2019/10/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,671.60₮
B30
УЛААНБААТАР
12°
|
-4°
B30
УЛААНБААТАР
10°
|
-2°
B30
УЛААНБААТАР
13°
|
-1°
07:00
S31
-12°
08:00
S32
-11°
09:00
S32
-5°
10:00
S32
11:00
S32
12:00
S32
13:00
S32
14:00
S32
10°
15:00
S30
10°
16:00
S30
17:00
S26
18:00
S26
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/08/20 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАШИНЫ ТУХАЙ: Газар уснаа явагч HUNTA

WWW.CARDOCTOR.MN
2016 оны 8 сарын 20
За рулём

Өнгөрсөн 4-р сард зохион байгуулагдсан Mongolia Mining 2016 үзэсгэлэн дээр нэгэн сонирхолтой бартаат замын автомашин яахын аргагүй анхаарлын төвд байлаа.

Беларусь-Германы хамтарсан МАЗ-МАН үйлдвэрт хийгдсэн цас-намаг- уснаа-явагч “HUNTA” хэмээх энэхүү автомашиныг бид бас очиж сонирхлоо. HUNTA нь “overcomer” хэмээх шинэ ангилалд багтдаг юм байна.

Анчид болон хойд туйлаар аялагчидтай МАЗ-МАН үйлдвэрийнхэн уулзаж тэдний уналгадаа ашигладаг нам даралтын дугуйтай бартаат зам туулагч машинаас анх санаагаа авсан түүхтэй.

Улмаар зохин бүтээгч нар энэ санааг улам хөгжүүлсээр HUNTA-г үйлдвэрлэлд нэвтрүүлжээ. Одоо үйлдвэрлэлд арав гаруй автомашин байгаа. Эхний загваруудаас Монгол болон Арабын Эмират улсад танилцуулахаар авчирсан байна. 

 

LCD TFT дэлгэц дээр техникийн бүхий л үзүүлэлтийг харж болно.

Дээд хурд нь 50 км/цаг. HUNTA угаасаа засмал замд зориулагдаагүй, нам даралттай өндөр дугуйн дээр явахад 50 км/цаг гэдэг бол хангалттай хурд гэж үйлдвэрлэгчид тайлбарлаж байна. 

Анхандаа анчдад зориулж хийх гэсэн санаа нь улам хөгжиж ийнхүү олон төрлийн зориулалт бүхий бартаат замын автомашин болон хувирсан байна. Суудлын тоо 6-7 хүний багтаамжтай. Хойд эгнээний суудлыг олон хувилбараар хийх боломжтой.

 

Хөдөлгүүрийн хувьд 1.9 литр Италийн CMD GN 199AT турбодизель, ВАЗ-ын 1.7литр бензин гэсэн 2 сонголтыг санал болгож байна. Монголд ирсэн HUNTA турбодизель хөдөлгүүртэй. Нийт жин 3.3 тонн, 1 тонн хүртэлх даацтай. Харин усан дээр бол 700кг тээвэрлэчихнэ. Усанд орсны дараа сэнсийг ажиллуулж яг л завь шиг хөвөөд явна. Энэ үед урд урд дугуй залуурын үүргийг гүйцэтгэнэ.

 

Нам даралтын дугуйны хийг хяналтын самбараас тохируулна.

Газраас тэнхлэг хүртэл өндөр 660мм гэхлээр үнэхээр өндөр шүү. Нэлээн сунгалттай байж босгон дээр нь гишгэн гарч байна лээ. 
МАЗ-МАН-ийн албан ёсны төлөөлөгч United Belaz Machinery компанийн хамт олон HUNTA-гийн тест болон туршилтыг Монголд 5-р сард хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байна.

 
 

 

x