Тэрээр Монголын рок поп урлагийг зуун дамжин төлөөлөх эрх бүхий онцгой нэгэн бөгөөд уран бүтээлийнх нь 40 жил бол түүний амьдрал, уран бүтээлийн үндсэн дэвсгэр хөг нь билээ.
Тэр бол итгэж болох, бас нөхөрлөж болох шулуун шударга, ил тод, ойлгомжтой хүн. Үнэндээ Монголын дуучид дотроос оддын амьдралаар амьдарсан сонгомол дуучин гэвэл Сарантуяаг л би нэрлэнэ. Түүн шиг уран бүтээлээр насан туршдаа хэлбэрэлтгүй дагнан ажиллаж өөрийн ухамсарт амьдралаа урлагт эргэлзэл үгүй зориулсан нь хуруу дарам цөөхөн. Тэр нэг л зангаараа, нэг л зарчим, тууштай үзэл бодол, хүсэл мөрөөдөлтэй хүн.