2020/09/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,853.64₮
B30
УЛААНБААТАР
12°
|
B30
УЛААНБААТАР
11°
|
B30
УЛААНБААТАР
10°
|
-1°
22:00
S31
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S31
-1°
05:00
S31
-1°
06:00
S31
-1°
07:00
S30
-1°
08:00
S30
09:00
S30
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/10/06 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Элбэгдорж: Ц.Нямдоржийн мэдэгдлийн ард "Эрдэнэт", ард түмнийг бодсон үнэр ч байхгүй

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 10 сарын 6
iKon.MN
Зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр сэтгүүлчидтэй уулзаж, цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Ерөнхийлөгчийн хэлсэн ОНЦЛОХ ЭШЛЭЛ-ийг хүргэе. 


“Эрдэнэт” үйлдвэр

“Эрдэнэт”-ийн хувьчлал гэсэн нэр томъёо хэрэглээд байна. Хувьчлал явагдаагүй.

Гаднын талд байсан 49 хувь Монголын ААН-д ирсэн гэж харж байна. Нэр томъёоны хувьд ингэж ойлгох нь зүйтэй.

Монголын Засгийн газар “Эрдэнэт”-ийн гадна талд байгаа хувийг авах талаар үеийн үед л ярьж байсан.

“Эрдэнэт”-ийн асуудлыг ҮАБЗ-өөр яриагүй. Ярих ёстой гэсэн хууль тогтоомж байхгүй.

МАН хариуцлагаа үүрээд, ямар ч асуудлыг шийдэх боломж байгаа.

МАНАН гэдэг хэвлэлийнхний өгсөн нэр томъёо.

“Эрдэнэт” үйлдвэрийн тоос шороонд хутгалдаж явсан ажилчин хүн би. “Эрдэнэт” үйлдвэрийн ард миний хувийн сонирхол байхгүй. 

“Эрдэнэт” үйлдвэрийн асуудалд гурван томын оролцоо байгаа үгүйг мэдэхгүй байна.

“Эрдэнэт” үйлдвэрт миний ямар нэг хувьцаа байхгүй.

Ц.Нямдоржийн мэдэгдлийн ард “Эрдэнэт”, ард түмнийг бодсон үнэр ч байхгүй.

Ц.Нямдоржийн мэдэгдлийн ард “Эрдэнэт”-ийг шалгаж байгаа ажлын хэсгийн дарга тэр хоёрын хуйвалдаан явж байгаа.

Яагаад би Б.Чойжилсүрэн, Ц.Нямдорж хоёрыг хуйвалдсан гэж харж байгаа вэ гэвэл тэр хоёр буруу юм хийж байгаа хүмүүст бололцоо олгоод байна. Энэ бол зүгээр л цэвэр улс төр.

Улс төрчийн мэдэгдэл сүржин байх тусмаа худлаа байдаг.

Ц.Нямдорж намайг тэгж хэлэх хүн мөн үү. Зүгээр л сүржин, хувийн эрх ашиг хөөцөлдсөн мэдэгдэл гэж харж байна.

Эрдэнэтийн талаар Оросын байр суурийн талаар асуулаа. Энэ бол чухал асуудал.

В.Путин Ерөнхийлөгчөөс асуухад монголчууд өөрсдөө Эрдэнэт үйлдвэрээ аваад явчихна гэдэгт би итгэж байна гэсэн.

С.Зоригийн хэрэг

С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэг гарснаас хойш манай хууль хяналтын байгууллагынхан олон жил нойр хоолгүй ажилласан даа. 

Энэ хэрэг дээр ажиллаж байгаа хууль хяналтын байгууллагынхан хэн нэгнийг хэлмэгдүүлэх ямар ч зорилго тавиагүй.

Хэрэг шүүхийн шатандаа очиж шийдэгдэх хэмжээнд очиж байгаа юм болов уу гэж харж байна. Би Ерөнхий прокуророос асууж тодруулдаг. 

Малыш Энхтүвшин над руу мессэж бичнэ гэж байхгүй. Тэр бол худлаа.

Би сая С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөхдөө л тэр хүнийг харсан.

ОХУ

“Эрдэнэт“-ийн асуудлыг ингэж шийдэж байгаа нь хоёр орны харилцаа хамгийн сайн түвшинд байгааг харуулж байна.

Их өрийн сүүлчийн төлбөр 2016 оны эхний улиралд шийдэгдсэнийг та бүхэн мэдэж байгаа.

Улс төрийн хувьд ОХУ, Монгол хоёр орон хамгийн сайн харилцааны түвшинд байгаа.

Ер нь бид ОХУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Төрийн ДУМ-д “Баярлалаа” гэж хэлэх ёстой.

Монголын тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө цусаа асгаруулж явсан хүмүүс Оросууд шүү.

Эгийн голын цахилгаан станц нь Байгаль нуурт сайн нөлөө үзүүлнэ.

Орон нутгийн сонгууль

Орон нутгийн сонгууль ийм, тийм гэж би хэлэхгүй. 

Манай хүү Э.Эрдэнэ Баянзүрх дүүргийн ИТХ-д нэр дэвшиж байгаа. Энэ бол цэвэр өөрийнх нь сонголт. 

Олон түмний төлөө явна гэсэн зорилго байгаа бол залуусыг дэмжих нь зөв байх л даа.

Төрийн албаны халаа, сэлгээ

Өглөө бүхэн ажилдаа очихдоо айдастай очдог боллоо гэж хүмүүс мессеж бичиж байна.

Коммунист суботник шиг боллоо гэдэг.

Цэвэрлэгч, мэргэжилтэн гээд хэнийг ч ялгахгүйгээр толгой дарааллан хөөж явуулж байна.

Халах тусам, шинээр хүн авах тусам Төрийн албаны чадамж дордож байна.

Ц.Нямдоржийн хөл, гар хүрээгүй газар гэж үгүй боллоо гэж байна.

Сонгуулийн дараа хүмүүсийн амьдрал сайжрав уу дордов уу гэж асуухаар бүгд дордлоо гэж байна.

Эрх баригчид хүмүүсийн анхаарлыг сарниулахын тулд сүржин юм ярьж байна. Одоо бол мэдэгдэл хийх цаг биш. Ажил хийх цаг.

Нэгэнтэйгээ зөрчилдөх цаг хангалттай, одоо боллоо. Богинохон хугацаанд нэгдэж, нийлээд ажлаа хийх ёстой.

Төсөв

Сангийн сайдын хувьд Чойжилсүрэн ямар хүн бэ. Энэ хүнээс илүү хүн Монголын улс төрд байх байсан уу.

Ц. Нямдоржийн шахаа, мөнгөний хүч энэ Сангийн сайдыг бий болгосон байж магадгүй.

Б.Чойжилсүрэнг Сангийн сайдаар томилогдсоны дараа нэг л удаа уулзсан.

Б.Чойжилсүрэн барилга барих талдаа сайн л даа. Гэхдээ Сангийн сайд болох талдаа ямар вэ гэдгийг сайн мэдэхгүй.

Банк, санхүүгийн байгууллага нэг хүний өмч байхаа боль гэж хэлдэг. Олон нийтийн компани болооч гэдэг. 

Монголын 100 мянган хүн хамтдаа баялгийг бүтээдэг, бүгд хувь хүртдэг болмоор байна.

Б.Чойжилсүрэнтэй уулзахдаа чамд улс төрийн алсын хараа алга гэж хэлсэн. 

Чиний оруулж ирсэн саналыг танай 65 хүнтэй бүлэг хүлээж авахгүй байна гэсэн.

Дарга нарын ажлын өрөөнөөс эхлээд стандарт тогтоох хэрэгтэй.

Тансаглалаасаа хасах байдлаар яваач.

Гадаадын банк

Манай өмнөд хөрш бол Монголын хамгийн том худалдан авагч, хөрөнгө оруулагч.

“Bank of China” Монголд орж ирээд зээл өгөөд явах шаардлага алга гэж бодож байна.

Харин шаардлагатай, өөр орны банкны салбар байгаа бол оруулах хэрэгтэй.

Иймэрхүү байдлаар тэнцвэрээ барьж явбал яасан юм бэ.

Гадаадын банк оруулж ирэх асуудлыг ҮАБЗ дээр ярина шүү.

Худалдаа Хөгжлийн Банк

Надад Худалдаа Хөгжлийн Банкинд хувь, хувьцаатай байх ямар ч шаардлага байхгүй.

Монголд 20 сая төгрөгөөс дээш бүх гүйлгээ хяналтад байгаа. Монголбанк мөнгөний бүх үүсвэрийг хянах ёстой. 

“Эрдэнэт” үйлдвэрийг худалдан авсан бүх хүмүүс УИХ дээр очоод нээлттэй сонсгол хийх хэрэгтэй.

Энэ нээлттэй сонсголын үйл ажиллагааг орон даяар дамжуул. 

Хуйвалдсан гэж байгаа бол тэр Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, бүх бичиг баримтыг ил болго. 

Засгийн газар их удаан байна. Энэ асуудлыг томилогдоод маргааш нь хийх ёстой байсан. 

Надаас илүү эрх мэдэл Ц.Нямдоржид байгаа.

Би “Эрдэнэт”-ийн асуудал дээр УИХ, Засгийн газар хуулийн дагуу ямар ч шийдвэр гаргасан хориг тавихгүй. “Эрдэнэт” үйлдвэрийг хэрүүлийн бузар болгохоо боль.

“Эрдэнэт” үйлдвэрийг саалийн үнээ гээд байдаг. Энэ саалийн үнээний сүү ард түмэнд хэр хүрсэн бол?

Хувийн 49 хувь орж ирнэ гэдэг бол маш сайн хяналт орж ирж байна гэсэн үг. 

“Эрдэнэт” үйлдвэрийг олон улсын стандартад нийцсэн болгох хэрэгтэй.

Э.Бат-Үүл

Э.Бат-Үүлийг би үргэлж дэмжиж ирсэн. Баатар болтол нь дэмжсэн дээ. Цаашдаа ч дэмжинэ.

С.Зоригийн хэрэг дээр ажиллаж байгаа хүмүүст хэн нэгнийг хэлмэгдүүлэх ямар ч зорилго байхгүй. Хэлмэгдүүлэх ч ёсгүй.

Төмөр зам

Одоо яаж ч уйлаад төмөр замын асуудал Монголын үндэсний ААН-д ирнэ гэж байхгүй.

Бид өөрсдөдөө итгэх хэрэгтэй. ЗХУ задрахад бүх улсад төмөр замыг нь өгсөн байдаг.

Монголчуудыг төмөр замаа ав гэхэд зарим хүн Орос ахгүйгээр бид нар яаж төмөр замаа авч явах билээ гээд больсон юм билээ.

Одоо бол яаж ч уйлаад 100 хувь Монголд ирэхгүй л дээ.

Стэндбай

ОУВС-тай хэлэлцээр хийх асуудал өмнөх банкны үед яагаад яваагүй гэхээр сонсмоор үндэслэлүүд байсан.

Ер нь бид ОУВС-тай хэлэлцээр хийх ёстой гэдэг байр суурин дээр байсан. 

Сахилга батгүй төсвийг өөрсдөө зохицуулж чадахгүй байна шүү дээ.

Сахилга бат гэдэг юмыг ОУВС-тай хэлэлцээр хийж бий болгохгүй бол хэцүү.

Дэвэлт

Найм дахь наадмаар нээлтийн үеэр Есөн хөлт цагаан тугаа нэг удаа тойръё гэж бодсон.

Зүгээр алхаад тойролтой биш дэвээд явъя гэж бодсон.

Мөн бөхчүүддээ хүндэтгэл үзүүлье гэж бодсон.

Засаглал

Гүйцэтгэх эрх мэдлээ чадвартай болгох хэрэгтэй.

Ерөнхий сайдын эрх мэдэл чухал хэрэгтэй. Хэлдэг ярьдаг хүнээр дутаагүй, хийдэг хүн хэрэгтэй байна. 

Улс төрч дараачийн сонгуулиа боддог. Төрийн зүтгэлтэн бол дараагийн үеийг боддог. 

АН-д ямар үзэл байх ёстой вэ, юу хийх вэ гэдэг дүрмээ тодорхой болгох ёстой.

Ерөнхийлөгч ажлаа өгсний дараа

Би Монгол Улсад маргааш хийх ажилд л санаа зовж байна.

Бусад ажилд огт санаа зовохгүй байна. 

Хийх ажил байгаа бол би зүтгэнэ ээ.

Хууль

Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хуулиар нүд хуурч байна.

Албан тушаалтай байхдаа амласнаа хий. 

Таван хууль дээр зохисгүй нэг зүйл байна. Өмнөх УИХ-ын дарга хариуцлагагүй хандсан. Нэг өдөр УИХ-аа хуралдуулан, редакциа сонсоод алхаа цохичих байсан юм.

Баталсан хуулийг хогийн сав руу хийчихлээ.

Хууль хэрэгжүүлэх гэж байгаа хүмүүс баахан шалтаг тоочсон. Засгийн газар УИХ бол хуулийг хэрэгжүүл гэх ёстой. Үгүй гэвэл хөөгөөд явуулах хэрэгтэй.Энэ үйлдлийг Ц.Нямдорж оройлж хийсэн.

Офшор

Офшор дансыг хориглох ёстой.

Офшор данстай хүн байвал хариуцлага хүлээх ёстой.

Цаазын ял

Цаазын ял авсан хүнийг бүх насаар хорьдог. Амьдын тамд хийж байна гэсэн. Үйлээ үрээ шорондоо эдэлдэг.

Аль ч улсын шүүх цаг ямагт 100 хувь зөв шийдвэр гаргана гэж байдаггүй.

Цаазын ял авсан хүнийг өршөөж байгаа юм биш.

Хэрэг буруугаар шийдэгдэх ёсгүй.

 

ЭНЭХҮҮ УУЛЗАЛТЫГ MNB-ийн ЭФИРЭЭС ШУУД ДАМЖУУЛАН ХҮРГЭЛЭЭ.

 
x