан тушаалтнууд оролцсон юм.
Эх сурвалж: Эрчим хүчний зохицуулах хороо
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!