Хятадад төмрийн хүдрийн үнэ НЭМЭГДЭВ
Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагийн байдлаар Хятадын далайн Циндао боомт дээр 62%-ийн төмрийн агуулгатай хүдрийн үнэ 3.5%-иар нэмэгдэж, 60,7 ам.долларт хүрчээ. Өнгөрсөн сард тус боомтод төмрийн хүдэр 63,5 ам.доллараар худалдаалагдаж байсан юм.
Дальяны түүхий эдийн бирж дээр төмрийн хүдрийн есдүгээр сарын гэрээний үнэ 1.4%-иар өсч 472,5 юань буюу 70,9 ам.доллар болсон байна.
Дөрөвдүгээр сарын 21-нд Циндао боомт дээр нэг тонн төмрийн хүдрийн үнэ 70 ам.долларт хүрч, 2016 оны хамгийн дээд үнээр тэмдэглэгдсэн юм. Энэ он эхэлснээс хойш долдугаар сарын 28-ны өдөр хүртэл төмрийн хүдрийн үнэ нийт 39%-иар өсөөд буй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
