Монсудар хэвлэлийн газраас Бие даан англи хэл сурах цогц хичээлийг удахгүй худалдаанд гарлаа. Энэхүү цуврал хичээлээр Англи хэлийг хурдан сурах энгийн аргуудыг хүргэхээр зорьжээ.
Англи хэлээр төрөлхийн мэт урсгаж ярьдаг хүмүүст "Ta яаж англи хэлийг сурсан бэ?" гэсэн асуултыг хамгийн их тавьдаг болов уу. Тэгвэл хэрхэн сурах нууцыг бид дэлгэе.
Саяхан нэгэн америкийн блоггерийн TEDx дээр хийсэн яриаг үзэж байтал "procrastination" буюу ажил хойш тавих зан бидэнд хэрхэн нөлөөлдөг тухай ярив. Түүний яриагаар бол ажлаа хойш тавих нь хоёр янз байдаг байна.
- Алдаа гаргахаас бүү ай. Алдаагаа чангаар хэлж байж түүнийг чинь хүмүүс засах болно
- Өөртөө сурах төлөвлөгөө гарга. Бусад хүмүүс чадаад байхад та ч бас чадах болно.
- Бие дааж сур. Энэ нь хамгийн өртөг багатай, үр дүнтэй, шалгарсан арга гэдгийг олон хэлний мастерууд батлаад байна.
- Унших, бичих, ярих, сонсох үндсэн 4 чадварыг зэрэг хөгжүүл.
- Эртэч биш бол орой хичээллэ.
- Тусламж ав! Бусдаас ямар нэг зүйлийг асуухаас битгий ай.
- Сурсан зүйлээ ахин давт! Бас ахин давт!
- Цэгцтэй дүрмийн мэдлэг авахын тулд сурах бичиг ашигла.
- Нэг дор удаан хичээллэх бус, бага багаар олон удаа хичээллэ.
- Шат ахих гэж яаралгүй, одоо сурч буйдаа төвлөр.
- Хамтдаа хичээллэх хүн ол.
- ТВ-ээр хэрэгтэй, хэрэггүй зүйл үзэхээ багасгаж, хэлний мэдлэгт хэрэгтэй зүйлс үз.
- Англи хэл дээр сонин сэтгүүл унш.
- Анх удаа англи хэл дээр ном уншихдаа гартаа Шекспир атгаж болохгүй. Сонирхлынхоо дагуу хялбар бичилттэй ном авч унш.
- Оройтоогүй гэдэгт итгэ.
- Бидэнд чөлөөт цаг бодсоноос илүү байдаг. Өдөр бүр 10 минут, 30 минут, ганцхан цаг ч хамаагүй хичээллэ. Гол нь тууштай.
- Шинээр олж мэдсэн зүйлээ мартахгүйн тулд тэр дор нь тэмдэглэж ав.
- Сурах бичгийн хэл өдөр тутмын хэрэглээнээс нэлээд ялгаатай гэдгийг сана. Тиймээс бүх зүйл бодсоноос чинь амархан ч байж магадгүй.
- Амар! Зөв хичээллэхийн тулд дунд нь зөв амрах хэрэгтэй.
- Өөрийгөө англи хэлийг төгс эзэмшсэнээр төсөөл.
- Төстэй бичих боловч өөрөөр хэлэх үгсийг ялгаж сур. Аудио материал ашигла.
- Интернэт ашигла. Тэндээс хязгааргүй их зүйлийг олж болно.
- Хэлц үгс, холбоо үйл үгсийг хэрэглэж сур. Төрөлх хэлтнүүд хүртэл тийм ч сайн чадахгүй.
- Өөрийнхөө сайн болон муу чадвараа мэдэр. Сайн талаа илүү харуулж, муу тал дээрээ илүү ажилла.
- Англи хэл дээр мэдээ сонс. Эхлээд та өөрийнхөө мэддэг үгсийг хайж магадгүй. Харин дараа нь өөрийнхөө мэддэггүй үгсийг хайх болно.
- Таны дуудлага муугүй гэдэгт итгэ.
- Кино үзэхээр ойлгохгүй байна уу? Тэгвэл цуврал үз. Илүү энгийн яриа ашигладаг учир сонсох ба ярих чадвар дээшилнэ.
- Дуртай дууныхаа үгийг lyrics гэж хайж олоод ямар үгийг яаж хэлж байгааг анхааралтай сонсоод дагаж дуулаа.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!