ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

Шереметово нисэх буудалд Калашников автомат буу зарж эхэлжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Оросууд өөрийн дэлхийд танигдсан Калашников брэндээс олох орлогыг нэмэгдүүлэхээр ажиллаж эхэлжээ.

Бэлэг дурсгалын Калашников дэлгүүр Москвагийн Шереметовогийн олон улсын нисэх буудалд наймдугаар сарын 16-наас ажиллаж эхэлсэн байна. Энд домогт автомат бууны бүх төрөл загваруудын дуураймал хувилбаруудыг зарж байгаа. Гэхдээ эдгээрийг АКА автоматыг үйлдвэрлэдэг материалаар, технологи, машинаар бүтээсэн тул гаднаас нь харахад ялгахын аргагүй. Тэр ч байтугай үнэр нь адилхан байгааг хүмүүс баталж байгаа юм.

 

Тэд зөвхөн Шереметовод ийм дэлгүүр нээгээгүй, Оросын 24 хотод салбараа нээжээ.

Зөвхөн буу биш мөн Калашников брэндийн хувцас, хэрэгслүүд зараад эхэлсэн байна.

Жуулчид ихэвчлэн тэдгээр буунуудыг барьж үзэх, зургаа авхуулахаар сонирхож байгаа бол цөөнгүй хэсэг нь худалдан авч байна. Бууг тусгай хайрцганд бичиг баримтын хамт савлаж өгөх тул онгоцонд нэвтрэхэд асуудалгүй гэнэ. Харин хүрэх газрынхаа гаальд үүнийгээ мэдүүлж авч орох нь худалдан авагчын үүрэг аж.

 

Үнийн хувьд $190-$530 хооронд байгаа нь төрөл загвараасаа хамаарч байна. Тухайлбал хамгийн хямд нь энгийн AK-74 бол хамгийн үнэтэй нь AK-74-ийн модон бариултай хром загвар гэнэ.

 

Эх сурвалж: Russia Beyond The Headlines