Онцгой Байдлын Ерөнхий Газрын газар, хэлтсийн даргаар ажилладаг Р.Дадам, Л.Билэгдэмбэрэл нарыг Авлигатай Тэмцэх Газраас шалгаж эхэлжээ.
Эх сурвалжийг өгүүлж буйгаар дээрх хоёр албан тушаалтныг авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан шалгаж, цагдан хорьсон байна.
Тодруулбал, төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн гэж үзэн АТГ-аас шалгаж байгаа юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!