Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Япон компаниудын ажилтнуудын 25 хувь нь сард 80-аас дээш цаг илүү ажилладаг

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Хэт иж ажиллаж, мэдрэлийн ядаргаанд ордог иргэддээ Японы засгийн газар сүүлийн үед анхаарал тавьж эхэлсэн.

Тэгвэл Токиогийн эрх баригчид саяхан анх удаагаа ажилчдын илүү цагийн талаар судалгаа явуулсны дараа үр дүнг нь танилцуулжээ. Судалгаанд 1,743 компанийн 19,583 ажилтан оролцож 2015 оны 12 дугаар сараас 2016 оны нэгдүгээр сарын хоорондох илүү цагийн мэдээллээ гаргаж өгсөн байна.

Ингэхэд нийт ажилтнуудын 23 хувь нь сар бүр ажлын үндсэн цагаас гадна 80-аас дээш цаг ихэнхдээ цалингүйгээр ажилладаг нь тогтоогджээ.

Үүн дотор 11 хувь нь 80-100 цаг сард илүү ажилладаг бол 12 хувь нь 100-аас дээш цаг ажилладаг байна.

Японы засгийн газар иргэдийг хэт ажилласны улмаас ядаргаанд орж амиа алдах, амиа хорлох явдлыг бууруулах арга хэмжээ авахaaр болсны дараа энэхүү судалгааг хийжээ. Ажлын хэт ачааллаас үүдэлтэй үхлийг Япончууд “кароши” гэдэг байна.

 

Эх сурвалж: Kyodo News