Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Тэргэл сартай өдөр газар хөдлөлт болдог гэсэн дүгнэлтийг эрдэмтэд гаргажээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Хэсэг эрдэмтэд том хэмжээний газар хөдлөлт нь тэргэл сарны таталтын хүчээр үүсдэг гэсэн дүгнэлтийг гаргажээ.

Токиогийн Их сургуулийн судлаачид болох Сатоши Идэ, Сугуру Ябэ, Ёшиюки Танака нарын судалгааны ажлын тайлан Nature сэтгүүлд нийтлэгдсэн байна.

Судалгаанд дурдсанаар хэд хэдэн том газар хөдлөлтүүд, тухайлбал 2004 оны 9.1-9.3 магнитудын хүчтэй Энэтхэгийн далайн газар хөдлөлт, 2010 оны Чилийн 8.8 магнитудын газар хөдлөлт, 2011 оны  Японы Тохоку-Окигийн 9.0 магнитудын газар хөдлөлт зэрэг нь бүтэн сар гарах хугацаатай давцаж байсан байна.

Өөрөөр хэлбэл дэлхий ба сарны татах хүч дээд цэгтээ хүрэх үед газрын гүн дэх бяцхан чулуулгууд суларснаас хавтангуудын цууралт өргөжин газар хөдлөхөд нөлөөлдөг байх магадлалтай гэжээ.

Харин жижиг хэмжээний газар хөдлөлтүүд сарын татах хүчтэй ямар хамааралтайг тогтоож чадаагүй байгаагаа тайланд дурдсан байна.

 

Эх сурвалж: Time.Com