Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол улсын Хөдөлмөрийн баатар Төрийн шагналт Ардын жүжигчин Дагвын Лувсаншарав агсны нэрэмжит “Хүүхдийн Найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах 24 дэх удаагийн уралдаант наадмын хоёрдугаар шатны шалгаруулалтыг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Монголын Хүүхдийн ордонд амжилттай зохион байгууллаа.
Тус шалгаруулалтад 18 сургуулийн 1,600 гаруй сурагч, 54 багш оролцсоноос дараах сургуулиуд шалгарлаа.
Найрал дууны наадмын шагналтнуудын нэгдсэн гала тоглолт 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 14:00 цагт Соёлын төв өргөөнд болно.
Мөн энэ жилийн наадмын тэргүүн байрны шагналт хамтлаг Нийслэлийн 377 жилийн ойн хүндэтгэлийн концертод урилгаар оролцох юм гэж Нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.