Дэлхий дахинд зам тээврийн ослын улмаас жилд 1.2 сая гаруй хүн амь насаа алдаж, 50 сая гаруй хүн бэртэж, гэмтэн хөгжлийн бэрхшээлтэй болж байна.
Зам тээврийн ослоор нас барагсдын 90 гаруй хувь нь буурай болон хөгжиж байгаа улс оронд ногдож байна. Монгол Улсад осол гэмтлийн шалтгаант нас баралт нь хүн амын нас баралтын шалтгааны дотор гуравдугаарт орж, үүний дотор зам тээврийн осол гэмтэл 18.9 хувийг эзэлж байна.
Оюутан сурагчид хичээл сургуульдаа орж, хүн амын нягтаршил ихэсч, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс иргэдэд сэрэмжлүүлж байна.
Эх сурвалж: НЭМХ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!