Нийслэлийн Засаг даргын “Цогцолбор сургууль болгон өөрчлөн зохион байгуулах тухай” захирамж гарлаа.
Тус захирамжийн дагуу боловсролын үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүүхэд багачуудын амьдарч байгаа орчин, хамрагдах хүрээ, сургуулийн онцлогийг харгалзан Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын 2016 оны 1/5145 дугаар албан бичиг, нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтсийн санал хүсэлтийн дагуу Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын 58 дугаар сургуулийг “Эрдмийн хөтөч-58” цогцолбор сургууль гэж нэрийг өөрчиллөө.
Сургуулийн ангилал өөрчлөгдсөнтэй холбогдуулан сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг шинэчлэн олгож, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Боловсролын газарт үүрэг болгосон байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!