Израйл улс ирэх жил дэлхийд 5 дахь томд тооцогдох нарны цахилгаан станц барьж эхлэхээр болжээ. Нийтдээ гурван ийм байгууламж босгох ба эхнийх нь энэ станц аж.
2016 онд ашиглалтанд орох энэ байгууламж 121 Мегаватт цахилгаан үйлдвэрлэх ба 1.1 тэрбум долларын өртөгтэй гэнэ.
Ийм чадлаар 40,000 өрхийн хэрэглээг хангах юм. Төлөвлөгдсөн гурван байгууламж нь нийтдээ 250 Мегаватт цахилгаан үйлдвэрлэх гэнэ.
Израйл улс нь 2020 онд нийт эрчим хүчний хэрэглээнийхээ 10%-ийг сэргээгдэх эх үүсвэрүүдээс хангадаг болох үндэсний төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм.
Станцын ажиллах зарчим гэвэл, маш олон тольнууд нарны гэрлийг нэгэн цамхагт ойлгож өгөх юм. Тэрхүү цамхаг нь цуглуулсан нарны илчээрээ усны уур үүсгэж турбинийг эргүүлэх замаар цахилгаан үйлдвэрлэх гэнэ.
Уг бүтээн байгуулалтад АНУ-ын Brightsource, Францын Alstom компаниуд хамтран оролцож байгаа гэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!