Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

“Centerra Gold” алт, зэсийн шинэ орд худалдан авлаа

Э.Оджаргал
2016 оны 10 сарын 21
www.mongolianminingjournal.com
Зураг зураг

“Centerra Gold” компани нь Канад улсын Бритиш Колумби мужид алт, зэсийн ордын эзэмшилтэй “Thompson Creek Metals” компанийг 1.1 тэрбум ам.доллараар худалдан авах хэлэлцээрийг бүрэн эцэслэв.

Худалдааны хэлэлцээрийн тухай Канадын “Centerra Gold” компани анх өнгөрсөн долдугаар сард олон нийтэд мэдээлсэн юм. Уг орд нь 5.7 сая унци алт болон 2.2 тэрбум зэсийн нөөцтэй.

“Thompson Creek Metals” компани энэхүү худалдаанаас олсон орлогоор Денвер дэх уурхайн хуримтлагдсан 800 сая ам.долларын өрийг барагдуулахаар төлөвлөжээ.

Шинээр орд худалдан авснаар хөрөнгө орлогын бас нэгэн эх үүсвэртэй болж байгаа бөгөөд ингэснээр дэлхийн түүхий эдийн зах зээлийн өнөөгийн тогтворгүй үед Монгол дахь “Гацуурт”, Турк дэх “Öksüt” болон Канадын “Greenstone” төслүүдийг хэрэгжүүлэхэд хөрөнгө санхүүгийн эрсдэл буурч байгаа тухай “Centerra Gold” компанийн Гүйцэтгэх захирал Скотт Перри ярьсан байна. 

Зураг