Хүүхдийн мөнгө авах боломжтой эсэхээ цахимаар шалгаарай
Эдийн засгийн хүндрэлтэй байдлаас үүдэн 2016 оны төсвийн тодотголын дагуу нийгмийн зорилтот бүлэг буюу нийт 660 гаруй мянган хүүхдэд "Хүүхдийн мөнгө" олгохоор болсон билээ. Тэгвэл та хүүхдээ эдгээр 660 гаруй мянган хүүхдийн тоонд орсон эсэхийг Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын сайтаас мэдэх боломжтой боллоо.
Шалгахын тулд та хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулахад хангалттай бөгөөд ингэснээр таны хүүхэд хэзээ хүүхдийн мөнгөө авах нь гарч ирэх юм.
Таны хүүхэд сар бүрийн хүүхдийн мөнгөө авах боломжтой болсон эсэхийг энд дарж шалгана уу.
Хэрэв таны хүүхэд дээрх 660 гаруй мянган хүүхдийн тоонд багтаагүй бол 2019 онд хүүхдийн мөнгө олгогдоно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
