ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

Ёкозуна Чиёнофужи таалал төгсжээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 8 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Ням гарагт, Японы мэргэжлийн сүмо бөхийн дэвжээнд 31 удаа аваргалж байсан ёкозуна Чиёнофужи 61 насандаа нойр булчирхайн хорт хавдраар Токиогийн эмнэлэгт нас баржээ.

Их жин бус, булчинлаг биеэрээ бусад сүмочдоос ялгардаг байсан Чиёнофужи Коконое дэвжээг толгойлдог байсан ба түүхэнд Хакухо (37), Тайхо (32) аваргуудын дараа түрүүлсэн тоогоор гуравт бичигддэг юм.

1981 онд Нагоягийн башёд түрүүлснийхээ дараа сүмогийн хамгийн дээд цол болох ёкозунаг хүртэж байсан бол 1991 онд зуны башёгийн дараа зодог тайлж нийт 1,045 ялалт байгуулсан амжилтаар замналаа өндөрлөж байв.

Ёкозунагийн жинхэнэ нэрийг Мицугу Акимото гэдэг бөгөөд дараалсан 53 ялалт авч байсан нь 1926 онд эхэлсэн Шовагийн эриний дээрээсээ гуравт орох амжилт юм.

Мөн 1990 онд анхны 1,000 ялалт авсан сүмоч болж байжээ.

Чиёнофүжи өнгөрсөн жил хавдраа авхуулахаар мэс засалд орж байсан ч дараа нь ойр дотны хүмүүстээ хавдар гэдэс, уушгинд нь тарсан тухай ярьж байсныг Киодо агентлаг мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: JapanToday