ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Цэлмүүн МАК компанийн CEO боллоо

С.Бадрал, iKon.mn
2016 оны 7 сарын 1
www.ikon.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын Алт Корпораци буюу МАК ХХК-ийн Дэд Ерөнхийлөгч Нямтайширийн Цэлмүүн өнөөдөр компанийнхаа СEO болж байгаагаа өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

Тэрбээр манай сайтын "Өглөөний хүн" ярилцлагын зочин болж байсан юм.

Н.Цэлмүүн "Өнөөдөр миний хувьд томоохон үйл явдал тохиож байгаа тул та бүхэнтэйгээ хуваалцъя гэж бодлоо. Эцэг эх маань 23 жилийн уйгагүй их хөдөлмөрөө надад итгэл найдвар агуулж удирдуулахаар аав маань өнөөдөр ажлаа албан ёсоор шилжүүлж байна. Өнөөдөр би олон МАКчуудын ирээдүйг хариуцлагатай хариуцахаас гадна, урдаа байгаа том төслүүдээ урагшлуулах үүрэг хүлээж байна.

Сүүлийн 4 жил эдийн засгийн уналттай үед МАК компани оршин тогтнолын төлөөх тэмцлийн хажуугаар нийтдээ 1.5 тэр бум ам.долларын төсөл хэрэгжүүлж байна. Эдгээр төслүүд ажлын байр бие болгохоос гадна, улсын төсөвт, Монгол Улсын хөгжилд чухал хувь нэмэр оруулах болно! Би хичээнээ! Хамтдаа хөгжицгөөе залуусаа! Монголын томоохон компанийн хамгийн залуу эмэгтэй СEO болсондоо баяртай байна!" гэжээ.