Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Зарим уулзвараар тээврийн хэрэгсэл баруун гар тийш эргэх журам өнөөдрөөс хэрэгжинэ

Б.Бадамгарав, IKon.mn
2016 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах шинэ төлөвлөлөөг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гаргасан билээ. Энэхүү шинэ төлөвлөгөө нь өнөөдрөөс мөрдөгдөж эхэлнэ. Ингэснээр тогтмол асах нэмэгдэл ногоон гэрлээр тээврийн хэрэгсэл баруун гар тийш эргэх боломжтой болж байна. 

Тухайлбал,

  • Баруун 4 замын уулзвар,
  • Зүүн 4 замын уулзвар,
  • Гэсэр сүмийн уулзвар,
  • Саппорогийн уулзварт нэмэлт тэмдэг тэмдэглэл, гэрлэн дохио, мэдээллийн самбар байрлуулах юм байна.
 

Энэ өөрчлөлтийг хийснээр уулзварын нэвтрүүлэх чадвар сайжирч, дуу чимээ, агаарын бохирдол, түгжрэл буурах давуу талтай. Мөн эдийн засгийн хэмнэлт ч гарна. Маш олон хотод ийм өөрчлөлтүүд хийгдэж, үр дүнгээ өгч эхлээд байгаа.

Харин сул тал нь тогтмол асах нэмэгдэл ногоон гэрлээр баруун гар тийш эргэж байгаа тээврийн хэрэгсэлд явган зорчигч, унадаг дугуйтай зорчигч мөргүүлэх, уулзвараар зүүн гар тийш эргэх болон чигээрээ яваа тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөх, осол гарах магадлалтай гэдгийг албаныхан хэлж байгаа юм.

Нийслэлийн хэмжээнд гэрлэн дохионы зохицуулалттай 142 уулзвар байгаагаас 48 уулзвар баруун гар тийш тогтмол эргэх боломжтой аж.