Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

Сибирьт дулаарлаас үүдэлтэй боом өвчин тархжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 8 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Сибирийн баруун бүс дэх Ямалын хойгт цаа бугын аж ахуй эрхэлдэг нүүдэлчдийн дунд боом өвчний хэд хэдэн тохиолдол илрээд байна. Одоогоор есөн хүн албан ёсоор эмчлүүлж байгаа ба 12 настай нэг хүүхэд эндсэн гэнэ.

Боомыг байгалийн гаралтай биологийн зэвсэг гэж үздэг. Нянгаар халдварладаг уг өвчний тухай хамгийн анх МЭӨ 1250 оны үеийн бичиг баримтад дурдсан байдаг аж.

Боомын нян хөрсөнд үрждэг ба хүн, амьтны биед нэвтэрснээр хор ялгаруулж үхэлд хүргэх аюултай юм. Уг өвчнийг антибиотикоор эмчилж болдог. Боомын нян халдсан малын мах, сүү зэргээр дамжиж хүнд халдварладаг ажээ.

Энэ удаа Сибирьт дэгдээд байгаа боом нь 1941 онд дэгдэж байснаас хойш анх удаа гарч байгаа тохиолдол.

Судлаачдын дүгнэлтээр энэ жилийн цаг уурын хүчтэй халалт хөрсний цэвдгийг хайлуулснаар олон жилийн турш хөлдсөн байсан боомын нянг эргэн сэргээсэн байна.

Мөн тэр үед буюу 1940-өөд оны үед боомоор үхсэн хүн, амьтдын хөрсөн дэх үлдэгдэл ил гарч тархалтыг үүсгэсэн бололтой.

Өнгөрсөн жил эрдэмтдийн гаргасан тайланд цаг уурын дулаарлын улмаас цэвдэг хайлж бидний мэдэхгүй олон тооны нянг эргэн идэвхжүүлж, тэдгээр нь хүн төрөлхтөнд халдварлан, аюул учруулж болзошгүй тухай дурдаж байсан юм.

Тэр цаг үе эхэлж байгаа нь энэ тохиолдлоос харагдаж байна.

 

Эх сурвалж: Popular Science